Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаарх танилцуулгыг ГХ-ны сайд Б.Батцэцэг хийв. Тэрбээр, “Монгол Улс 1996 онд “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол"-д нэгдэн орж, улмаар озон задалдаг бодисын хэрэглээг үө шаттай бууруулах, бүртгэл, хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллаж байна.
Хөргөлт, агааржуулалтын салбарт үлэмж хэмжээгээр хэрэглэдэг, озоны давхаргад нэн халтай буюу озон задлах чадвар өндөртэй хлортфтортнүүрстөрөгч төрлийн бодис болох фрөоны үйлдвэрлэл, хэрэглээг өнөө үед 99 хувь хэрэглээнээс гаргаад байна.
Гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд нөгөө талаар дэлхийн дулааралд үлэмж хэмжээгээр нөлөөтэй учраас тэдгээрийн хэрэглээг аажмаар бууруулна.
Дэлхий дахины хэмжээнд 2006 оноос хойш өмнөх үеийн хлорфтортнүүрстөрөгчийн төрлийн бодистой харьцуулахад озон задлах чадвар арай багатай гидрохлорт-фтортнүүрстөрөгч, хүлэмжийн хийн нэг төрөл гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг хөргөлт, агааржуулаптын салбарт түлхүү хэрэглэх болсон.
Гэвч гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд нөгөө талаар дэлхийн дулааралд үлэмж хэмжээгээр нөлөөтэй учраас тэдгээрийн хэрэглээг аажмаар бууруулахыг улс орнууд хэлэлцэн, 2016 оны аравдугаар сарын 15-нд Руанда Улсын Кигали хотноо болсон Монреалийн протоколын ээлжит 28 дугаар хуралдаанаар Оролцогч тал Улсууд тохиролцоонд хүрчээ.
“Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-д нэмэлт оруулж “Кигалийн нэмэлт, өөрчлөлт"-ийг баталсан.
Гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисууд дотроос автомашины агааржуулалтад өргөн хэрэглэдэг зөвхөн ГФН-134а бодис, хөргөлтийн зориулалтаар түгээмэл хэрэглэдэг В-404А бодис зэрэг нь нүүрсхүчлийн хийтэй харьцуулахад 3-6 мянга дахин хүчтэй нөлөө үзүүлдэг байна.
Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орж, гидрофтортнүүрстөрөгчийн төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 2045 он хүртэл 80-85 хувиар бууруулснаар дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хүргэхээс сэргийлэх зорилготой Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлж, тэдгээрийн хэрэглээг бууруулах эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн суурь болно.
Өнөөгийн байдлаар дэлхийн 126 улс “Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгджээ. Үүнд нэгдэх нь шинэ дэвшилтэт технологи нэвтрэх, байгаль орчинд аюулгүй бодисын хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн дулаарлыг бууруулахад үзүүлэх нэг чухал алхам гэж дэлхийн хамтын нийгэмлэг үзэж байгаа аж.
Ийм учраас Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ ханган, дэлхийн дулаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах зорилгоор Кигалын нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орохыг соёрхон батлах хуулийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын Их Хуралд өргөн барьжээ.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай монреалийн протоколд /кигалийн/ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг зөвшилцөх, хэлэлцүүлэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа өчигдөр танилцуулжээ.
- Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд /Кигалийн/ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурал соёрхон батлаагүй тохиолдолд үүсэх үр дагаврын талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр озон задалдаг бодис болон дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар өндөртэй бодис, тэдгээрийг орлуулах бодисыг юүлэх, дахин боловсруулах, тоног төхөөрөмжийг цэнэглэх зэрэг засвар, үйлчилгээг мэргэшсэн тусгай эрхтэй байгууллага үзүүлэх зохицуулалтыг тусгаснаар тусгай зөвшөөрлийн тоог нэмж, энэ нь Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хэрхэн уялдах талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисын хэрэглээг хориглосноор хөргөлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа цаашид хэрхэн явуулах талаар,
- Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтад 7 метрээс дээш барилга байгууламжид байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх зохицуулалтыг тусгасан. Үүнд одоо барьж байгаа барилга, байгууламж хамаарах эсэх талаар асуув.
Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан олон улсын гэрээ, протоколд нэгдсэнээр тусгай зөвшөөрлийн тоог нэмдэг жишиг тогтсон талаар саналаа илэрхийлжээ.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын протоколд /Кигалийн/ оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 67 хувь нь дэмжсэн байна.
Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах тухай асуудал хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар батлагдлаа.