“Warner Bros” компанийн бүтээсэн “The Batman” уран сайхны киноны дэлхийн нээлт энэ сарын 4-ний өдөр болсон. Тус бүтээлд 3D дижитал артистаар ажилласан уран бүтээлч Алтангадасын Түмэн-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр 3D дижитал артистийн чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд өдгөө Австралийн Сидней хот дахь дэлхийн томоохон студи болох Industrial Light & Magic студид ажиллаж байна.
Тэрээр Сиднейд 8 жил амьдарч байна. А.Түмэн-Эрдэнэ Монголд байхдаа телевизэд график дизайнераар ажиллаж байгаад Сиднейн Технологийн их сургуулийг Анимейшний Дизайн мэргэжлээр суралцаж төгсжээ.
Манай студийн ажилласан зарим хүмүүсийн сайн мэдэх хуучны кинонуудаас дурдвал “Оддын Дайн”, “Юрийн галавын цэцэрлэг, “Индиана Жонс”, “Ирээдүй рүү буцсан нь”, мөн сүүлийн үеийн Марвел ДС-гийн болон ихэнх блокбастер кинонуудад ажилладаг.
-Та хэчнээн кино уран бүтээлд ажиллаад байна вэ. Сүүлийн “The Batman” кинонд ажиллах боломж хэрхэн нээгдсэн бэ?
-Би кино уран бүтээлд ажиллаад нэг жил болж байна. Одоогоор 2-3 кино нь гараагүй байна. Гарсан кино нь “Space Jam: A new legacy”, “The Batman” хоёр юм.
Түүнээс өмнө "Plastic Wax" гэдэг студид тоглоомын салбарт, тоглоомын in-game cinematic, announcement trailer хийдэг студид ажилладаг байлаа. Одоо би дэлхийн хамгийн том студиудын нэг болох “Industrial Light & Magic” студид ажилладаг. 2019 онд Сиднейд салбараа нээгээд жилийн өмнө энэ ажилд ороод, эдгээр кинонд ажиллах боломж олдсон. Манай студи нь энэ салбартаа анхдагч бөгөөд маш олон шинэ технологийг цаг тухай бүрдээ зохион бүтээж байснаас гадна анхны гэгдэх маш олон зүйлсийг кино дэлгэцнээ бүтээж байсан. Анхны бүрэн 3 хэмжээст дүрээс эхлүүлээд, анхны дижитал эвлүүлэг гэх мэт. Манай студи компьютер хөгжихөөс өмнө буюу 1975 онд байгуулагдаж байсан бол манайхтай төстэй үйл ажиллагаа явуулж байгаа одоогийн том студиуд 10 гаруй жилийн дараанаас нээгдэж байсан юм билээ. Манай студийн ажилласан зарим хүмүүсийн сайн мэдэх хуучны кинонуудаас дурдвал “Оддын Дайн”, “Юрийн галавын цэцэрлэг, “Индиана Жонс”, “Ирээдүй рүү буцсан нь”, мөн сүүлийн үеийн Марвел ДС-гийн болон ихэнх блокбастер кинонуудад ажилладаг.
/Сурв: Америкийн кино найруулагч, продюсер, кино зохиолч Жорж Лукасын 1975 онд үүсгэн байгуулсан “Industrial Light & Magic” студи нь Калифорнид төвтэй, Лондон, Сингапур, Ванкувер, Сан Франциско болон Сидней хотод салбартай. “Walt Disney Studios”-ын эзэмшдэг “Lucasfilm” компанийн охин компани. 2016 оны байдлаар тус студи нь 16 Оскарын шагнал Визуал Эффект төрөлд хүртсэн бөгөөд үүнээс гадна 40 удаа уг төрөлд нэр дэвшиж байсан. /
-Та ямар шалгуурууд давж энэ компанид ажилд орсон бэ?
-Ажилд орохын тулд хэд хэдэн удаагийн ярилцлагад орж байсан. Мэдээж ажилд орохын тулд ур чадвар хэрэгтэй. Ийм мэргэжлийн хүмүүс өөрийн гэсэн портфолиотой /бүтээлийн үзүүлэн/ байх ёстой. Мөн showreel буюу өөрийн хийсэн зүйлсийг үзүүлэх хоёр минутын бичлэгтэй байх хэрэгтэй. Мэдээж тэдгээр нь шаардлага хангах хэрэгтэй л дээ. Шаардлага хангасан тохиолдолд ярилцлагад уригддаг. Мөн дараагийн шаардлага нь энэ мэргэжлээрээ их сургууль төгссөн байх ёстой. Манай компанийг “Disney” компани эзэмшдэг учраас “Disney”-гээс мөн шалгах гэх мэт олон шалгуур давдаг.
-Та өмнө нь “Оллоо” телевизэд ажиллаж байсан юм билээ. 3D салбар руу хэзээ хэрхэн орсон бэ, энэ салбарын юу нь таныг татсан бэ?
