Чингис хааны талаарх киног гадны олон арван уран бүтээлчид ур ухаанаа уралдуулан бүтээсэн юм.
Харин СГЗ Л.Эрдэнэбулган найруулагчийн “Үхэж үл болно-Чингис хаан” киног хүмүүс тэсэн ядан хүлээж байгаа байх. Хоёр жил дамнан хийсэн уг киноны зураг авалт хэдийнээ дуусч нийт 70 цагийн бичлэгээсээ хоёр цагийн киног бэлэн болгожээ.
Киноны монтаж, дуу оруулах, үг солих ажил үндсэндээ дууссан аж. Одоо харин урд хөршид дүрс дуу хоёрыгоо л нийлүүлэх ажил үлдсэн гэнэ. Энэ ажил дууссаны дараа “Үхэж үл болно-Чингис хаан” кино ирэх сарын 2-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна.
Нэгэнт нээлтээ хийх гэж байгаа киноны номны нээлт “Интер” номын дэлгүүрт болжээ. Номын нэр “Үхэж үл болно-Чингис хаан”. Тус ном нь туульсын уран сайхны кино хэрхэн бүтсэн түүхийг уран бүтээлчдийнх нь сэтгэлийн үгтэй хамт өгүүлсэн аж. Номын зохиогч нь С.Сумъяа. Номын нээлтэд киноны уран бүтээлчдээс гадна олон хүндтэй хүмүүс уригджээ.
М.Жаргал