Өнөөдөр Засгийн газрын гишүүдтэй уулзан, бизнест нь тулгарч буй асуудлыг илэн далангуй ярьсан захирлуудыг яриаг хүргэж байна.
“Номин холдинг”-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх А.Шагдарсүрэн:
-Ажиллах хүчин байхгүй нь үнэн. Гадаадаас ажилчдыг өндөр төлбөрөөр авчирдаг. Бид “Эрдэнэт хивс”-тээ ноос авах гэхээр үнэтэй, бохир, будагтай байна.
Харин Шинэ Зеландаас ноос авбал хямд, цэвэрхэн. Түүхий ноосыг хилээр гаргахыг хориглох шаардлагатай. Хятадууд манай ноосыг угаасан болоод л гаргадаг.
Бид Япон руу хивсээ гаргая гэхээр өндөр татвар төлдөг хэрнээ тус улс манай руу жийп машинуудаа маш бага татвараар оруулж ирдгийг зохицуулах хүсэлт тавив.
“Заг” группийн Ерөнхий захирал Б.Нэмэхбаатар:
-Барилгын компаниудад тусгай зөвшөөрөл олгох үйл явцыг 100 хувь цахимжуулсан. Энэ ажлыг өмнө нь төрийн 14 албан хаагч гүйцэтгэдэг байсан бол одоо төрийн зарим чиг үүргийг холбоодод шилжүүлсэн. Б.Мөнхбаатар сайд энэ ажлыг их дэмжсэн.
Өмнө нь долоо хоногт цөөн тусгай зөвшөөрөл олгодог байсан бол тоо нь өслөө. Хамгийн гол нь дунджаар 10 сая төгрөгийн хахууль өгдөг байсаныг бүр мөсөн халсан. Цахим системийг хоёр л хүн ажиллуулж байна.
Гэвч одоо авлига төрийн худалдан авалтад байсаар байна. Эрдэнэт, ЭТТ ковидын хуулийг түрүү барин, хаалттай гэрээ хийдэг. Эдгээр компанийн хийсэн гэрээг олон нийт хянаж чадахгүй байна.