- Дэлхийн Дауны өдөрт зориулав -
Өнөөдөр Дэлхийн Дауны өдөр. Хүний 21 дэх хос хромосом гуравласан байдаг тул Дэлхий даяар гуравдугаар сарын 21-ний өдрийг Дауны өдөр болгосон түүхтэй.
Үрийнхээ царайд өдөр бүр инээмсэглэл тодруулж, аз жаргалтай байлгаж чаддаг эцэг эх, гэр бүл олон байдаг нь сайхан
Монгол Улсад хүнлэг, тэгш хүртээмжтэй нийгмийг цогцлоохын тулд, нийгэмд зөв мэдээлэл хүргэж, нөлөөллийн ажлыг амжилттай хэрэгжүүлэхээр Монголын Тусгай Олимпын хороо, Улаанбаатар Ротари Клуб, Мобиком Корпораци ХХК хамтарч “Боломжийг Бүгдэд” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 2022 оны гуравдугаар сарын 18-20-ний өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан хотод Тусгай олимпын наадам-нөхөрсөг тэмцээнийг зохион байгуулсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд асуудал бишгүй тохиолдоно. Асарч халамжлах нэг хүн заавал байх шаардлага гарч түүнийгээ дагаад санхүүгийн байдал хүндэрч, гэр бүл салж, ганц бие ээжүүд хүүхдээ өсгөх тохиолдол цөөнгүй бий. Гэхдээ зөвхөн бусдын гарыг хараад суулгүй, асуудалд шийдэл олж, боломжит зүйлсийг туршин, хүүхдийнхээ хөгжилд юу юунаас илүү анхаарч, нийгэмшүүлж, үрийнхээ царайд өдөр бүр инээмсэглэл тодруулж, аз жаргалтай байлгаж чаддаг эцэг эх, гэр бүл олон байдаг нь сайхан. Тэдний нэг бол Монголын Дауны холбооны гишүүн М.Батжаргал.

Чойбалсан хотноо болсон Тусгай олимпын наадамд оролцсон ээж, хүү хоёр анхаарлыг минь татсан юм. Ээж М.Батжаргал өөрийн туршлага, амьдралынхаа түүхийг тайзан дээрээс олонтой хуваалцахад түүнийг хүүгийнхээ төлөө ямар их сэтгэл гаргаж, хүүгээ бусдын адил хөгжүүлэхийн тулд нөр их хөдөлмөрлөснийг мэдсэн. Нэмэлт зүйл тодруулахаар утсаар залгатал "Эгч нь хүүтэйгээ музей үзэж байна. Удахгүй теннисний дугуйланд нь хүргэж өгөхөөр зав гарна. Тэгээд эгч нь ярья" хэмээх үгнээс л түүнийг өдөр бүр үрийнхээ төлөө "гүйдэг" эх хүн гэдгийг нь илтгэнэ.
"Би олимпын наадмын медальт Б.Амарболд хүүгийн ээж хэмээн бахархалтайгаар хэлдэг" хэмээн өөрийн туршлагаасаа хуваалцахаар тайзан дээр зогсохдоо хүүгээрээ чин сэтгэлээсээ бахархах эх хүний өнгө аяс түүний дуу хоолойноос мэдрэгдэнэ.
Математикийн багш мэргэжилтэй М.Батжаргалын хүү Б.Амарболд 2019 онд Абу Даби хотноо болсон Тусгай олимпын наадмын ширээний теннисний тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртсэн чадварлаг тамирчин.

"МИНИЙ АМЬДРАЛД БОЛОН ХҮҮД МИНЬ ТУСГАЙ ОЛИМП АСАР ИХ ӨӨРЧЛӨЛТИЙГ АВЧИРСАН"
Тэрээр 2004 онд хүүгээ төрүүлсэн цагаасаа хойш гурван жилийн хугацаанд олимпын тамирчин болгох талаар бодох нь битгий хэл хүүгээ хэрхэн өвтгөхгүй, эрүүл саруул өсгөж, яаж хүмүүжүүлж хүн болгох талаар л боддог байв. Анх төрөхөд нь эмч “Хүүгээ удамшлын эмчид үзүүлээрэй” гэхээс өөр зүйл хэлэлгүй эмнэлгээс гаргажээ. Хүү нь долоон сартайдаа ханиад нь хүндэрч ЭХЭМҮТ-д хэвтэхэд эмч нь түүнийг дауны хам шинжтэй болохыг хэлснээр анх мэджээ. Тухайн үед энэ талын мэдээлэл хомс ба хүүгээ даунтай гэдгийг мэдээд маш хэцүү санагдаж байснаа хуваалцсан юм.

