Шинэ он гарахад ердөө хэдхэн хоног үлдлээ. Аливаа улсын хөгжилд хөрш орны холбоо, хамтын ажиллагаа багагүй үүрэг гүйцэтгэдэг төдийгүй тэр дундаа тухайн улсаас суух элчин сайд нь хоёр улсыг холбох гүүр нь болж ажилладаг онцлогтой. Бид Шинэ жилийн баярыг тохиолдуулан манай улсад суугаа элчин сайд нараас өнгөрч буй онд хэрэгжүүлсэн хамтын ажиллагааны үр дүн болон ирэх онд төлөвлөж буй зүйлсийнх нь талаар сонсохын ялдамд Монголын нийт ард түмэнд дэвшүүлж буй тэдний Шинэ оны мэндчилгээг хүргэж байна.

“ХОЁР ОРНЫ ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД АНХ УДАА БИЕЧЛЭН УУЛЗАЖ ШИНЭ ЗУУНД ЧИГЛЭСЭН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛЫГ БАТАЛЛАА”
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов:
Эрхэм хүндэт анд нөхөд өө!
Улиран одож буй 2021 он Монгол, Орос Улсын харилцааны үйл явдлуудаар дүүрэн байсан ба манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн болон сансарт хамтран ниссэний 40 жилийн ойн баяруудыг ёслол төгөлдөр тэмдэглэхэд цар тахал ч саад болж чадсангүй. Түүнчлэн монгол анд нөхөд минь Ардын хувьсгалын, Монгол Ардын Намын болон Зэвсэгт хүчний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойн баяруудыг тэмдэглэн өнгөрүүллээ. Эдгээр ойн өдрүүд нь мөн манай хоёр орны бат бөх найрамдал, хамтын ажиллагаатай нягт холбоотой билээ.
Олон сарын турш мөр зэрэгцэн ажилласны үр дүнд манай хоёр орны төрийн тэргүүнүүд анх удаа нүүр тулан уулзсан ба тэд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг чанарын шинэ түвшинд гаргахад болон манай хоёр орны харилцааны шинэ зуунд чиглэсэн хамтарсан тунхаглалыг баталлаа.
Манай хоёр орон нь улс төр, худалдаа, эдийн засаг, цэрэг, цэргийн техник, соёл, хүмүүнлэгийн болон бусад олон салбаруудад хамтын ажиллагаагаа амжилттай хөгжүүлж, олон улсын тавцанд хүчин чармайлтаа үр дүнтэй уялдуулан зохицуулж, ойр дотно хоёр ард түмний сайн сайхны төлөө иж бүрэн яриа хэлэлцээг урагшлуулсаар байна. Ирэх 2022 он нь манай хоёр орны хамтын ажиллагааны шавхагдашгүй чадамжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх нэмэлт олон боломжийг авчирна гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд 2022 оны шинэ жилийн баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе! Ирж буй Бар жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байж, хүн бүрд эрүүл энх, сэтгэл болон оюун санааны эв зохицол, өөдрөг сэтгэлийг харамгүй хайрлах болтугай!

“БИД МОНГОЛ УЛС ЦАР ТАХЛЫН ДАРАА СЭРГЭХ, ЦААШДЫН ХӨГЖИЛД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА”
Европын Холбооны Элчин сайд Аксель Никэйз:
Би 2021 оны есдүгээр сард ЕХ-ны Элчин сайдын үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш шинэ жилийг анх удаа Монголд тэмдэглэх гэж байна.
