gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Sport news

Спорт
2007-07-06
0
Twitter logo
0
Twitter logo
Спорт
2007-07-06

TV-9 телевиз “Универсиад-2007”-г шууд дамжуулна
Дэлхийн оюутны спортын XXIV “Универсиад” наадмыг “TV-9” телевиз ирэх наймдугаар сарын 8-18-нд Тайландын Бангкок хотоос шууд дамжуулахаар боллоо. Нийт 170 гаруй орны 10.000 гаруй тамирчид тус наадамд оролцох бөгөөд манайх жүдо, теннис, ширээний теннис, тэквандо, буудлага, хөнгөн атлетикийн төрлөөр 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор болоод байгаа. Тус наадмыг Монгол даяар шууд дамжуулах эрхийг “TV-9” телевиз өнгөрсөн долоо хоногт Олон улсын оюутны спортын холбоо, МОСХ-ноос авав. Түүнчлэн өдөр тутмын сонинуудаас “Өдрийн сонин” наадмын мэдээллийг эх орондоо хүргэхээр боллоо. Тус сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Ж.Гангаатай МОСХ хамтран ажиллах гэрээ байгуулав. “Универсиад-2007” наадмын пресс атташегаар “Өдрийн сонин”-ы Б.Бадмаа томилогджээ.
Алтан боломжийг алдав
МЖБХ өмнөх удирдлагын үеэс л жүдогийн хүчирхэг гүрэн БНСУ-д хамтарсан бэлтгэл хийх санал удаа дараа тавьж, энэ хавар Азийн АШТ-ий үеэр зөвшөөрсөн хариу авчээ. Ингэснээр энэ сарын 18-28-нд Гуулин улсад БНСУ, БНХАУ, Голланд гэсэн жүдо өндөр хөгжсөн орнуудын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийх байв. Солонгосын талаас манай жүдочдыг эх орондоо хүлээн авахдаа тэнд байрлах бүх зардлыг хариуцах татгалзахын аргагүй нөхцлийг амласан. Харамсалтай нь энэ сайхан боломжийг монгол бөхчүүд ашиглаж чадахгүй нь. БТСУХ-ноос энэхүү арга хэмжээг төлөвлөгөөнд ороогүй хэмээн замын зардлыг гаргахаас татгалзсан байна. “Бээжин-2008”-ын сонгон шалгаруулалтын гол тэмцээн ДАШТ-ий өмнө гол өрсөлдөгчидтэйгөө гар зөрүүлж, туршлага солилцох нь амжилтын үндэс. Харин өчүүхэн шалтгаанаар бид үүнийг алдлаа. Биеэр биш, бичлэгээр л тандахаас, тэднийг.
“Шайн пүүл опен-4” тэмцээн өндөрлөлөө
“Шайн-2” пүүл бильярдын клубээс зохион явуулдаг “Шайн пүүл опен” цуврал дөрөв дэх удаагийн тэмцээн энэ оны хоёрдугаар сараас зургадугаар сар хүртэл нийт арван үе шаттай зохиогдож дүнгээ гаргалаа. Энэ удаагийн цуврал тэмцээний чансаагаар эхний 32-т бичигдэж буй шилдэг бильярдчдын дунд төгсгөлийн шатны “Урбаник” шилдэг пүүл бильярдчин тодруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиов. Улсын их дэлгүүрийн өмнөх талбайд болсон тус тэмцээнийг “Урбаник” компани ивээн тэтгэсэн бөгөөд цаашид өөрийн нэрэмжит болгон зохиохоо амлажээ. Пүүл болон снукерийн шилдгүүд хасагдах системээр тоглож “Гарьд” клубийн бильярдчин А.Дэлгэрхүү тэргүүллээ.
