Монголд авлигын анхны гэгдэх субьектгүй хэрэг шийдэгдэж, Гаалийн ерөнхий газрын дарга нь боомтын дарга болон бусад ажилтнуудынхаа хамт ял шийтгэгдэн таслагдсанаас хойш даруй гурван жил хагас өнгөрчээ. Хохирогчгүй, бас авлига өгсөн эзэн биегүй этгээд сонин эл хэргийн холбогдогчдын түрүүч ялын хугацаагаа дуусган суллагдсаар өдгөөХ.Баатар, Б.Даваажав нар л тус тусын заагдсан ангид ялаа эдэлж байна. Х.Баатар даргын хувьд нас өндөр, бие тааруу тул бусдын аархлыг төдийлөн амсаад байдаггүй бололтой. Харин Б.Даваажав төрийн нэрийн өмнөөс оноогдсон ял дээрээ нэмүүлэн дахин "ял" үүрсээр яваа гэнэ. Тэрбээр Тахир соёот дахь 405 дугаар ангид хүмүүжиж байгаа. Гэтэл саахалт орших 429 дүгээр ангийн дарга, хурандаа Б.Лхагвасүрэн анги дамнан орж ирэн мань эрийг нэлээдгүй дарамталдаг юм байх.
Ингэхдээ ганцаараа бус өөрийн ангийн алба хаагчид болох хүүхнүүдийг хэд гурваар нь бараа болгон дагуулж, тэдэндээ өөрийн ааг омгийг гайхуулдаг аж. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л одоогоос хэдхэн хоногийн өмнө алба хаагч дөрвөн хүүхнээ дагуулан Султан хаан шиг морилж ирээд хөөрхий Б.Даваажаваас архи нэхэн жижигрүүлж, улмаар байхгүй болохоор нь өөрөөсөө гаргаж ирээд уу хэмээн шахаж, ёстой л "амьтан" болгосон гэнэ. Хүүхнүүд л болсон хойно даргынхаа ид хавыг гайхан бахдаж, ангиас анги дамнуулан цуурч, "Наранд нэртэй явсан хэн ч бай нарсанд ирээд гөлөг болдгийн сонгодог жишээг манай дарга үзүүлж байна" хэмээн хөөрцгөөж. Хөөрхийг, яахнав дээ. Тэртэй тэргүй төрөөс оноосон ялаа эдэлж яваа залууд "хурандаагийн ял" давхар үүрүүлэх хэрэг юу байна. Хорих ангийн даргын эл аархуу явдлын талаар тодруулахаар бид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Д.Дамдинцэрэнд хандсан юм. Тэрбээр яриа өгөхөөс эрс цаараглаж байсан ч цөөн асуултад хариу авсан юм.
-429 дүгээр ангийн захирагч хурандаа БЛхагвасүрэн ялтан Б.Даваажаваас
архи нэхэж дарамталсан гэх юм. Ийм байж болох уу?
-Хорих ангид тэр тусмаа 405
дугаар хорих ангид хэн нэгэн этгээд ороод тэгж авирлана гэж байхгүй. Хорих
ангийн дарга байсан ч тэр харуул хамгаалалтгүйгээр ялтантай уулзах боломжгүй.
-Ял эдлэж байгаа хүнд архи дарс авах боломж байдаг уу?
-Мэдээж энэ нь
бололцоогүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Даргадаа өсөрхсөн нэг нь л иймэрхүү яриа
гаргасан байх. Бид наад асуудлыг чинь шалгана.
С.Болд