Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын багц дүрмийн холбогдох хавсралт журмуудад “ногоон даатгал”-тай холбоотой зохицуулалтуудыг нэмж тусгасан тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Ингэснээр “ногоон даатгал”-ын бүтээгдэхүүнийг тусад нь бүртгэх, даатгалын компаниудад “ногоон бонд”-д хөрөнгө оруулах нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн “ногоон санхүүжилт”-ийн эко системийг бүрдүүлэхэд даатгалын салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх боломжтой болж байгааг тодотголоо.
Энэ төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтэрснээр цаг уурын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол зэргийг бууруулахад дэмжлэг болох юм. Мөн хөрөнгийн зах зээлд “ногоон санхүүжилт”-ийг дэмжих болон “ногоон хөгжил”-ийн төсөл, хөтөлбөрүүд нэмэгдэнэ гэж үзэж байна.
Монгол Улсын хувьд “ногоон эдийн засаг”-ийг хөгжүүлэх зорилтын хүрээнд “ногоон таксономи”-ийг баталж “ногоон эдийн засаг”, “ногоон санхүүжилт”-ийг бий болгох үндэс суурийг тавьж байсан юм.
Дотоодын даатгалын салбарын эрх зүйн орчинд “ногоон даатгал” гэх нэр томьёоллыг тодорхойлоогүй ч байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээтэй холбогдох даатгалын бүтээгдэхүүнүүд борлуулагдаж байна. Тухайлбал: “Практикал” даатгалын унадаг дугуйны иж бүрэн даатгал, “Номин” даатгалын шатахуун бага зарцуулдаг автомашины даатгал зэрэг байгальд ээлтэй үйл ажиллагааг дэмжсэн даатгалын бүтээгдэхүүнүүдээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж байжээ.
“Ногоон даатгал”-ын бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтрэх эрэлт үүсээд байгаа гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо тодотгож байна.
Б.Энхжин