Тэрбээр шигшээ тоглолтод снукерийн улсын аварга Т.Хаш-Очирыг хожсон байна. Т.Хаш-Очир нь снукерийн улсын дөрөв, өсвөрийн хошой аваргаар тодорч Азийн XV наадамд оролцож байсан юм. Хүрэл медалийн төлөө “Шайн” клубийн тамирчин Б.Батболд, Л.Мөнхболд нар өрсөлдлөө. Уг тоглолтод Б.Батболд ялалт байгуулж хүрэл медалийн эзэн болов. Энэ тэмцээний онцлог нь хасагдах системээр явагдсан бөгөөд олон улсын жишигт нийцүүлэх үүднээс тоглолтын хожлын харьцааг ихэсгэж өгчээ. Мөн тус тэмцээний чансааг тэргүүлэгч А.Дэлгэрхүү, Л.Мөнхболд, Б.Батболд, Т.Хаш-Очир нар шөвгийн дөрөвт шалгарснаар өөрсдийн чансааг харууллаа.
“Хангарьд” хоёр дахь хожлоо авлаа
Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр тав дахь өдрөө үргэлжиллээ.  Тэмцээний хоёр дахь өдөр дээд лигийн ганцхан тоглолт болсон бөгөөд “Улаанбаатарын Мазаалайнууд”, “Хасу хараацай”-тай 0:0-ээр тэнцэв. Харин лхагва гаригт 15 хүртэлх насны өсвөрийн лигийн тоглолтууд болсон. Энэ өдөр “Буянт-Ухаа”, “Алтан шонхор”-ыг, “Сэлэнгэ пресс” “Блэк Морган”-ыг,  58-р сургууль “Бэрин” багийг тус бүр 5:0-ээр хожсон байна. Өчигдөр болсон  насанд хүрэгчдийн дээд лигийн тоглолтод “Улаанбаатар” дээд сургууль “Мазаалай”-г 3:1, “Хангарьд” “UB United”-ийг 3:2-оор буулгаж авав.
Мотоциклчид Сэлэнгэ аймагт өрсөлдөв
Монголын автомашин мотоциклийн холбоо БХТН-ийн техник спортын  төвтэй хамтран Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 80 жилийн ойн нэрэмжит мотоциклчдын бартаат замын уралдааныг зохион явууллаа. Үүнд 23 тамирчин хоёр ангилалд ур чадвараа сорин өрсөлдөв. Тэмцээн 80 сс ангилалд нийт есөн мотоциклч өрсөлдөхөд ОХУ-ын тамирчин Александр Мартемьянов тэргүүлж, Г.Тулга, Э.Янжмаа нар удааллаа. Харин 125 сс ангилалд хамгийн олон буюу 14 тамирчин уралдаж, ОУХМ Э.Халиунболд түрүүлэн алтан медаль хүртэв. Мөнгө, хүрэл медалийн эздээр Х.Тэмүүжин, БНСУ-ын Ким Ён Ен нар тодорсон байна.
Суугаа волейболчид Азийн АШТ-д оролцоно
Суугаа волейболын эмэгтэйчүүдийн баг 2008 оны паралимпийн наадамд оролцох эрхийн төлөө БНХАУ-ын Шанхай хотод болох Азийн АШТ-д өрсөлдөхөөр урд хөршийг зорилоо. Азийн АШТ энэ сарын 10-16-нд болох юм. Тэдний замын зардлыг “Бороо гоулд” ХХК гаргаж байгаа аж.
Триатлончдын анхны медаль
Казахстаны Кокшетау хотноо болсон “Спринт” олон улсын тэмцээний бага насны ангилалд Монголын Н.Тэмүүлэн хүрэл медаль хүртэв. Манай оронд шинэ тутам хөгжиж буй триатлоны спортоор гадаадаас хүртсэн анхны медальтнаар 11 настай энэ хүү тодорч байна.
Дашрамд дуулгахад Монголын триатлоны (ус, дугуй, гүйлт хавсарсан спорт) тамирчид энэ өдрүүдэд Казахстаны шигшээ багийнхантай хамтарсан бэлтгэл базааж буй. Тэд долдугаар сарын 15-нд тэндхийн Бурабайд болох Азийн цомын тэмцээнд хурд хүчээ сорих юм.
Кикбоксчид ОХУ-ыг зорилоо
ОХУ-ын Новороссийск хотноо болох “Younger fighter 2007” олон улсын тэмцээнд оролцохоор манай кикбоксчид хойд хөршийг зорилоо. Тэмцээний 37 кг-ийн жинд энэ оны өсвөрийн улсын аварга Г.Золбаяр, 55 кг-ийн жинд С.Одбаяр нар фулл контактын төрлөөр хүч сорих ажээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан