Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлага, хяналтад иргэдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилго дор иргэний нийгмийн байгууллагууд болон "Стартап Монгол", "Unread"-ийн баг Дэлхийн Банктай хамтран, “Public Investment for the People - Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах нь” хакатоныг 10 дугаар сарын 15-17-нд зохион байгуулахаар боллоо. Тус хакатоныг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагааны нэг чиглэл нь төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг иргэд үнэлэх, санал хүсэлтээ өгөх, чанар хүртээмжид хяналт тавих, гүйцэтгэлийг үнэлэхэд иргэдийн оролцоог хангах явдал юм.
54 цагийн турш үргэлжлэх энэхүү хакатонд санхүү, технологийн мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүд хуран чуулж, мэдлэг туршлагаа солилцон, төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад иргэдийн оролцоог хангах шийдэл гаргах юм. Ингэснээр Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа иргэдэд төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийг ил тод, ээлтэй хэлбэрээр хүргэн, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий платформын загварыг гаргахаар зорьж байна.