Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийнхан модны хулгайчийг тавьж явуулаагүй хэмээн хурандаа С.Пионер их л сандарч, тэвдэн мэдээлэл хийжээ. Улмаар Улсын мэргэжлийн хяналтын газрын байцаагч Г.Цэцэгдэлгэрийн хэлсэн үгийг сэтгүүлч гуйвуулж бичлээ гэж хэл ам хиймээр аядав. Дээрх дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга, хурандаа С.Пионер төрийн албанд тийм ч шударга үнэнээр зүтгэж буй эрхэм үү гэвэл үгүй. Дарга хүнд бусдад үлгэр дуурайл болох зан байх ёстой. Тэр дундаа хагас цэрэгжилттэй цагдаагийн байгууллагын тасгийн даргын албан тушаалыг хурандаа С.Пионер шиг хүнээр удирдуулвал энэ салбар эрүүл явахгүй биз. С.Пионер дарга аа, хэвлэл мэдээллийнхэн рүү чичилж хэл амаа билүүдэж суухынхаа оронд бага тушаалтнуудтай нүд сүүмийлгэн ууж, иддэгтээ анхаарвал яасан юм бэ. Тэмээ гэхээр ямаа гэдэгтэй адил зөрчлийг нь илрүүлж, үнэнийн эрэлд үзэг хурцалсан сэтгүүлчийг чихтэй, чихгүйгээр нь доромжлохынхоо оронд харин талархах хэрэгтэй. Хамт архинд хөлчүүрхээд ууснаа шингээж чадахгүй тавьтаргүйтсэн цагдаагийн ахлагч болоод хурандаа таньтай холбоотой баримтыг энд сөхье.
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд Сүхбаатар дүүрэгт явагдсан техникийн улсын үзлэгт ажиллаж байсан байцаагч, цагдаагийн ахмад С.Бямбасүрэн, ахлагч Т.Сугар, туслах ажилтан Б.Ариунзул, татварын албаны байцаагч нарын хамт "Цахим" дээд сургуулийн байранд билльярд тоглох нэрээр архидацгаасан байдаг. Эл арга хэмжээнд Цагдаагийн хурандаа С.Пионер уригдаж хамт наргижээ. Тэд 0.75 мл граммын "Алтан түрүү" архи, нэг шил вино, 10-аад лааз пиво ууцгаажээ. Дарга, цэрэггүй ууж наргисан арга хэмжээ өндөрлөж гэр гэрийн зүг явах болоход Т.Сугар эхнэрийнхээ дуудсан таксины жолооч О.Гангамөрөнтэй маргалдаж улмаар зодоон үүсгэжээ. 2000 төгрөгнөөс үүдэлтэй маргааны хохирогч жолооч толгой, цээж рүүгээ тус бүр гурван удаа цохиулж улмаар нүүр тус газраа шанаа хүртсэн байдаг. Цагдаагийн ахлагч Т.Сугар жолоочийн машины түлхүүрийг мөн хашаа давуулан шидэж танхайрчээ. Дуудлагаар хоёр цагдаа ирэхэд Т.Сугар тавьсан шаардлагыг эсэргүүцэн заамдаж аваад "Яасан том цагдаа нар вэ" гэх зэргээр хэл амаар доромжилсон байв. Ууж идсэнээ шингээж чадахгүй дөвчигнөсөн Т.Сугарын тавьтаргүй үйлдлийг зогсоохоор Ёс журмын эргүүлийн офицер, цагдаагийн ахмад н.Соронзонболдыг ирэхэд харин (хашаа даван зугатах гэж оролдсон байх юм. Станцаар тусламж хүссэн О.Гангамөрөнгийн дуудлагаар зургаан жолооч эргүүлийн цагдаа нартай зэрэгцэж ирсэн болохоор танхайрсан ахлагчийг эрүүлжүүлэх байр руу чирэхээс өөр зам байгаагүй биз. Гэвч хэрэг бүртгэгчийн дэвтэрт Т.Сугарын гаргасан зөрчлийг шалгасан тухай бичихдээ тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн хэмээн тэмдэглэсэн байгаа. Энэ хэргийн хохирогч эцэстээ 200 мянгөн төгрөгийн хохирлоо барагдуулснаар хоёр яс салсан уу гэвэл үгүй. Өст хүн өлийн даваан дээр гэгчээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Тээврийн товчооны уулзварт Т.Сугар О.Гангамөрөнтэй тааралдахдаа машин шахлаа гэдгээр түүнийг бусадтай нийлж зодсон байна.
Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга С.Пионер "Цахим дээд сургуулийн орчимд болсон дээрх зодооныг хараад зүгээр л зогсож байсан бололтой. Тэрбээр зодоон болохоос өмнө, ажил гараад явсан гэж гүрийж байгаа ч хохирогч О.Гангамөрөн "...хурандаа С.Пионер, ахмад С.Бямбасүрэн нар байсан" гэж мэдүүлжээ. Ууж идэхдээ ургаа мод шиг байчихаад хэрүүл үүсч хэрэг бишдэхэд "Би байгаагүй ээ" хэмээн гүрийх С.Пионер хүн чанаргүй л хүн юм. Тэрбээр удирдлагуудын өмнө бөхөлзөж сүрхий шударга царайлан даргархаж ёс зүйгүй ахлагч Т.Сугарыг ажлаас нь халсан хэмээн өдийд өмөлзөөд явж буй байх. Замын цагдаагийн Ёс зүйн зөвлөл Т.Сугарыг авч хэлэлцээд ажлаас нь халах тухай шийдвэр гаргасан гэдгийг Тамгийн газрын дарга, хурандаа Г.Батбаяр хэлж байсан нь бий. Гэтэл хурандаа С.Пионер Т.Сугарыг 801-д цагдаагаар сэм шилжүүлээд эргүүлийн цагдаа зодсон хэргийг нь дарж явна.
Б.Эмүгэ