gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     6.13
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 6.13
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тогтвортой хөгжлийн зорилго 10: Тэгш бус байдлыг бууруулах

А.Эрхэмбаяр
Боловсрол
2021-12-13
13
Twitter logo

Тогтвортой хөгжлийн зорилгуудыг цувралаар танилцуулж байна

“Тогтвортой хөгжил - 2030 хөтөлбөр”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилсан.

Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ) нь 2015 онд хэрэгжилтийн хугацаа нь дуусгавар болж буй “Мянганы хөгжлийн зорилтууд”-ын үргэлжлэл юм.

2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулган болж, ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

ЗОРИЛГО 10. ТЭГШ БУС БАЙДЛЫГ БУУРУУЛАХ

Улс орнууд хоорондын тэгш бус байдлыг бууруулах

Энэхүү зорилго нь нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьсны өнгө, үндэс угсаа, гарал үүсэл, шашин шүтлэг, эдийн засгийн болон улс орны бусад байдлаас үүдэлтэй орлогын тэгш бус байдлыг бууруулахад төвлөрч байна.

Хүн бүр дахин давтагдашгүй, өөрийн гэсэн онцлогтой тул хэн нэгний өөр байдал нь түүнийг ялгаварлах эсвэл бусдаас тусгаарлах шалтгаан болохгүй

Үүнд мөн шилжилт хөдөлгөөн, улсаа төлөөлөх болон хөгжлийн тусламж авахтай холбоотой тэгш бус байдлын асуудлууд ч хамаардаг. Олон улсын хамтын нийгэмлэгээс ядуу буурай, хөгжиж байгаа эсвэл далайд гарцгүй гэх тодотголтой орнуудад хандсан ядуурлаас гарахад нь дэмжих алхмуудыг хийсээр буй.

Гэсэн хэдий ч тэгш бус байдал арилаагүй буюу эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ болон бусад эд хөрөнгийн хүртээмжид томоохон ялгаа нь илэрсээр байгаа юм.

Тэгш хүртээмжтэй нийгэм нь зөвхөн харагдах өнцөг болон эмзэг бүлгүүдээр хязгаарлагдахгүй билээ. Хүн бүр дахин давтагдашгүй, өөрийн гэсэн онцлогтой тул хэн нэгний өөр байдал нь түүнийг ялгаварлах эсвэл бусдаас тусгаарлах шалтгаан болохгүйг ойлгох хэрэгтэй. Аливаа нийгэмд хүн бүрийн оролцоо, тэгш хүртээмжтэй байдал нь хамгаас чухал.

Зорилт 10.1 2030 он гэхэд бага орлоготой хүн амын 40 хувийн орлогын өсөлтийг үндэсний дунджаас дээгүүр түвшинд аажмаар хүргэж, хадгалах

Зорилт 10.2 2030 он гэхэд нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, арьс өнгө, яс үндэс, удам угсаа, шашин шүтлэг, эдийн засгийн болон бусад байр сууриасаа үл хамааран хүн бүрийг нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд эрх тэгш оролцох боломжоор хангаж, дэмжих

Зорилт 10.3 Ялгаварлан гадуурхсан хууль журам, бодлого, зан заншлыг халж, энэ талын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих замаар тэгш боломж бололцоог бүрдүүлж, тэгш бус байдлыг бууруулах

Зорилт 10.4 Санхүү, цалин, нийгэм хамгааллын бодлогыг батлан хэрэгжүүлж, тэгш байдлыг аажмаар хангах

Зорилт 10.5 Дэлхийн санхүүгийн зах зээл, институтийг зохицуулах, тэдэнд хяналт шинжилгээ хийх ажлыг сайжруулж, энэ талын дүрэм журмын хэрэгжилтийг хангах

Зорилт 10.6 Илүү үр дүнтэй, хариуцлагатай, хууль ёсны институтийг бий болгох үүднээс дэлхийн олон улсын эдийн засаг, санхүүгийн институтийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд хөгжиж буй орнуудын төлөөллийг нэмэгдүүлж, байр сууриа илэрхийлэх боломжоор хангах

Зорилт 10.7 Төлөвлөлт, зохицуулалт сайтай шилжилт хөдөлгөөний бодлого хэрэгжүүлэх замаар хүмүүсийн зохион байгуулалттай, аюулгүй, байнгын, хариуцлагатай шилжилт хөдөлгөөнийг дэмжих

Зорилт 10.a Дэлхийн худалдааны байгууллагын хэлэлцээрт нийцүүлэн хөгжиж буй орон, ялангуяа нэн буурай хөгжилтэй улс орнуудад онцгой ба ялгавартай хандах зарчмыг хэрэгжүүлэх

Зорилт 10.b Улс орны үндэсний төлөвлөгөө, хөтөлбөртэй нийцүүлэн хэрэгцээ шаардлага өндөр байгаа улс орнууд, ялангуяа нэн буурай хөгжилтэй орнууд, Африкийн орнууд, жижиг арлын хөгжиж буй орнууд, далайд гарцгүй орнуудад өгөх хөгжлийн албан ёсны тусламж, оруулах санхүүгийн урсгал, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих

Зорилт 10.c 2030 он гэхэд шилжин суурьшигчдын хийдэг мөнгөн гуйвуулгын гүйлгээний төлбөрийг 3 хувиас бага түвшинд хүртэл бууруулж, 5 хувиас дээш төлбөртэй мөнгө гуйвуулах үйлчилгээг зогсоох

Эх сурвалж: НҮБ, ҮСХ

#Тогтвортой хөгжлийн зорилго 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан