Тогтвортой хөгжлийн зорилгуудыг цувралаар танилцуулж байна
“Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.
Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.
2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.
ЗОРИЛГО 13. УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨГ БУУРУУЛАХ
Цаг уурын өөрчлөлт, түүний үр дагавартай тэмцэх талаар яаралтай арга хэмжээ авах
Зорилт 13.1 Улс орнуудад тулгарч буй цаг ууртай холбоотой аюул осол, байгалийн гамшгийг даван туулах, тэдгээрт зохицох чадавхыг бэхжүүлэх
Зорилт 13.2 Цаг уурын өөрчлөлтийн талаарх арга хэмжээг үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд тусгах
Зорилт 13.3 Цаг уурын өөрчлөлтийг багасгах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, цаг уурын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, урьдчилан сэрэмжлүүлэх талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хүмүүсийн болон институтийн чадавхыг сайжруулах
Зорилт 13.a эрсдлийг бууруулах үндсэн арга хэмжээ болон түүний хэрэгжилтийн талаарх ил тод байдлын хүрээнд хөгжиж буй орнуудын хэрэгцээ шаардлагыг хангах, Ногоон цаг уурын сангийн үйл ажиллагааг тус санд хуримтлагдсан хөрөнгийг ашиглан аль болох хурдан бүрэн эхлүүлэх зорилгоор бүх төрлийн эх үүсвэрээс 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.долларыг хамтран бүрдүүлэх зорилтын үүднээс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцыг хэрэгжүүлэхээр хүлээсэн хөгжингүй улс орнуудын үүрэг амлалтыг биелүүлэх
Зорилт 13.b Эмэгтэйчүүд, залуучууд, орон нутгийн болон эмзэг бүлгийн иргэдэд голлон анхаарч нэн буурай хөгжилтэй улс орнуудад цаг уурын өөрчлөлттэй холбоотой үр дүнтэй төлөвлөлт, менежмент хийх чадавхыг нэмэгдүүлэх механизмыг хөхүүлэн дэмжих
НҮБ-аас "Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт дэлхийн өнцөг, булан бүрт мэдэгдэж байна. Энэ нь эдийн засгийг хямрааж, улс орнуудын амьдралд өдөр өнгөрөх тусам сөргөөр нөлөөлж байгаа билээ. Жишээлбэл, хүмүүс цаг уурын өөрчлөлтийн томоохон илрэлүүдийн нэг болох агаарын хэв маяг өөрчлөгдөх, далайн түвшин нэмэгдэх, цаг агаарын эрс тэс үзэгдэл зэргийг туулаад эхэлчихсэн.
Дэлхий дээр болж буй ихэнх асуудлыг бидэнд хамаагүй гээд өнгөрөөх нь та бидний маргаашдаа хийж буй хамгийн зохисгүй үйлдэл болох юм. Нэг дэлхий дээр амьдарч байгаа цагт бүх зүйл бидэнд хамааралтай, нөгөө талаас жижиг үйлдэл маань ч нэмэр болж чадахыг ойлгох нь чухал.
Цөлжилтийн эсрэг хийж болох үйлдлүүд байдгийг, мод тарьчихад түүнийгээ цаашид арчлах нь чухал гэдгийг, ан амьтныг байгальд нь хамгаалах зэрэг бидний мэддэг ч төдийлөн хэрэгжүүлдэггүй үйлдлүүд дээрх асуудалтай тэмцэх хүчтэй билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа буюу хүнээс хамаарах тул өөрчлөлт авчрахад хараахан оройтоогүй байна" хэмээн мэдээлсэн.
Эх сурвалж: НҮБ, ҮСХ