УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг шахмал түлшний нийлүүлэлтийн асуудлаар аравдугаар сарын 4-ний өдөр Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд хандан асуулга тавьжээ. Гурван асуулт бүхий асуулгын хариуг сайд бичгээр өгсөн байна.
ХАРИУ:
НЭГ. "Таван толгой түлш" ХХК нь 2020-2021 оны өвлийн оргил ачааллын үед хоногт 3500-4300 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд нийлүүлсэн. 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үйлдвэрийн их засварын ажлыг гуйцэтгэн 2021 оны наймдугаар сарын 02-ны өдрөөс шугамуудыг үе шаттайгаар ажиллагаанд оруулж сайжруулсан шахмал түлш нөөцлөх ажлыг эхлүүлсэн. Сайжруулсан шахмал түлшний борлуулалт эхэлсэн өдөр буюу 2021 оны есдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал тулш 69,851 тонн буюу 29 хоногийн (өвлийн оргил ачааллын 19 хоног) нөөц, барьцалдуулагч 682 тонн буюу 10 хоногийн нөөц бүрдүүлсэн.
2021 оны аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар сайжруулсан шахмал түлшний нөөц 64,273 тонн, барьцалдуулагчийн нөөц 2071 тонн байна. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэх ажилд доголдол үүсээгүй. Есдүгээр сарын 27-ны өдөр борлуулалтын 40 цэг, 10 дугаар сарын 3-ны өдөр 128 цэг ажиллаж байсан нь иргэдийг сайжруулсан шахмал тулш худалдан авахад дараалал ихэссэн шалтгаан болсон байна.
"Таван толгой тулш" ХXК-иас асуудлыг шийдвэрлэхээр борлуулалтын цэгийн тоог үe шаттайгаар нэмэгдүүлэн аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 500 цэгээр иргэдэд сайжруулсан шахмал түлш борлуулж байна.
ХОЁР. 2020-2021 оны халаалтын улиралд гэр хорооллын 171,482 айл ерхед нийт 572,175 тонн сайжруулсан шахмал түлш борлуулсан нь нэг өрх дунджаар 3.3 тонн түлш хэрэглэсэн тооцоо гарч байна. "Таван толгой түлш" ХXК нь 2021-2022 оны халаалтын улиралд 582,900 тонн сайжруулсан шахмал тулш үйлдвэрлэн нийслэлийн түүхий нүүрс хориглосон бүсийн 171,482 өрхөд нийлүүлэхээр төлөвлөсөн нь нэг өрхөд дунджаар 3.4 тонн түлш ноогдох бөгөөд энэ хугацаанд 300 орчим өрхийн дунд борлуулалтын нэг цэг буюу нийт 600 цэг ажиллуулахаар төлөвлөсөн.
Цаашид нөөцийг тогтмол хэмжээнд барих, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор баруун бүсийн үйлдвэрт бутлуурын байгууламжийн хцчин чадлыг нэмэгдүүлэх, зүүн бусийн үйлдвэрт хатаах байгууламж, 25 кг-ын шуудайнд савлах тоног техееремж угсарч ашиглалтад оруулах гэж байна.
ГУРАВ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд санхүүжүүлэх тесел, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт"-ын Эрчим хучний сайдын 2021 оны төсвийн багцад Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах /Ховд/ төсөл, арга хэмжээг 2021-2023 онд санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү тесел арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор "Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн" ТӨААTYГ-аас Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах ажлыг гүйцэтгэн, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2021 оны тавдугаар сарын 14-ны өдрийн хурлаар хэлэлцүүлж, хурлаар тус ТЭЗҮ-ийг дэмжих шийдвэр гарсан. Дээрх ТЭЗҮ-ийг үндэслэн Эрчим хүчний яамнаас "Хөшөөтийн уурхайг түшиглэсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах /Ховд/" төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд нээлпэй тендер зарласан бөгөөд тендерт оролцогчдоос нэг ч тендерт ирүүлээгүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Тендерийн баримт бичип еерчлелт оруулан 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 08 дугаар сарын 22-ны өдрийн хооронд дахин нээлпэй тендер зарласан бөгөөд "Смарт энтерпрайз" ХХК болон "Ховдын өргөө" ХXК-иас тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо ирүүлсэн тендерт унэлгээ хийх ажлыг зохион байгуулсан бөгөөд дээрх 2 компаниас ирүүлсэн материал тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаагyй тул буцаахаар шийдвэрлэж захиалагчид танилцyулан, 2021 оны есдугээр сарын 07-ны өдөр тус хоёр компанид буцаах мэдэгдлийг хүргүүлсэн.
"Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах" төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер хоёр удаа амжилтгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30.4.3-т заасны дагуу шууд гэрээ байгуулах нөхцөл үүссэн.
Үүнтэй холбогдуулан тер болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлж, өрсөлдөөнийг бий болгох зорилгоор "Тавантолгой тулш" ХХК-ийн сайжруулсан шахмал тулшний баруун болон зуун үйлдвэрийн барилга, түлшний үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн угсралтыг хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгчийн судалгааг "Тавантолгой түлш" ХХК-иас гаргуулан авч, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлэн өмнө тендерт оролцсон компаниуд болон нийт 10 компанид тендерийн урилга хүргүүлэхээр шийдвэрлэсний дагуу 2021 оны есдугээp арын 24-ний өдрийн в/3382 тоот албан бичгээр компаниудад урилга хүргүүлсэн бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр тендерийг нээн, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байна Эрчим хүчний сайд Н.Тавинбэх гэжээ.
Эх сурвалж: Parliament.mn