Жовaнни да Плано Карпини хэмээх лам
1245 онд Пап лам Иннокентий IV-ийн даалгавраар Чингэсийн Монголтой дипломат
харилцаа тогтоохоор бараа бологчдын хамт хөдөлжээ. Зам зуураа зүүн Европыг
эзлэн захирагч Батхаантай уулзаж Их хааны ордонд зочлох эрхийг олсноор жилийн
дараа буюу 1246 оны энэ өдөр Монголын эзэнт гүрний нийслэл Хархорумд хөл
тавьсан байна. Ийнхүү европчуудаас хамгийн түрүүнд Монголд зочилсон энэ эрд
Өгөөдэй хаантай уулзах боломж олдсонгүй.
Их хаан нас бараад нэгэнтээ дөрвөн жил өнгөрч байсан тул итали эр шинэ хаан
хэзээ тодрохыг хүлээн хэдэн сарыг Монголын нийслэлд өнгөрөөжээ. Ингээд Өгөөдэй
хааны том хүү Гүегийг хаан ширээнд залах ёслолд оролцсоны дараа өвлийн эхэн
сард лам Карпини нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. Буцах зам дардан байсангүй,
өөрийн хэмжээнд зовж зүдэрсээр жилийн дараа нутагтаа ирсэн Карпини "Бидний
Татар хэмээн нэрлэх монголчуудын түүх" хэмээх ном бичиж үлдээсэн нь өдгөө
дэлхийн шилдэг ном судруудын нэг болон үлджээ.