Яармагийн зам дээр бохир халин хөлдөж иргэд болон машин зорчиход хүндрэлтэй байдал үүсээд сар орчмын хугацаа өнгөрчээ.
Энэ хугацаанд холбогдох газрууд болон хариуцсан конторууд ямар арга хэмжээ авч ажиллаж байгааг тодруулсныг ЭНД дарж уншаарай.
ХУД-ийн Тохижилт, ногоон байгууламжийн гүйцэтгэл хяналтын хэлтсийн дарга Г.Туяацэцэг “Хувийн дөрвөн контор бохир хальсан хэсгийн хотхонуудыг хариуцан ажилладаг. Тус конторууд лаг, шавраа цэвэрлэхгүй удсанаас мотор, шахуурга нь хүчин чадлаа даалгүй эвдэрсэн гэж бид ойлгож байгаа. Хувийн конторууд хүч хүрэхгүй байгаа талаар бид холбогдох бүх газруудад мэдэгдсэн.
Бид “Оч гялс өргөө” ОСАК-тай холбогдон ажиллаж байна. Дүүргээс тухайн газарт ариутгал, цэвэрлэгээг хийж байгаа. Тухайн СӨХ, конторуудад шаардлага хүргүүлж, хорооноос мөн хяналт тавин цас, мөсийг арилгуулж байна” хэмээх тайлбарыг өгөөд буй.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир "Замын хөдөлгөөнд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тээврийн цагдаагийн албанаас хотын шуурхайд цаг тухай бүрт нь мэдэгдэж байгаа. Гэвч хөдөлгөөний аюулгүй байдалд хүндрэлтэй нөхцөл байдал үүссээр байна.
Замын зорчих хэсэгт мөстөлт үүссэний улмаас жолооч нар саадыг тойрох үүднээс Хүннү молл орчмын гурван эгнээ авто зам хоёр эгнээ болж, зохиомол түгжрэл саатал үүсэж байна. Мөн бохир хальсны улмаас замд үүссэн мөсийг өдрийн цагт цохиж, ховхолж байгаа ч шөнийн цагт дахиад л халтиргаа, гулгаа үүссээр байгаа.