Оны эхний хоёр сард агаарын тээврээр 1.9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлт болсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Харин хоёрдугаар сард агаарын тээврээр тээсэн ачаа өмнөх сараасаа 32 хувиар буурсан байна. Үүнд олон улсад тээсэн ачаа буурсан нь голлон нөлөөлжээ.
МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд Англи улсын компанид давхар даатгалтай байдаг тул Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдлыг хангах зорилгоор Москва чиглэлийн нислэгийн маршрутаа өөрчлөөд байна. Үүний нөлөөгөөр нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа гурван цаг орчмоор нэмэгджээ. Украины нөхцөл байдал хэрхэхээс хамааран энэ нь урт хугацаандаа агаарын тээврийн зардал нэмэгдэхэд нөлөөлөх эрсдэлтэй аж.
Үүнээс гадна I-II сард агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо өмнөх оны мөн үеэс 10 дахин өсжээ. Үүнд Сөүл, Станбул, Токио чиглэлийн зорчигчид эрс өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Даваа гарагаас эхлэн Монгол Улсын хилээр нэвтэрч буй иргэдээс нэмэлт PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ авахаа зогсоогоод байна. Мөн хилээр нэвтэрсний дараа хөдөө орон нутагт зорчих, эсвэл нисэхэд ямар нэг нэмэлт шаардлага тавихгүй болжээ. Энэ нь цаашид агаарын тээврээр зорчигчдын тоонд эергээр нөлөөлөх боломжтой юм.
М.Аминаа