Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 27-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын 101 дэх гишүүнээр элссэн. Туурга тусгаар улс гэдгээ дэлхийн түвшинд тунхаглан зарлаж, НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсны 60 жилийн ой энэ онд тохиож байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллага нь 1945 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулагдсан. НҮБ нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын байгууллага юм.

Энэхүү ойтой холбогдуулан Гадаад харилцааны яам, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар хамтран аравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд энэ талаар ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишра нар хэвлэл мэдээллийнхэнд өнөөдөр мэдээлэл өглөө.

“НҮБ-ын 7 хоног”-ийн хүрээнд Баянзүрх ууланд мод тарих, НҮБ-д элссэний 60 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн, гэрэл зургийн цомгийн нээлт, “Загвар НҮБ” хуралдаан, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эдгээр арга хэмжээг зохион байгуулахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон НҮБ-ын системийн бусад байгууллагууд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байна.
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойг тэмдэглэх хүрээнд зохион байгуулах “НҮБ-ын 7 хоног” арга хэмжээ /2021 оны 10 дугаар сарын 20-27-ны өдрүүдэд/
| Огноо | Үйл ажиллагаа нэр | Байршил | |
| 10 дугаар сарын 18
Даваа гараг |
Хэвлэлийн бага хурал
11:00-12:00 цагт |
ГХЯ
“Зөвшилцөл” танхим |
|
| 10 дугаар сарын 20
Лхагва гараг
|
“НҮБ-ын 7 хоног” арга хэмжээний нээлт: “Мод тарих” ёслол
10:00 – 12:00 цагт* (Унаа ГХЯ-ны баруун хаалганаас 10:00 цагт хөдлөнө) |
Баянзүрх
Уул |
|
| 10 дугаар сарын 21
Пүрэв гараг
|
“НҮБ-д элссэн түүхэн үйл явц”
Номны нээлт 10:00 – 11:00 цагт |
ГХЯ
“Зөвшилцөл” танхим |
|
| Гэрэл зургийн үзэсгэлэн,
Гэрэл зургийн цомгийн нээлт 15:00 – 16:00 цагт |
ГХЯ
“Мутрын түшээ” танхим |
||
| 10 дугаар сарын 22
Баасан гараг |
“Загвар НҮБ” хуралдаан
Нээлт – 09:00 цагт |
МУИС
МУИС-ийн I байр |
|
| 10 дугаар сарын 23
Бямба гараг |
“Загвар НҮБ” хуралдаан
Хаалт – 16:25 цагт |
МУИС
Номын сангийн байр |