gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     6.18
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 6.18
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тамхи татдаг эмэгтэйчүүд эрт цэвэрших магадлал өндөр

Бизнес
2021-10-28
49
Twitter logo
49
Twitter logo
Бизнес
2021-10-28

Дэлхий дээрх таван хүн тутмын нэг буюу 1.1 тэрбум хүн тамхи татдаг. Харин Монгол улсын хувьд хүн амын 26 хувь нь тамхи татдаг байна. Тамхи нь хүний насыг богиносгодог маш хор уршигтай зүйл юм. Тэгвэл тамхи татах нь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлдөг талаар АСЭ эмнэлгийн эмэгтэйчүүдийн шээс задгайрал, эмэгтэйчүүдийн нөхөн сэргээх, гоо заслын эмч, АУ-ны Докторант Э.Сугармаатай ярилцлаа.

Сүүлийн үед цэвэршилтийн нас эртсэж байгаа асуудал ихээр яригдах боллоо. Энэ талаар?

Цэвэршилт гэдэг нь өндгөн эсийн нөөц дуусаж, эмэгтэй даавар /эстроген/ даавар буурсантай холбоотой сарын тэмдэг ирэхгүй бүтэн жил болохыг хэлнэ. Энэ нь Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын мэдээлснээр дунджаар 51-52 насанд тохиолдож байгаа боловч Монгол эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар 49 нас орчим байна.

Эрт цэвэршилтийн гол шалтгаан нь юу байх вэ ?

Дундаж наснаас өмнө цэвэршилт явагдахыг эрт цэвэршилт гэж хэлнэ. Энэ нь 40-өөс өмнөх насанд 100 эмэгтэй тутамд 1, 45-аас өмнөх насанд 100 эмэгтэй тутамд 5 тохиолдох боломжтой.

Эрт үеийн цэвэршилтийн гол шалтгаан нь:

  • Удамшил-Өндгөн эсийн нөөц бага /15-29 насны 1000 эмэгтэйд 1, 30-39 насны 100 эмэгтэйд 1 тохиолдох боломжтой/
  • Эмэгтэйчүүдийн мэс засал- Умай, өндгөвч авах
  • Хавдрын эмчилгээ- Хими, Туяа эмчилгээ
  • Дархлаа тогтолцооны эмгэг- Үе мөчний үрэвсэл
  • Хромосомын эмгэг – Тернерийн хам шинж
  • Тамхи татах

Тамхины хэрэглээ цэвэршилтэд нөлөөлдөг гэсэн үг үү?

Тамхинд агуулагдах химийн элементүүд цусанд агуулагдах нь эстроген дааврыг бууруулдаг. Нийт 93,000 эмэгтэйчүүдийг хамарсан судалгааны үр дүнгээс харахад тамхи татдаг эмэгтэйчүүд татдаггүй эмэгтэйчүүдээс эрт цэвэрших магадлал 29%-аар их.

Мөн тамхины хэрэглээ нь эмэгтэйчүүдийн өндгөн эсийн боловсролтыг бууруулснаар үргүйдлийн эрсдэлийг 14%-аар нэмэгдүүлдэг. Харин эрэгтэйчүүдийн бэлгийн эсийн хүүтэй болгодог “Y” хромосомыг дарангуйлдаг байна.

Эрт цэвэршилтийг зогсоох боломжтой юу?

Цэвэршилтийн үед дааврын хямралаас шалтгаалан биед олон шинж тэмдэг хавсран илэрч болдог. Жишээ нь

  • Нүүр, цээж рүү халуу оргих
  • Шөнийн нойр багасах
  • Сэтгэл санаа тогтворгүй болох
  • Биеийн жин нэмэгдэх
  • Үтрээний хуурайшилт
  • Ойр ойрхон шээх, шээс задгайрал
  • Бэлгийн харилцааны дуршил буурах
  • Ой санамж муудах

Мөн цэвэршилтийн дараа зүрх судас, үе мөчний эмгэг, ясны сийрэгжилт үүсдэг. Дээрх шинж тэмдгийг багасгах эмчилгээ хийгддэг боловч цэвэршилтийг зогсоох боломжгүй. Тиймээс наснаасаа эрт цэвэршихэд нөлөөлөх хүчин зүйлсээс л сэргийлэх хэрэгтэй. Цаг нь ирэхэд эмэгтэй хүн бүр цэвэрших нь байгалийн жам юм даа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан