Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын эмч, Төрийн соёрхолт, АШУ-ны доктор, профессор А.Нота эмч, Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваа нарт өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монгол Улсын анагаах ухааны мэдрэлийн мэс заслын салбарын шинжлэх ухаан, сургалт, эмнэлэг үйлчилгээний нэгдлийг ханган ажиллаж, уураг тархины судасны эмгэгийн онош, мэс засал эмчилгээг баталгаажуулж, практикт бүрэн дүүрэн нэвтрүүлэн үр дүнг нь дэлхийн түвшинд хүргэсэн гавьяаг нь үнэлж А.Нота эмчид Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.
Түүнчлэн вируслоги, халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, доктор, профессор, вируслогч П.Нямдаваад мөн Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.