Хил хамгаалах ерөнхий газрын удирдлага, бие бүрэлдэхүүн МУСГЗ, Ардын уран зохиолч, яруу найрагч Пунцагийн Бадарчийг хүндэтгэн хүлээн авлаа. Түүний хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулав.
Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч 1971-1975 онуудад хилийн 0166 дугаар ангид соёлын төвийн даргаар бага дэслэгч цолтой ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж байжээ. Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглал бий. Иргэдэд эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, хилчдийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Хил хамгаалах байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулав.
Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагын зүгээс хилийн цэргийн формын хувцсыг дэслэгч цолыг хамт өгсөн юм. П.Бадарч тухайн цаг үеийн бага дэслэгч цолтой байсан. Өдгөө энэ цол хэрэглэгдэхээ больсон тул дэслэгч цол олгожээ.
Ардын уран зохиолч П.Бадарч хилчдэд зориулан хил дээр төрсөн шүлэг найраглалаасаа уншиж, хилчин явсан дурсамжаасаа хуваалцлаа гэж ХХБ-аас мэдээлэв.