Ажлын эхний саруудад Сэлэнгэ, Дархан, Өмнөговь зэрэг аймгуудаар зочлохдоо Монгол орон тэр дундаа монгол хүмүүсийн талаар илүү сайн мэдэж авсан. Бид ардчилал, хүний эрх, хууль дээдлэх гэсэн ижил үнэт зүйлтэй. Монгол Улсын хувьд Европын холбоо гуравдагч хөрш бөгөөд Европын холбооны хувьд ч Монгол Улс хамгийн үнэ цэнтэй түнш юм. Бидэнд ирж буй шинэ онд хэрэгжүүлэх маш идэвхтэй мөрийн хөтөлбөр бий. Миний зорилго бол Монгол Улсын эдийн засгийг төгөлдөржүүлэн илүү уян хатан болгож, Европын холбоотой худалдааны солилцоог дэмжих явдал юм. Бид саяхан 2021-2027 оны шинэ хөтөлбөрийг баталлаа.
Нэгдүгээрт, ногоон тогтвортой хөгжил, ногоон эрчим хүчний шилжилтийн талаар Монгол Улстай хамтран ажиллана. Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь Конвенцод нэгдсэн орнуудын чуулган дахь Монгол Улсын амлалтуудын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх замаар нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахыг бид дэмжинэ.
Хоёрдугаарт, Монгол Улсын ардчилал, эдийн засгийн хөгжлийг үргэлжлүүлэн дэмжинэ. Европын холбоо Монгол Улсын Засгийн газрын 2050 он хүртэлх зорилтын дагуу иргэдийн эрх ашгийн төлөө Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх болно.
Гуравдугаарт, бид Монгол Улс цар тахлын дараа сэргэх, цаашдын хөгжилд нь дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Бид дижитал, эрчим хүч, тээврийн салбарт ухаалаг, аюулгүй байдлыг нэмэгдүүлж, эрүүл мэнд, боловсрол, судалгааны салбарыг бэхжүүлэхийг эрмэлзэнэ. Энэ бол Европын Комиссоос гаргаж буй шинэ санаачилга бөгөөд бид үүнийг дэлхийн хамтарсан гарц хэмээн нэрлэдэг.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа Монголын ард түмэнд шинэ оны мэнд хүргэж эрүүл энх, амар амгалан, хөгжил цэцэглэлт, аз жаргалыг хүсэн ерөөе. Шинэ оны мэнд хүргэе!

“ЦАР ТАХЛААС БОЛЖ АМАРГҮЙ ЖИЛ БАЙСАН Ч ИРЭХ ОНД ИЛҮҮ ГЭРЭЛ ГЭГЭЭТЭЙ ЦАГ ҮЕ ИРНЭ ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА”
Австрали Улсын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Дэйв Престон:
Сайн байна уу. GOGO.mn сайтын уншигч та бүхэнд Австралийн Элчин Сайдын Яамны нэрийн өмнөөс шинэ оны мэнд дэвшүүлье!
Миний эхнэр Рөүзмэри бид хоёр Монголд анх удаа шинэ оноо угтах гэж буйдаа баяртай байна. Ирэх онд Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгаагаараа бидний хувьд онцгой ач холбогдолтой жил болж байгаа юм. Дэлхий нийтээрээ цар тахлаас болоод олон сорилттой тулгарсан амаргүй жил байсан ч ирэх онд илүү гэрэл гэгээтэй цаг үе ирнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсад хүн амын дархлаажуулалтын хамрагдалт өндөр түүнчлэн Засгийн газар Ковид-19-ийн эсрэг шуурхай хариу арга хэмжээ авч байгаа нь бидэнд бага ч гэсэн хэвийн амьдралдаа эргэн орох боломжийг олгож буйд баяртай байна.
2020 онд Австрали улсад гарсан ой, хээрийн түймрийн гамшгийн үеэр Монгол Улс бидэнд дэмжлэг үзүүлсний адилаар Австрали Улс Монгол Улсын дархлаажуулалтын үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулсандаа баяртай байна. Австрали болон Монгол Улс нь эрхэмлэдэг зүйлс ижил бөгөөд ардчилал, зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дэмжсээр ирсэн. Сүүлийн хагас зуун жилд тогтоосон манай хоёр орны найрсаг, бат бөх харилцааг бахдан тэмдэглэхдээ эдгээр үнэт зүйлс дээр тулгуурласан ололт амжилт, хамтын ажиллагаагаа цохон онцолмоор байна.
