Үндэсний урлагаа дэлхийд сурталчилж буй The Hu хамтлагийн аялан тоглолт АНУ-ын мужуудаар үргэлжилж байгаа билээ. Өчигдөр гэхэд тэд Техас мужийн Хьюстонд тоглолтоо хийсэн бол өнөөдөр Далласт тоглоно. The Hu хамтлагийн анхны цомог болох “Гэрэг” борлуулалтаараа биллбоардын жагсаалтыг тэргүүлж байсан удаатай. "Чингис хаан" одонт Тhe Hu хамтлаг өдгөө уран бүтээлийн арвин амжилттай байхын хэрээр олон улсын фэнүүдийн тоо нь ч өсөж байна. Тэдний олон улсын фэн группын цахим хуудаст хамтлагийн зураг, бичлэг, сэтгэгдэл, талархлууд ар араасаа хөвөрнө.
Тэнд Аллисон Б.Уоллес бүсгүй “Би нэг жил хуримтлал үүсгээд, Монголд очиж The Hu хамтлагийнхны шивээсийг хийсэн Бандгагаар шивээс хийлгэхээр шийдлээ” хэмээх постыг бичжээ. Бид The Hu хамтлагийн фэн Аллисон Б.Уоллестэй цахимаар холбогдож, Монголд ирэх хүсэл, өөрийнх нь шивээс, хамтлагийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
“THE HU” ХАМТЛАГИЙН ДУУНУУД ЯГ Л ИД ШИД ШИГ, СҮНСЛЭГ МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ
- Та хаана амьдардаг вэ?
- Би АНУ-ын Пенсильвани мужид амьдардаг.
-Монголд ирж шивээсчин Бандгагаар үйлчлүүлэхээр шийдсэн талаарх таны пост анхаарлыг минь татлаа. Та хэзээ Монголд ирэхээр төлөвлөж байна вэ?
- Ирэх жилийн зургаадугаар сард гэж найдаж байна. Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал намжиж, эргээд бага зэрэг хэвийн нөхцөлдөө орох цагт очно доо. Би аль хэдийнэ олон шивээс хийлгэсэн, мөн эндээ хийлгэж болох ч өөр орноор аялангаа, тэндэхийн чадварлаг шивээсчнээр хийлгэх нь илүү сонирхолтой байх болно гэж бодож байна. Энэхүү адал явдалт галзуу санааныхаа талаар бодохоо больж чадахгүй байгаа. /инээв/ Болдог бол би одоо ч Монгол явахыг хүсэж байна. Энэ нь шивээс хийлгэх хүслээс гадна амралт, аяллын нэг төлөвлөгөө юм уу даа.
- Та хэзээнээс The Hu хамтлагийн фэн болсон бэ?
- 2020 оны хоёрдугаар сараас хойш. Мэдээж тийм урт хугацаа шиг сонсогдохгүй байгаа байх л даа. Гэхдээ аливаа хөгжимд дурлахад цаг хугацаа хамаагүй гэж боддог. Тэдний дуунуудыг сонсохоо больж чадахгүй байгаа мэт л байна. Анх санамсаргүй байдлаар буюу “Оддын дайн” видео тоглоомын "Jedi: Fallen Order" дууг нь сонссоноор тэднийг мэддэг болсон. Бас сайн ч видео тоглоом болсон шүү.
Би тэдний хөгжмийн олон төрлийн нэгдэлд үнэхээр дуртай, рок хөгжимд өөр хөгжмийн хөг нэмэгдэх бүрд өмнөхөөсөө илүү сайхан сонсогддог
Тэднийг сайн мэддэггүй байсан болохоор 2019 онд болсон тоглолтыг нь үзээгүй өнгөрч байсан нь харамсалтай. Харин Хойд Америкийг тойрон аялах тэдний хоёр дахь тоглолтыг нь үзэж чадсандаа маш их баяртай байгаа. Би өмнө нь маш олон төрлийн тоглолт үзэж байсан ч 90 оноос хойш хэзээ ч өсвөр насны, жаахан хүүхэд шиг тэгж их хөөрч, баярлан үзэж байснаа санахгүй байна.
Мөн хамтлагийн бусад фэнтэй уулзах нь маш сайхан байсан. Тэд хамтлагийнхан шиг л мөн онцгой хүмүүс. Филадельфид уулзаж танилцсан бүх хүн маш гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Бид ижил сонирхлоос гадна сайхан чанар, эерэг хандлагатай байдлаараа нэгдсэн мэт онцгой хамт олон, хамт байхад таатай мэдрэмж төрүүлдэг газар. Миний бодлоор хайр, хүндлэл, баяр баясгаланг хамтдаа мэдэрч болдог учраас аливаа хамтлагийн фэн байснаар сонирхол нэгтэй хүмүүстэйгээ нэгдэх сайхан байдаг.
