"Монголын ард түмний түүх болон соёл" сэдэвт их, дээд сургуулийн оюутны эрдэм шинжилгээний бага хурал Москвa хотын Орос улсын хүмүүнлэгийн их сургуульд болов. Бага хуралд Орос улсын хүмүүнлэгийн их сургуулийн 2-р дамжааны оюутнууд "Монгол зүйр цэцэн үгс", "Монголчууд галыг дээдлэн шүтэх нь", "Монгол үлгэр домогт могойн тухай", Москвагийн олон улсын харилцааны их сургуулийн 3-р дамжааны оюутнууд "Монгол улсад шарын шашны байдал ", "1990 онд Монгол Улсад гарсан хувьсгал. Хөгжлийн шинэ загвар" зэрэг сэдвээр илтгэл тавив. ОХУ-д сурч байгаа монгол оюутан, аспирантууд бага хуралд оролцлоо .
Орос улсын хүмүүнлэгийн их сургуулийн Дорно дахин, ром грекийн соёлын дээд сургуулийн захирал Илья Смирнов тус сургуулийн боловсролын системд монгол судлал онцгой байр суурь эзэлж байгааг тэмдэглээд, оюутнууд монгол хэлийг сонирхон судалж, орчуулга хийх ур чадвараа дээшлүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв .
Орос улсын хүмүүнлэгийн их сургуулийн багш, монголч эрдэмтэн Л.Скородумова, Анна Цендина, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн багш Наталья Васильевна зэрэг багш, эрдэмтэд бага хурлыг гурав дахь жилдээ зохион байгуулж, оюутнуудаа бэлтгэн оролцуулсан байна.
Оюутнуудын монгол судлалын талаархи мэдлэг, илтгэл тавих ур чадвар нь өмнөх бага хурлынхаас дээшилсэн нь ажиглагдаж байна. Сургуулиа төгсөөд нэг салбарт ажиллах тэдэнд бага хурал ойртон танилцах нөхцөл болж байна" гэж Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн багш Наталья Васильевна ярив.
ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам цаашид ийм арга хэмжээ явуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
Г. Нарангарав