Бидний бүх түнш, хамтран ажиллагсад, Монголын ард түмэн та бүхний дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийлэхийн ялдамд ирэх ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.
Шинэ жилийн мэнд хүргэе!

“ТА БҮХЭН ДУНДАРШГҮЙ БАЯР БАЯСГАЛАН, ҮЛ МӨХӨХ ИТГЭЛ НАЙДВАР, ХЭЗЭЭ Ч ШАВХАГДАШГҮЙ ЭРЧ ХҮЧЭЭР ДҮҮРЭН БАЙХ БОЛТУГАЙ”
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайд М.П.Сингх:
Сорилттой 2021 оныг үдэж, сэргэх үе рүү шилжиж байгаа энэ мөчид Та бүгдэд Шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Ирж буй 2022 он нь шинэ сэргэлт, шинэ эрч хүч, шинэ итгэл найдвар, эрүүл энх, хөгжил дэвшлээр дүүрэн жил байх болтугай!
Дэлхийг нэг том гэр бүл гэж үздэг Энэтхэгийн гүн ухааны гол үзэл санааны дагуу бид бүгд ялгаатай байдлыг үл харгалзан, олон ургалч үзлийг хамтдаа эрхэмлэж, нийгэм бүрд харилцан ойлголцол, эв нэгдэл, хүлээцтэй байдлыг дээдэлцгээе. Дэлхийн иргэд ирж буй ондоо цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн сорилтуудыг даван туулахын тулд бүтээлч, прагматик хандлагыг баримталдаг, элэг нэгт, ахан дүүсийн харилцаатай оролцооны нийгмийг бий болгох болтугай.
2021 онд цар тахлыг үл харгалзан бидний хөгжлийн түншлэл хоёр орны дээд түвшний харилцан айлчлалаар батжиж, 1.236 тэрбум ам.долларын өртөг бүхий Газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл болон Мэдээлэл, холбооны технологийн сургалтын төвийн барилгын ажлууд эхэлж, Монгол Энэтхэгийн Найрамдлын дунд сургуулийн төслийг эцэслэлээ.
Энэтхэг-Монголын харилцааны хувьд, 2022 онд манай хоёр найрсаг орны иргэн бүрийн гэрэлт ирээдүйн төлөө бид соёл иргэншлийн холбоогоо бататгаж, Буддын шашин буюу бидний нийтлэг өвийг баяжуулах, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр эрчимжүүлэхийг зорьж байна.
GOGO.mn сайтын уншигч та бүхэн ирж буй 2022 ондоо хэзээ ч дундаршгүй баяр баясгалан, үл мөхөх итгэл найдвар, хэзээ ч шавхагдашгүй эрч хүчээр дүүрэн байх болтугай. Та бүхэн халуун ам бүлээрээ сайхан баярлаарай.

“2022 ОНД БИД ИННОВАЦЛАГ, ТОГТВОРТОЙ АРГА ЗАМААР ОЛОН ЗОРИЛТОО ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ БОЛНО"
Канад Улсын Элчин сайд Катрин Ивкоф:
Эрхэм хамтран зүтгэгч, анд нөхөд өө,
Сорилтоор дүүрэн оныг бид үдэж байна. Канадын дунд сургуулиудын дотуур байрны тууриас олдсон нэр нь үл мэдэгдэх булш биднийг гүнээ эмгэнүүлж, уугуул иргэдтэйгээ эвлэрэх үүрэг, итгэлээ улам бэхжүүлэх хэрэгтэйг бидэнд санууллаа.
Канад, Монгол Улсын аль аль нь цар тахалтай тэмцэхэд гол анхаарлаа хандуулсан. Ковидын эсрэг вакцин үйлдвэрлэгдэж, манай хоёр улсад вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул бид хэвийн амьдралдаа эргэн орсон ч цар тахал эхлэхээс өмнө энгийн мэт санагдаж байсан зүйлсийн ач холбогдлыг өөрөөр үнэлэх болсон байх аа.