- Хамтлагаар дамжуулж сонирхол нэгтэй найзуудтай болсонд тань баяртай байна.
- Тийм шүү, фэйсбүүк дээрх хамтлагийн олон улсын фэн группээс маш олон гайхалтай хүмүүстэй танилцсан. Хамтлагтай холбоотойгоор өмнө нь ингэж их догдолж, баярыг минь ийм олон хүн хуваалцаж байсныг би санахгүй байна. Энэ нь агуу хөгжим дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд байсан ч хүмүүсийг нэгтгэж байгааг харууллаа. Монголд очихоороо фэн клубын илүү олон гишүүнтэй уулзана гэж найдаж байна.
Орой унтахад нэг дуу нь толгойноос гарахгүй, маргааш өглөө нь өөр нэг дуутай сэрэх жишээтэй
- The Hu хамтлагийг анх сонссон сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Тэдний дуу хоолой, хөөмийн аялгуунуудад би үнэхээр дурласан. Мэдээж энгийн ямар нэгэн дуу бүр хүнд тийм ч их сэтгэгдэл төрүүлэхгүй байх, харин хөөмийн аялгуу таны сэтгэл зүрх рүү нэвчин орж, дотроосоо хэзээ ч гаргаж явуулалгүйгээр, үүрд тэнд нь байлгахыг хүсэх тийм нэгэн гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Би тэдний хөгжмийн олон төрлийн нэгдэлд үнэхээр дуртай, рок хөгжимд өөр хөгжмийн хөг нэмэгдэх бүрд өмнөхөөсөө илүү сайхан сонсогддог гэж боддог. Морин хуур, товшуур, лимбэ нь маш гүн гүнзгий хөг, аялгуу нэмж өгдөг. Энэ нь барууны рок н роллын чичиргээтэй танил мэт боловч миний урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй, маш өвөрмөц хөгжим, аялгуу. Яг л ид шид шиг, сэтгэл зүрх шингэсэн сүнслэг мэдрэмжийг төрүүлдэг.
Хөгжим бол миний амьдрал. Би хамтлагуудын тоглолт үзэх дуртай. Филадельфи руу нүүх болсон шалтгаан минь ч энд тоглолт их болж, хөгжим тоглодог хүмүүс их байдагтай холбоотой. Энд Монгол, Украйн, Их Британи гээд орон орны хамтлагийн тоглолтуудыг үзэж болдог. Тэд ихэвчлэн аялан тоглолтынхоо сүүлийн цэгээ Филадельфиг болгодог. Маш олон алдартай цомгийг ч энд бичсэн байдаг. Энэ бол та фэн эсэхээс үл хамааран хөгжмийн олон төрөл жанрыг нэг дор мэдэрч болох хот юм.
- Та ямар нэгэн хөгжим тоглодог уу?
- Би үнэндээ ямар ч хөгжим тоглодоггүй. Би оёдолчин хүн. Давуугаар хувцас гэх мэт зүйл хийдэг илүү бүтээлч ур чадварын хүн гэх үү дээ. Надад хэзээ ч хөгжим тоглох авьяас байгаагүй ч би үүнд маш их дуртай. Аав маань хөгжимчин хүн болохоор сурах авьяастай байх төсөөлөлтэй байдаг ч надад сурах идэвх, тэвчээр ерөөсөө байгаагүй. (инээв)
- The Hu хамтлагийн дуунуудаас та аль дуунд нь хамгийн их дуртай вэ?
- Зөвхөн нэгийг л нэрлэнэ гэвэл хэцүү юм. Орой унтахад нэг дуу нь толгойноос гарахгүй, маргааш өглөө нь өөр нэг дуутай сэрдэг байх жишээтэй. Би тэдний “Хун ээжийн домог” /Legend of Mother Swan/ болон “Чонон сүлд” /Wolf Totem/ дуунуудад нь маш их дуртай. Мөн “Энэ бол Монгол” /This is the Mongol/ дуу нь миний хамгийн дуртай шинэ дуунуудын нэг. Энэ нь тэдний хоёр дахь цомогт багтах байх. Энэ үнэхээр сайн дуу болсон, тоглолтон дээр дуулсан үеийн бичлэгийг нь би их үзэх дуртай. “Хун ээжийн домог” бол маш гоё, уянгын мэт боловч хөгжим нь цохилттой цоглог дуу.