2007 онд нөхөр нь Шанхай хотноо ажлаар явж байхдаа Тусгай олимпын наадмын талаар анх мэдээд Монголдоо ирээд хоёулаа ярилцсаны эцэст тэр жил Шанхайд болох наадмыг үзэж сонирхохоор хүүгээ үлдээгээд хоёул явжээ. Тухайн үед Монголоос тамирчин оролцоогүй байсан ба таван тивээс ирсэн бусад тамирчин хүүхдүүдийг хараад маш их баярлан урам зориг орж, тэднээр бахархах сэтгэл төрж байснаа хуваалцсан юм.
Тэрээр “Арьс, үсний өнгө л өөр болохоос тэд яг л миний хүүтэй адилхан харагдаж байсан. Тухайн үед Монголын тамирчид оролцоогүй байсан ба нөхөр бид хоёр олон төрлийн спортын тэмцээнийг шимтэн үзээд маш их урам зоригтойгоор нутаг буцсан. Миний амьдралд болон хүүд минь Тусгай олимп асар их өөрчлөлтийг авчирсан” гэсэн юм. Тухайн үед гурван настай байсан хүүгээ ирээдүйд олимпын тамирчин болохгүй ч спортоор хичээллэж болох юм байна гэсэн урамтай, зорилготой бодлыг тээн хүү дээрээ иржээ. Тиймээс зааланд түүний үгийг сонсож суусан эцэг эхчүүдийг ч мөн хүүхдийнхээ төлөө зорилготой, урам дүүрэн буцахыг чин сэтгэлээсээ хүссэн юм.
Шанхайгаас ирээд тэр зунаа зуслангийн байшиндаа теннисний ширээ авч тавьжээ. Гэрийнхэн нь болон орж гарсан зочид теннис тоглохыг Б.Амарболд хүү хараад л суудаг байв. Багагүй томрохын хэрээр ганц нэг цохисоор 2015 онд мэргэжлийн багшийн заавар дор тасралтгүй хичээллэн өдгөө олимпын медальт мундаг тамирчин болжээ.

Дауны хам шинжтэй хүмүүст хараа муудах үзэгдэл түгээмэл байдаг ба ширээний теннисээр хичээллэж эхэлснээсээ хойш Б.Амарболд хүүгийн хараа эрс сайжирсан байна. Чойбалсан хотноо болсон наадмын үеэр Б.Амарболд хүү үргэлж инээн, цовоо цойлгон гүйж, хөгжилтэй бүжиглэж, найзтайгаа тоглож, “гэрэл цацруулж” байсан ба түүний энэхүү төрхийг харах нь мөн л аз жаргалыг мэдрүүлж буй нь ээжийнх нь харцнаас илэрхий байлаа. Ээж нь түүнтэй бөмбөгөөр харилцаж эсвэл ширээний теннис тоглон бие халаалтыг нь хамтдаа хийж байсан юм. Олимпын медальт Б.Амарболд хүүгийн хурд, самбаачлах чадвар нь аргагүй л сайн байлаа.

М.Батжаргал ээж олимпын тамирчин хүүгийнхээ амжилтыг цаашид ахиулж, тасралтгүй хичээллүүлэн олимп бүрд оролцуулах зорилготой гэлээ. Б.Амарболд хүү ирэх 2023 онд Германы Берлин хотноо болох Тусгай олимпын наадамд оролцож, медалийнхаа өнгийг хувиргахаар бэлтгэлдээ аль хэдийнэ оржээ.
Тэрээр тус арга хэмжээг зохион байгуулсан Тусгай олимпын хороо, Улаанбаатар Ротари Клуб, Монголын Дауны холбоо, Мобиком Корпораци ХХК-д талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Мятрашгүй ээж, мундаг хүү хоёрт аз жаргал, эрүүл энх, спортын их амжилт хүсье.