ОХУ-ын Сибирийн ой түймэрт автаад байна. Ихэнх тохиолдолд хүний буруугаас түймэр гардаг.
Тэд хуурай өвс, хог шатааснаас түймэр гарчээ. Мэргэжилтнүүдийн тоцоогоор 20 мянга орчим га газрыг түймэр сүйтгээд байна. Өвөр Байгалийн зүүн хэсэгт байдал хүндэрсэн учир зарим газар онцгой байдал зарлахад хүрчээ. Өнөөдрийн байдлаар гал түймэр голдуу тайгад гарч байгаа боловч хүн ам суурьшсан тосгонд тун ойрхон байгаа юм.
Гал түймэртэй тэмцэхэд зориулсан багаж зэвсгийг айл өрхийн ойролцоо байрлуулж байгаа бөгөөд хэдэн арван сайн дурынхан байдлыг тандаж байна. Сибирьт гарсан түймрийг унтраахад цаг агаар ч тус болж байгаа талаар мэргэжилтнууд онцлов.
Учир нь их халуун байсны дараахан бага зэргийн бороо оржээ. Гэвч ийм байдал удаан үргэлжлэхгүй. Хавар их эрт эхэлсэн бөгөөд зун халуун, бороогүй байх төлөвтэй хэмээн ус цаг уурынхан анхааруулжээ.