Олон сорилттой тулгарсан ч Канад, Монгол Улсын хамтын ажиллагаа бат бэх хэвээр үргэлжилж байна. Бид хамтдаа олон амжилтыг гаргалаа. 2021 оны 5 дугаар сард Канад-Монгол улсын засгийн газар хоорондын дугуй ширээний уулзалтыг 9 дэх удаагаа зохион байгуулж, бидний цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх “Иж бүрэн түншлэлийн төлөөх замын зураглал”-ыг баталсан. Бидний бат бэх хамтын ажиллагаа нь ардчилал, хууль эрх зүйг дээдлэх, хүний эрх болон эрх чөлөөг хүндэтгэх гэх мэт нийтлэг үнэт зүйлс дээр тулгуурладаг билээ.
Манай хоёр улсын эдийн засаг, худалдааны харилцааг төрөлжүүлэх, Канадын хөгжлийн хөтөлбөрийн төслүүд, феминист олон улсын туслалцааны бодлогыг Монголд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Канадын үнэт зүйлс болон дипломат ажиллагааг сурталчлахад болон Монгол дахь Канад иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэхэд манай Элчин сайдын яамны хамт олон онцгой анхаарал хандуулан ажиллалаа. Тэгш байдал, шударга ёс, үл ялгаварлах болон ялгаатай байдал, тэр дундаа жендэрийн тэгш эрх, охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах зэрэг нь ажил үүрэг бүрийн маань амжилтын түлхүүр гэдгийг ухамсарлан, 2022 онд бид инновацлаг болон тогтвортой арга замаар дээрх зорилтуудаа үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь Канад болон Монгол хоёр улсын хувьд нэн тэргүүний зорилт билээ. Манай хоёр улс аль аль нь 2021 онд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ноцтой нөлөөг мэдэрлээ. Канадын ногоон хөгжлийн шилдэг туршлагыг Монгол улстай солилцох арга замыг олохын төлөө ирэх онд анхааран ажиллах болно. Ирэх 2022 онд олон улсын тавцанд Канад улс нь энх тайван, аюулгүй байдал, эрх зүйт ёс, ардчилал, хүний эрхийг дээдлэх зэрэгт онцгойлон анхаарч, нийтлэг сонирхол бүхий асуудлуудаар Монгол улстай олон улсын тавцанд хамтран ажилласаар байх болно.
Та бүхэнд болон гэр бүлд нь шинэ оны мэндийг хүргэхийн ялдамд ирж буй 2022 онд хамтран ажиллах ерөөлийг дэвшүүлье.

"МОНГОЛ ТАМИРЧИД ТОКИОГИЙН ОЛИМПОД ТӨРИЙНХӨӨ ДАЛБААГ МАНДУУЛАХАД СЭТГЭЛ ИХ ХӨДӨЛСӨН"
Япон Улсын Элчин сайд Кобаяаши Хироюки:
Монголчууд та бүхэндээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж байна. 2021 он дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөлөөгөөр хүндхэн байсан ч хүн төрөлхтөн хамтын хүчээр энэ аюулыг даван туулах чадалтай болохоо баталсан хэмээн бодож байна. Энэхүү эрсдэл даруй арилж, амар тайван амьдралдаа эргэн ороосой гэж миний бие хүсэж байна. 2021 оны зуны Токиогийн Олимп, Паралимп амжилттай зохион байгуулагдаж, Монголын тамирчид амжилттай оролцон төрийнхөө далбааг мандуулж чадсанд сэтгэл их хөдөлсөн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын нээлтийн ёслолд оролцсон нь Монголын тамирчид төдийгүй Японы ард түмэнд халуун дэмжлэг болсон.
