gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.09
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.09
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Хонгор: Монгол залуус мөрөөдөлтэй байгаасай

Соёл урлаг
2008-05-29
0
Twitter logo

Өнөөдөр манай улсад авьяас чадвартай залуус олон бий. Харин тэдний чадварыг төр засгаас нэг их үнэлж ойшоож, дэмжиж байгаа нь юу л бол. Арван жилийн сургууль болон их, дээд сургуулиа төгсөөд л мэргэжлээрээ ажиллахаасаа илүүтэй байр, орон сууц, машин мөрөөдөж бодох нь цөөнгүй юм. Улсыг маань хөгжүүлэх залуучууд өнөөдөр гадаадад боолын хөдөлмөр эрхэлж байна. Манай орон дэлхий дээрх хамгийн их ашигт малтмалтай орны тоонд ордог. "Баян Монгол" хөдөлгөөнөөс Монголын баялгийг эздэд нь хуваарилах, энэхүү хувь хишгээ хөгжлийнхөө гарцыг болгоё гэсэн уриатайгаар үйл ажиллагаагаа явуулаад удаагүй байна. Тус хөдөлгөөнийг дэмжигч, залуу дуучин Б.Хонгортой ярилцлаа.

-"Баян Монгол" хөдөлгөөнийг яагаад дэмжих болсон бэ?
-Тус хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч нь миний найзууд, болон ойр дотны хүмүүс байдаг. Миний хувьд бол Монгол Улсынхаа бүх л аймаг, сумд, багуудаар явж байсан. Олон ч хүмүүстэй нүүр тулж уулзаж ярилцаж байсан. Энэ хөдөлгөөнийг маш их дэмжиж байгаа. Учир нь Монголынхоо боловсролтой, чадварлаг залуучуудыг нэгтгэж энэ үйл ажиллагаанд оролцуулмаар байна. Монгол Улсынхаа төлөө зүтгэж бага ч болсон хувь нэмэр оруулахыг хүсч байна.

-Сайхан л эрмэлзэл юм. Чухам юу хийх хэрэг вэ?
-Миний хувьд бол Монголынхоо залуучуудыг үзэл санааны хувьд өөдрөг байгаасай гэж хүсдэг. Үүний тулд өөрийн уран бүтээлүүдээр болон биеэ авч яваа байдлаараа үлгэр дууриалал болох юмсан гэж бодож байна. Зөвхөн намайг гэхгүй ирээдүй болсон дүү нар маань өсч хөгжиж байгаа үр сад маань харж дууриаж өсч торних ёстой юм.

-Манай улсын ирээдүй болсон хүүхэд, залуучууд гадаад улс орон руу их гарах болсон. Энэ тал дээр таны бодол?
-Аливаа улс орны хөгжилд нэг иймэрхүү цаг үе байдаг юм. Яг сурч боловсордог цаг үе дээр нь хүсэл мөрөөдлийг нь хязгаарлаж болохгүй. Монгол Улсын иргэн бүр өндөр хэмжээний боловсролтой асар том хүсэл мөрөөдөлтэй байгаасай гэж би дотроо боддог юм. Залуу халуун насан дээрээ гадаад дотоод явж улс орны хөгжлийг харж, хөдөлмөр хийхэд буруу нь юу байгаа юм бэ. Тэр залуус маань Монгол Улсдаа ирээд хөгжлийнхөө төлөө гар бие оролцох байх аа гэж бодож байна.

"Баян Монгол" хөдөлгөөний зүгээс гадаадад байгаа залуусыг эх орондоо ирээд ажиллаж амьдрах нөхцөл байдлыг нь хангах тал дээр анхаарч ажиллах байх.

-Саяхан өөрийн бие даасан тайлан тоглолтоо хийсэн. Шинэ бүтээлийн сониноосоо хуучлаач?
-Тоглолтоос хойш уран бүтээлийн завсарлага авсан байгаа. Удахгүй 2008 оны сонгууль болох гэж байна. Намайг байнга туслаж дэмждэг зарим хүмүүсээ дэмжээд, еерийнхөө чин сэтгэлээр сонгуулийн ажилд бас оролцоод явж байна даа. Ер нь Улсын Их Хурлын сонгууль дуустал амрахгүй ээ. / Инээв /

-Сонгууль дуусмагц...
-Улсын баяр наадмын дараа гадагшаа явах бодолтой байгаа. Манай эгч Америкт байдаг. Эгч дээрээ очиж, зугаалах маягийн амралт төлөвлөсөн дөө.

Ц.Мэндээ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан