Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө. Тус арга хэмжээний хүрээнд хүндэтгэлийн хурал, тусгай үзэсгэлэн, шилдэг ном бүтээлийн шагнал гардуулах зэрэг арга хэмжээ зохион байгуулав.
Шинжлэх ухааны академиас эрхлэн гаргасан "Монголын шинжлэх ухааны түүх" таван боть хамтын бүтээлийн нээлт боллоо. Монголын шинжлэх ухааны түүх таван боть бүтээх ажлыг академич, түүхч С.Чулуун удирдан нийт 200 орчим хэвлэлийн хуудас бүтээлийг түүхч, эрдэмтэд бүтээжээ. Энэхүү бүтээлүүд нь Монголын шинжлэх ухааны түүхийг сүүлийн 100 жилийн түүхийг архивын баялаг материалд тулгуурлаж дэлгэрүүлэн судалсан анхны цогц бүтээл болсныг академич Д.Рэгдэл онцлон дүгнэв.
Монголын шинжлэх ухааны түүх номны 5-р ботид нийт 1000 гаруй баримт материал гэрэл зургууд багтсанаас 85 хувь нь анх удаагаа нийтлэгдсэн бөгөөд ХХ зууны Монголын шинжлэх ухааны түүхийн хөгжлийн зүй тогтол, төрийн бодлого үйл ажиллагаа, гадаад дотоод хамтын ажиллагаа, шинжлэх ухааны салбар бүрийн судалгааны үр дүн, нээлт, боловсон хүчний бодлого, үйл ажиллагаа, томоохон бүтээлүүдийн талаар дэлгэрэнгүй өгүүлсэн бүтээл болсныг ажлын хэсгийн ахлагч С.Чулуун онцлов. Уг бүтээлийг шинжлэх ухааны салбарт ажмллаж буй бүх судлаачдад үнэгүй тараасан байна.