МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнесийн академиас гүйцэтгэх захирлууд, санхүү болон хүний нөөцийн захирлуудыг оролцуулсан хурлыг энэ сарын 7-нд Шангри Ла зочид буудалд зохион байгуулав.
Хуралд “Бидний хүч, бидний ялгарал” илтгэлийг “Эс ай си эй/SICA” компанийн захирал Ж.Эрдэнэбилэг танилцууллаа. Тус компани Монголчуудын соёл, зан төлөвийн судалгаа хийж, бид хэн бэ, бидэнд ямар давуу, сул талууд байна гэдгийг тогтоосон байна. Мөн 2020 онд Монголын нийгмийн үеийг тодорхойлох судалгаа хийжээ.
Ж.Эрдэнэбилэг захирлын танилцуулсан судалгааны үр дүн:
-1985 онд Гийрт Хофстед 54 улсын соёлын 6 хэмжээс судалгааг анх удаа хийжээ. Монгол Улс энэ төрлийн судалгааны өгөгдөл бүрдүүлсэн 55 дахь улс болсон.
СУДАЛГААНЫ ЗУРГААН ХЭМЖЭЭС
- Хамтач эсвэл хувь хүн ганцаараа шийдвэр гаргах нь түгээмэл
- Илүү их өрсөлдөөн, амжилт, эрэлхэг байдлыг илүүд үздэг байх
- Хувь хүний таашаалыг илүүд үздэг эсвэл нийгмийн чиг хандлагад илүү анхаарах.
- Богино хугацаанд төлөвлөдөг үү, урт хугацаанд уу?
- Эрсдэлийг урьдаас таамаглан бэлддэг үү эсвэл тулаад ирэхээр эрсдэл, хүндрэлийг давж гардаг уу?
- Эрх мэдэл багатай хүмүүс эрх мэдлийн тэгш бус хуваарилалтыг хүлээн зөвшөөрдөг буюу дарга төвтэй
Монголчууд нийтэч, хамт олонч, гэр бүлсэг, өөрөөсөө илүүтэй ойрын хүмүүстээ анхаарал хандуулдаг соёл одоо ч хүчтэй хэвээр байна. Өөрөөсөө илүүтэй ойрын хүмүүстээ анхаарал хандуулдаг гэдэг нь нийгмийн (бусдын) чиг хандлагад илүү анхаардаг гэсэн үг юм.
Мөн энэ судалгааны урьдчилсан дүнгээр Монголчуудын хувьд албан тушаалын ялгаа их, даргыг дагадаг, нутгархаг, тодорхойгүй нөхцөл байдлаас зайлсхийдэггүй, эрсдэлийг төдийлөн тоодоггүй. Богино хугацаанд төвлөрдөг зэрэг ерөнхий шинжүүдтэй гэсэн дүгнэлт гарчээ. Хувь хүний мэдрэмж сонголтыг нийгмийн хэм хэмжээтэй ижил түвшинд авч үздэг.
Хувь хүний амжилт, хувь хүний баатарлаг байдлаас илүү хамтран ажиллах, зөвшилцөлд хүрэх, даруу байхыг илүүд үздэг.
Хэр удаан хугацаанд төвлөрч, төлөвлөдөг болохыг харьцуулахад (Богино хугацаанд төвлөрдөг 0, урт хугацаанд төвлөрдөг 100 оноо)
Монгол-24
АНУ-26
ОХУ-81
БНХАУ-87
Япон-88
БНСУ-100
Тодорхойгүй нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөг үү эсвэл үүнээс зайлсхийдэг үү? 0-тодорхойгүй нөцхөл байдлыг хүлээн зөвшөөрдөг, 100-хүлээн зөвшөөрдөггүй, үүнээс урьдчилан сэргийлдэг.