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн тэмдэглэлт ой ирэх 2022 онд тохионо. Энэхүү тэмдэглэлт ойг хоёр улсын хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгосон. Японы ЭСЯ хоёр орны ирээдүйг залгамжлах хүүхэд залуучуудын солилцоог гүнзгийрүүлж, найрамдалт харилцааг бий болгох зорилгоор олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Та бүхнийг идэвхтэй оролцохыг хүсье. 2022 он та бүхний хувьд эрч хүчээр дүүрэн, олон зүйлийг сурч, хэрэгжүүлэх жил болоосой гэж хүсэж байна. Хамтдаа шинэ оноо үдэж буй монгол ахан дүүс та бүхэндээ эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, аз хийморьтой байхын ерөөлийг дэвшүүлээд Шинэ оны халуун мэндийг дахин хүргэе.

“ЦАР ТАХЛЫН УЛМААС АМИА АЛДСАН ХҮМҮҮСИЙГ БИД МАРТАЖ БОЛОХГҮЙ БӨГӨӨД ТЭДНИЙ ГЭР БҮЛД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ”
Куба Улсын Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригес:
Сайн байцгаана уу, Монголын ард түмэн
Та бүхэнд Бүгд Найрамдах Куба Улсын шинэ Элчин сайдын хувьд ирж буй шинэ оны мэндийг хүргэж байна.
Миний бие Монгол Улсад суугаа Латин Америк, Карибын тэнгисийн орнуудын цор ганц элчин сайдын хувьд баялаг түүхтэй танай улсад хүрэлцэн ирсэндээ маш их баяртай байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар намайг халуун дулаанаар хүлээн авсанд талархаж байгаа ба энэ бол бидний дотно нөхөрлөлийн илэрхийлэл юм. Энэ жил цар тахлын улмаас та бүхэн болон дэлхийн бүх хүн төрөлхтний хувьд багагүй хүнд жил байсныг бид бүгдээрээ мэдэж буй.
Энэ цагт бид харамсалтайгаар амиа алдсан ард түмнээ мартаж болохгүй бөгөөд тэдний гэр бүл, найз нөхдөд чин сэтгэлээсээ эмгэнэл илэрхийлж байна.
Монголын ард түмэн ирж буй шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байж, хувийн болон ажил амьдралдаа шинэ амжилтууд гаргахыг хүсэн ерөөе. Мөн та бүхэн эрүүл мэнддээ онцгойлон анхаарч, мэргэжилтнүүдийн өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөөрэй. Анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа.

“БЕЛАРУСЬ, МОНГОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ, ИРЭЭДҮЙТЭЙ ТҮВШИНД ГАРГАХ БОЛНО”
Беларусь Улсын Элчин сайд Горелик Дмитрий Николаевич:
Эрхэм анд нөхөд өө!
Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс та бүхэнд ирж буй шинэ оны мэндийг хүргэе.
Улиран одож буй 2021 он манай хоёр улсын хувьд амаргүй байж, цар тахал дэлхийн эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлсөн нь хоёр улсын харилцааны хөгжлийг хөндсөн нь дамжиггүй. Гэсэн хэдий ч бид хамтын хүчин чармайлтаар Беларусь, Монголын хамтын ажиллагааг шинэ, ирээдүйтэй түвшинд гаргах болно.
Манай хоёр талын худалдаа, эдийн засаг, хууль эрх зүйн орчныг хөгжүүлэх хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн төслүүд хөгжин бэхжиж байна. Үүнтэй уялдуулан, бид өнгөрч буй онд болон ирж буй 2022 онд хоёр орны ашиг сонирхолд нийцсэн бүх салбар дахь хамтын ажиллагааны маш ирээдүйтэй төслүүдээ хэрэгжүүлнэ. Ирж буй 2022 ондоо та болон танай гэр бүлд аз жаргал, эрүүл мэнд, амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шинэ оны мэнд хүргэе!