Азербайжаны улс төрийн сөрөг хүчний дийлэих нь айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоос татгалзлаа гэж "Новости-Азербайжан" агентлаг мэдээлэв. Сөрөг хүчний "Мусават", Азербайжаны Ардчилсан нам, Азербайжаны ардын сонгодог фронт нам уржигдар хуралдаж, сонгуульд оролцохгүй байх шийдвэр гаргажээ. Өмнө нь үүнтэй адил шийдвэрийг Иргэний эв санааны нам, Ардчилсан өөрчлөлтийн нам, "Азербайжаны улс төрийн зам" гэдэг хөдөлгөөн баталсан. Тэднийг ийм алхам хийхэд хүргэсэн гол шалтгаан сонгуулийн өмнө ардчиллын уур амьсгал үгүй, хүн ам идэвхгүй байр суурь баримталж буй зэрэг болжээ.
Харин коммунистууд сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлээгүй ч оролцохоо мэдэгдэв. Харин хэнийг дэмжихээ одоогоор зарлаагүй байна.
Эрх баригч "Ени Азербайжан" нам бямба гаригт их хурлаа хийж, одоогийн төрийн тэргүүн, намынхаа лидер Ильхам Алиевийг сонгуульд албан ёсоор нэр дэвшүүлжээ. Эрх баригч хүчний нэр дэвшигчийг дэмжихээ сөрөг хүчний болон Засгийн газрын талын улс төрийн зарим нам илэрхийлэв. Тэдний дунд сөрөг хүчний "Вахдат", "Терегги" намууд байна.
Бойкотод нэгдэх нам, хөдөлгөөн үүгээр дуусахгүй нь бололтой. Үндэсний тусгаар тогтнолын нам, "Нээлттэй нийгэм", "Иргэний нэгдлийн нам" энэ долоо хоногт хуралдах агаад сонгуулиас татгалзах төлөвтэй байгаа аж. Сөрөг хүчнээс нэр дэвших хамгийн магадлалтайд тооцогдож буй, Олон нийтийн форумын удирдагч Эльдар Намазов өрсөлдөх" эсэхээ хараахан шийдээгүй буй. Тэрбээр энэ талаар өнөөдөр зарлах аж.
Азербайжанд Ерөнхийлөгчийн сонгууль аравдугаар сарын 15-нд болно.