-3D хийгээд 14-15 жил болж байна. Өмнө нь “Оллоо”, “Стар” телевизүүдэд ажиллаж байсан. Арваад жилийн өмнө 3D хамгийн гоё зүйл шиг санагдсан. Багаасаа кинонд ажиллая гэж боддог байсан учраас бие дааж 3D сурч байлаа. Монголд тодорхой хэмжээнд л сурсан учраас гадагшаа явж суралцах хэрэгтэй юм байна гэж бодсон юм.
Сургууль гэхээсээ илүү бие дааж өөрөө цагаа зарцуулж байж энэ хэмжээний туршлагатай болж, ажилд орно.
-Сиднейн Технологийн их сургуульд элсэн суралцсан түүхээсээ хуваалцахгүй юу?
-Бакалаврын мэргэжлээр гурван жил суралцсан. Анх явахад IELTS-ийн оноо гэх мэт шаардлагуудаа хангасан байх ёстой. Мөн дизайны сургууль учраас портфолио буюу бүтээлийн үзүүлэнгээ заавал үзүүлэх хэрэгтэй. Мөн ярилцлагад ороод тэнцэж байсан. Нэг дэх жилдээ ихэвчлэн дизайн, 2D, 3D анимейшн гэх мэт олон төрлийн ерөнхий анимейшнүүдийн ойлголт өгч, суурь хичээлүүд ордог. Хоёрдугаар курсээсээ 2D, 3D анимейшний аль нэгийг нь сонгоод цаашаа дагнаад явдаг.
Сургууль гэхээсээ илүү бие дааж өөрөө цагаа зарцуулж байж энэ хэмжээний туршлагатай болж, ажилд орно. Манай төгсөлтийн 80 гаруй оюутнаас одоо нэг, хоёр нь л энэ зэргийн студид ажиллаж байна. Тухайн хүний өөрийнх нь бие даасан уран бүтээлүүд нь сайн байж л бусдын анхаарал татдаг.
-Таны хувьд яагаад Австрали улсыг, тэр дундаа Сиднейн Технологийн их сургуулийг сонгосон бэ?
-Тухайн үед байгаль, цаг агаар нь таалагдсан. Уг нь Европыг сонирхож байсан. Гэхдээ Австралийн сургуулиуд сонирхол татсан. Мөн гэр бүлээрээ явахад Австрали их тохиромжтой байлаа.
Гэхдээ одоо бол байрлал тийм ч чухал биш болж байна. Ковидоос хойш томоохон студиудийн ажилчид бүгд л гэрээсээ ажилладаг болцгоосон. Долоо хоногт 1-2 удаа очдог ч юм уу. Цаашдаа ч хайбрид буюу ажил, гэр хэлбэрээр ажилладаг болох юм шиг байна билээ. Тиймээс цаашдаа хаана байгаа нь хамаагүй, онлайнаар ажиллах боломжтой болох байх. Том студиудэд ч чиний ур чадвар болж байвал хаана байх чухал биш болсон байна.
Гэхдээ киноны чиглэлээр суръя гэвэл Холливүүд, Лос-Анжелест олон сургууль байдаг юм билээ. Тэндэхийн сургуулиудыг хайсан нь ч дээр байж магадгүй. Гэхдээ сургуулиас илүү нэг цэгцтэй мэдээлэл авчхаад өөрөө бие дааж сайн ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
-Та сургуульдаа суралцахдаа тэтгэлэг авсан уу, эсвэл зардлаа даагаад сурсан уу?
-Өөрөө ажил хийгээд зардлаа даагаад сурсан.
-Таны сайтад оронгуут л шууд анзаарагдаж байсан. Хүний царай төрх бүтээдэг юм болов уу гэсэн сэтгэгдэл төрсөн?
-Тийм. 3D нь дотроо олон салбарт хуваагддаг. Би character artist буюу дүрүүдэд илүү төвлөрч ажилладаг гэсэн үг. Бусад нь хүрээлэн буй орчин бүтээх гэх мэт олон янзаар мэргэшиж болно л доо. Миний хувьд дүр төрхөд илүү сонирхолтой. Гэхдээ кинонд ажиллах явцад өөр зүйл хийх ажил гарна л даа. Ийм түвшний, монгол агуулгатай юм хийж байгаа хүн цөөхөн байгаа учраас чөлөөт цагаараа голдуу монгол агуулгатай бүтээл хийхийг зорьдог.
-Монгол баатруудыг хэлж байна уу?
-Тэр монгол баатрууд бүгд миний чөлөөт цаагаараа хийсэн бүтээлүүд юм. Чөлөөт цагаараа шинэ техник сурмаар, шинэ программ сурахаараа тэгж хийдэг. Тэр монгол баатрууд бүгд 100 хувь миний бүтээлүүд.
/Зураг дээр дарж томруулж харна уу/