Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр намын дэд дарга Ч.Отгочулуу 2022 оны төсвийг шүүмжилллээ.
Тэрээр "Ирэх оны улсын төсвийг УИХ-д өргөн барьсан. Үүнээс тоймлон онцолбол, нэгдүгээрт дарамтыг нэмэгдүүлсэн төсөв болжээ. Төсвийн орлогыг дунджаар 31,2 хувиар нэмсэн нь татвар төлөгчдийн нуруун дээрх ачааг мөн тооны хувиар өсгөх юм байна.
Архи, тамхины хэрэглээнээс олж байгаа нийт орлогыг бараг хагас их наяд төгрөгөөр өсгөнө гэж тооцжээ. Монголчуудыг архиа их уугаад, тамхиа сайн тат гэж байгаа нь харагдаж байна.
Мөн пиараар бөмбөгдөх төсөв болж байна. Соёлын сайдад их хэмжээний мөнгийг төсөвлөжээ. Зурагт, ТВ, сэтгүүлчид рүү дайрдаг троллуудын санхүүжилт явж байх магадлалтай. Цахим наадам, Дижитал үндэстэн шиг зүйлд зарцуулагдах вий.
Энэ нь мөн судалгаагүй төсөв болжээ. Эдийн засагт яг юу болоод байгааг сайн ойлгоогүй байна. Хил гааль, боомт дээр маш их хүнрэл, түгжрэл үүссэн байна. Дарханы замыг яах гэж байна вэ. АХБ, ЕСБХБ-нууд хил гаалийн асуудалд анхаарлаа хандуулж, улаан бүсийг санхүүжүүлж байгаад нь талархъя. Харамсалтай энэ удаагийн эрх баригчдын төсөв улсын төсөв биш улс төрчдийн төсөв болжээ.
Архи, тамхины хэрэглээг дэмжсэн төсөв болжээ. Архи, тамхины хэрэглээнээс олж байгаа нийт орлогыг бараг хагас их наяд төгрөгөөр өсгөнө гэж тооцжээ. Монголчуудыг архиа их уугаад, тамхиа сайн тат гэж байгаа нь харагдаж байна.
НӨАТ-ыг өсгөсөн, өр зээлийг өргөмжилсөн төсөв болжээ. Төсвийн алдагдал асар их, үүнийгээ гадаад дотоодын зээл, бондоор хаана гэжээ. Ковидтойгоо сүжирсэн төсөв болжээ. 2020 онд улсын төсвийг 2 их наядын алдагдалтай баталсан ч тодотголоор 5 их наядын 230 тэрбум нь улаан бүс рүү чиглэж байсан.
Ковидын хуулийг далимдуулж тендергүй төсөв зарцуулж байна. Ардаа алагчилсан төсөв болжээ. Хэнтий аймагт маш өндөр төсөв тавьжээ. Сум болгонд спортын ордон, соёлын ордон, музей барих ч одоо СХД-т гурван ээлжээр хичээллэж байна, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байна. Улсын төсвийн зардлыг 30 хувиар өсгөжээ. Хувийн хэвшлийн компани тэр дундаа барилгын салбарын 40 хувь дампуурсан байхад тендерчид улсаас мөнгө авч урдаас бараа материалыг төвөггүй аван үр ашиггүй зарцуулалт явагдаж байна. Хувийн хэвшлийг шахсан ийм төсөв болжээ.
2020 оны төсөв ард иргэд биш зөвхөн дарга ангийг дэмжсэн зүйл болжээ. Ажлын байр бий болгож буй хувийн хэвшлийн ачааг нэмсэн төсөв байна" гэлээ.
Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу.