gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 5.29
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Таксины жолоочийг хөнөөсөн хэргийн шүүх хурал буюу такси тойрсон асуудал

2008-06-05
0
Twitter logo

Хотын гудамжаар хөлхөлдөх хар, цагаан, шар таксинууд сүүлийн үед олноор нэмэгдэх болно. Тэр хэмжээгээрээ такси тойрсон хэргүүд олноор гарах болсон. Хэн нэгэн мөнгөтэй, эрх мэдэлтэй нэгэн нь олон тооны хэлхээтэй төмөр нааш цааш нь зөөж хэтэвчээ түнтийлгэсээр л. Гэтэл энэ нь цаанаа ямар их хор хөнөөлтэйг хэн ч хөнддөггүй нь хачирхалтай. Өдрийн норм, түрээсэндээ шаагдсан эдгээр өнгө өнгийн сарампайнууд үнэнийг хэлэхэд хотын гудамжинд асгасан хог шиг харагдах болжээ. Хаана л осол аваар гарна, тэнд нөгөө л такси.

Улсын хэмжээн дэх үзлэг, тооллого жилд нэг удаа болдог. Өнгө үзэмж, техникийн шаардлага хангасан нэгнийг нь тэнцүүлж, гологдсон хэсгийг нь эвдэрч хэмхэрсэн зүйлээ засаж янзлаад ир гэж хэлээд буцаах ёстой нөгөө үзлэг маань өнгө мөнгөний үзлэг болон хувирснаас тормос барьдаггүй, тортогхаядаг, хаалга нь хаагддаггүй, ханзархай суудалтай таксинууд хар хорхой шиг хаа сайгүй тэнүүчилнэ. Ямар сайндаа л иргэдийн дунд "золбин шар" нэр зүүхэв дээ. Үүнээс гадна сүүлийн үед зам тээврийн осол, таксины жолоочтой холбоотой элдэв хэргүүд гарсаар л. Сүүлд л гэхэд таксины жолооч хүнд дээрэмдүүлсэн хэргийг эрүүгийн цагдаагийн газар шалгагдаж байна. Олон хүн сайнтай, муутай байдагчлан тэдэн дунд амьдралаа дээшлүүлэх гэсэн эрмэлзлэлтэй нь олон бизээ. Гэвч сайны хажуугаар садаа гэгчээр зөв бодолтой, зөөлөн чихтэй нэгнийг нь элдэвлэх, өглөө нарнаас оройн саран гартал халуунд халж, хүйтэнд хөрч явж олсон нормийн хэдийг нь займчуулах гэсэн хорон санаатай, хүн адгууснууд бас л байсаар.

Тэдний нэг болох Б.Базаррагчаа, Б.Базарцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн шүүх хурлын танхимд болох байсан боловч ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. Тус хэрэг 2007 оны дөрөвдүгээр сарын 28-ны орой Хан-Уул дүүргийн Яармагийн Нүхт гэдэг газар болсон байна. Дархан-Уул аймгийн харьяат иргэн "Б"-гийн машиныг хөлсөөр авч явсан Б.Базаррагчаа, Б.Базарцогт нар жолоочийг 17 удаа хутгалж, онц хэрцгийгээр амь насыг нь бүрэлгээд Сонсголонгийн гүүрний ойролцоо хаясан байсныг гурав хоногийн дараа олсон. Уг хэргийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн шүүх гурав дахь удаагаа хойшлуулж байна. Анхны шүүх хурал өнгөрсөн оны 11дүгээр сарын 26-нд болсон бөгөөд яллагдагч тал заавал хоёр өмгөөлөгчтэй байх ёстой гэх үндэслэлээр хойшлогдсон бол хоёр дахь удаагийн хурал нь өнгөрсөн оны 12 дугаар сарын зургааны өдөр болж хэргийг үйлдсэн хутгыг шинжилгээнд өгөөгүй гэх үндэслэлээр хойшлогдож байсан.

Харин өчигдөр болсон шүүх хурал яллагдагч талын өмгөөлөгч Д.Наранцацралт, шүүх эмнэлгийн шинжээч эмч Сарангэрэл нар ирээгүйгээс хойшлогдож байгаа аж. Өмгөөлөгч Д.Наранцацралт шүүх хурал давхардсан учраас очиж чадахгүй хэмээн мэдэгдсэн гэнэ. Иймзэс тус хэргийн шүүх хурал энэ оны зуравдугаар сарын 11 өдөр 14 цагаас болохоор тогтлоо. Энэ мэтээр шүүх хурлыг хойшлуулаад байгаа шалтгааныг хохирогч тал цаанаа ямар нэгэн нууц хуйвалдаан үүссэн байж магадгүй хэмээн эмзэглэж байна. Ямартаа ч Замын цагдаагийн газар, Хотын тээврийн газрууд хотын төвөөр хөглөрөх такси нэртэй төмрүүддээ анхаарлаа хандуулах цаг болжээ. Эдгээрийн цаана эрдэнэт хүний эрх зөрчигдсөөр байгааг анхааруулах юун.

Н.Баатар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан