Францын шигшээ баг болон Испанийн Реал Мадрид клубийн хөл бөмбөгчин Карим Бэнземаг багийн хамтрагчийнхаа нууц бичлэгийг ашиглан дарамталсан хэрэгт буруутайд тооцлоо.
Шүүгч түүнд нэг жилийн хорих ял болон 75 мянган еврогийн торгууль ногдуулжээ.
Өдгөө 33 настай довтлогч Бэнзема нь Францын шигшээ багийн тоглогч байсан Матью Валбуэнагаас мөнгө авахын тулд түүний "секс бичлэг"-ийг дэлгэнэ хэмээн дарамталсан таван этгээдийн нэг юм.
Хэрэг 2015 оны зургаадугаар сард гарсан бөгөөд Францын шигшээ багийн бэлтгэлийн үеэр Бэнзема Валбуэнаг дарамталж байсныг прокурор хэлсэн байна.
Бэнзема энэ хэргийг үргэлж үгүйсгэдэг байсан бөгөөд өмгөөлөгчид нь давж заалдахаа мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC