Хүн төрөлхтөн үнэртэн хэрэглэдэг болсон түүх нэн эртний улбаатай. Ойролцоогоор 5000 жилийн тэртээ Хинди шашинтнууд хуш мод шатаан анхилам үнэр гарган “Бурхан”-аа хүндэлдэг байжээ. Мөн хуш модны шүүсийг биендээ түрхдэг байсан зэргээс улбаалан арц, хүж шатаах уламжлал үүсчээ.
Ургамал бүр био идэвхит шинж чанараараа ялгаатай. Зарим нь амьсгалын замын халдварт өвчин үүсгэгч нянг устгах бактерицидийн болоод халдварт вирус өвчин үүсгэгч мөөгөнцрийг устгах фунгицидийн идэвхтэй байхад бусад нь хоол хүнс бохирдуулагч ялаа шумуулын авгалдайг хөнөөх ларвицидийн, хүн амьтны шимэгч хачиг хувалзыг устгах акарицидийн, ургамлын хортон шавьж устгах инсектицидийн гэсэн төрөл бүрийн идэвхитэй үйлчилгээтэй байдаг.
Цэцэгсийн сайхан үнэр нь зөвхөн хүнд таашаал өгөх бус ургамлын амьдралын хэмнэлийг хэвийн байлгахад нөлөөлнө. Цэцэгс нь үнэрээрээ дамжуулан зөгий (Зураг 2) зэрэг нисдэг шавжийг өөртөө татан үрээр дамжуулж тоос хүртээдэг. Судлаачид ургамал өөрөөсөө хэрхэн үнэр ялгаруулж хүний стрессийг эсэргүүцэх чадварыг ихэсгэж захын мэдрэлийн эсүүдийг хянадагийг тогтоож цэцэгсийн үнэр нь тархины эд, эсэд эерэг нөлөө үзүүлдгийг тогтоожээ.
Ийм учраас хүн цэцгийн үнэрт таатай мэдрэмж төрж, оюун санаа нь тайвширдаг. Цэцгийн үнэр маш хөнгөн молекул чанартай, хувирамтгай шинжтэй бөгөөд агаарт дэгдсэн молекулууд нь цус, тунгалаг шингэн зэрэг биеийн шингэнд нэвчдэг. Ингэснээр тогтворгүй эсүүд хэвийн болж, үнэр нь тэднийг биеэс ангижрахад нөлөөлдөг.
Цэцгийн үнэр нь задрахдаа есөн төрлийн үнэрийг ялгаруулах ба сүрчиг, тос (Зураг 3)-ны үйлдвэрлэлийн хөгжилд чухал нөлөө үзүүлжээ. Иймд ургамлын үнэрийг ашиглахын тулд тэдгээрийн онцгой бүрдлийг судлах шаардлагатай.
Монголчууд эрт үеэс байгальтай харилцан шүтэлцээтэй амьдарч үр шимийг нь зохистой ашиглан хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлалтай. Тодруулбал, сэтгэл санаа, амьсгалын замын өвчнийг анагаахад байгалийн үнэрт цэцэгт ургамлыг, мэдрэл, зүрх судас, ходоод гэдэс, амьсгалын замын өвчинд даль, сурнаг, агаар орчноо ариутгахад анхилуун үнэрт агь сургар, балган бургас, шар зээргэнэ гэх зэрэг таван ургамлыг ашиглахын зэрэгцээ мэдрэлийн ядаргаа, тамир тэнхээ нөхөх, үе мөчний эмгэгийг анагаахад хэрэглэсээр иржээ.
Нийтлэлийг: Ургамал судлаач В.Гүндэгмаа
Эх сурвалж: Joinme.mn