БНХАУ-30
Монгол-39
АНУ-46
БНСУ-85
Япон-92
ОХУ-95
Өрсөлдөөн, амжилт, эрэлхэг байдлыг илүүд үздэг үү? Эсвэл хамтын ажиллагаа, даруу байдал, зөвшилцлийг илүүд үздэг үү? 100-амжилт, эрэлхэг байдал, 0-зөвшилцөл
Монгол-29
ОХУ-36
БНСУ-39
АНУ-62
БНХАУ-66
Япон-95
Индивидуализм уу, коллективизм үү? Индивидуализм нь зөвхөн өөртөө, ойр дотнын хүмүүстээ л анхаардаг. 0-хамтач үзэл, 100-индивидуализм
Монгол-7
БНСУ-18
БНХАУ-20
Япон-46
ОХУ-39
АНУ-91
Нийгэм дэх эрх мэдэл багатай хүмүүс эрх мэдлийн тэгш бус хуваарилалтыг хүлээн зөвшөөрдөг үү? Хүмүүс хоорондын тэгш бус байдлыг нийгэм хэрхэн зохицуулдгийг энэ үзүүлэлт илэрхийлнэ. 0-эрх мэдлийг эсэргүүцдэг, 100-эрх мэдлийг хүлээн зөвшөөрдөг.
Монгол-29
ОХУ-36
БНСУ-39
АНУ-62
БНХАУ-66
Япон-95
Сэтгэл судлалын ухааны доктор Д.Цогзолмаа “Үндэсний хэмжээнд хийсэн, ажил эрхлэлттэй холбоотой судалгаа манай улсад цөөн байна. Бид “Карьер хөгжлийн төв”-тэй хамтран судалгаагаар Монголчуудын давуу тал нийтэч, хянуур гэдгийг тогтоосон.
Ур чадварыг нь 22 үзүүлэлтээр хэмжихэд монголчуудын зохион байгуулах болон оюуны чадавх өндөр, юмны эвийг сайн олдог, амархан суралцдаг, асуудлыг олж харахдаа сайн. Сэдэлжүүлж чадвал сэтгэл зүй сайтай” гэв.
ӨНДӨР ҮЗҮҮЛЭЛТТЭЙ ИЛЭРСЭН УР ЧАДВАРУУД
👍Багийн уур амьсгалыг бүрдүүлэх чадвар
👍 Чанарыг эрхэмлэдэг
👍 Чиглүүлэх чадвар
👍 Үүрэг хариуцлагаа ухамсарлах
👍Бусдад нөлөөлөх
👍 Бизнесийн боломжийг тодорхойлох
👍Мэдээллийн нууцыг хадгалах
👍 Маргаан шийдвэрлэх
👍 Стратеги төлөвлөгөө боловсруулах
ХАНГАЛТГҮЙ УР ЧАДВАРУУД
! Бухимдлаа удирдаж чаддаггүй
! Хариуцлага даах чадвар сул
! Багийг идэвхжүүлэх чадвар сул
! Хүмүүсийг холбох, танилын хүрээгээ тэлэхдээ сул
! Өөртөө өндөр шаардлага тавьдаггүй
! Бүтээлч, шинэлэг сэтгэлгээтэй байх чадвар сул
! Дасан зохицох чадвар сул
! Санаачилгагүй
Гэвч аливааг хийхдээ өөрийгөө бусдад батлах гэх мэт сөрөг сэдэл илүү давамгайлдаг. Үүнийг сэтгэлээсээ хийдэг болгон, эерэг сэдэл рүү өөрчлөх шаардлагатай. Мөн амьдралын буруу хэв маягийн улмаас ажлын эрч хүч, идэвх нь суларсан. Хар эсвэл цагаан гэж хэт туйлшрах хандлагатай. Нэг бол сайн, нэг бол муу гэсэн үнэлгээг их өгдөг.
Дүрэм журам баримтлах гэхээсээ илүүтэй өөрийн эрхээр ажиллах сонирхолтой. Сэтгэл зүйн ачаалал ихэссэн, сэтгэлийн хөдөлгөөн нь тогтворгүй.
ХАНДЛАГАД ТУЛГУУРЛАСАН БИЕ ХҮНИЙ ХЭВ ШИНЖ
Нийтэч, хамтач 65 хувь
Хянуур, нягт нямбай 64 хувь
Багаар ажилладаг 62 хувь
Бодлоготой, хүлээцтэй 60 хувь
Эрч хүчтэй, идэвхтэй 56 хувь
Бие даан, ганцаараа ажиллах 50 хувь
Шийдэмгий, нөлөөлөгч 49 хувь
Ажлыг нэн тэргүүнд тавьдаг 49 хувь
Төсөөлөн боддог 44 хувь