- Та хамтлагийнхантай уулзаж, ярилцаж байсан уу?
- Би тэдэнтэй Филадельфид болсон тоглолтынх нь үеэр уулзаж байсан ч энэ нь хамтдаа шар айраг уугаад харилцан яриа өрнүүлсэн гэсэн үг биш л дээ. Тэдэнд хандан "Баярлалаа" гэж хэлээд талархлаа л илэрхийлсэн. Намайг тэдний дуу хөгжимд ямар их дуртай гэдгийг минь тэд мэдээсэй л гэж хүссэн. Энэ нь мэнд мэдсэн маш хурдан хугацаанд болсон уулзалт болсон л доо. Мэдээж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах ёстой учир тэдэнтэй гар барьж, тэврэх боломжгүй. Бид тэднийг халдварын эрсдэлээс хамгаалснаар нэг талаараа тэдний аялан тоглолт амжилттай болно шүү дээ.
"БИ МОНГОЛЫН ТАЛААР АЛЬ БОЛОХ ИХИЙГ МЭДЭХИЙГ ХИЧЭЭЖ, ТҮҮХИЙГ НЬ УНШИЖ БАЙНА"
- Та The Hu хамтлагийг сонсохоос өмнө Монгол орны талаар хэр мэддэг байсан бэ?
- Өмнө нь Монгол гэхээр миний санаанд минь ордог зүйл говь, үлэг гүрвэл байлаа. Велоцираптор шиг үлэг гүрвэлүүдийн сайн олдворууд Монголоос олдсон байдаг. Одоо би Монголын талаар өдөр бүр л шинэ зүйлийг судалж, мэдэж авч байна. Америкийн сургуулиудын түүхийн хичээлд Монголын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй учир би энэ талаар тийм ч сайн мэддэггүй байсан. Сурагч байхдаа Чингис хааны талаар судалсан ч болоосой гэж хүссэн. Харин би одоо Монголын талаар аль болох ихийг мэдэхийг хичээж, түүхийг нь уншиж байна. The Hu дэлхий даяар Монголыг сурталчилж байна. Тиймдээ ч тэд Америкт ирж соёлоо түгээхийг эрмэлзэж байгаа үед нь би ч мөн чадах чинээгээрээ мэдэхийг хүсэж байна. Яг л “Чалленжид нэгдэж байна” гэдэг шиг. /инээв/ Би Монголын талаар илүү ихийг мэдэж байгаадаа үнэхээр баяртай байна.
- Монголд ирээд шивээс хийлгэхээс өөр юу хийхээр төлөвлөж байна вэ?
- The Hu хамтлагийнхан Улаанбаатарт болдог хөгжмийн фестивалийн талаар их ярьдаг. Тэнд нь очиж Монголын өөр хамтлагуудыг сонсмоор байна. Боломжтой эсэхийг нь мэдэхгүй ч тэдний суралцаж байсан хөгжмийн сургуульд зочилж, багш оюутнуудын тоглолтыг үзмээр байна. Мөн Монголын тал нутгийг харахыг хүсэж байна. Ил захидал дээр байдаг шиг гайхалтай газар нутагтай гэж боддог. Түүнчлэн морин аялал хийнэ, хэрэв надад зав гарвал говь руу явж магадгүй. Мөн би палеонтологийн музей, урлагийн галерейд заавал зочилно. Би хотын унаган иргэн учраас хэд хоногтоо Улаанбаатартай танилцах байх. Би очвол наанадаж хоёр долоо хоног байхаар төлөвлөж байна. Тиймээс хийж үзэх зүйл мэдээж мундахгүй байх. Би мөн хөгжим сонирхогч жуулчны хувиар СD дэлгүүрүүдээр хэсэх болно. Hunnu Fashion болон түүнтэй төстэй дэлгүүрүүдээр орж, найзууддаа бэлэг авахыг хүсэж байна.
- Ингэхэд та шивээсчин Бандгаагаар ямар шивээс хийлгэх гэж байна вэ?
- Нүцгэлэхгүй л бол би түүнийг өөрийнхөө хүссэн шивээсээ над дээр хийхийг зөвшөөрнө. (инээв) Ер нь ямар шивээстэй болохоо шивээсчинд 100 хувь даатгаснаар хамгийн гоё шивээс бий болдог гэж боддог. Миний бие дээр тийм ч их зай үлдээгүй учир хөлийнхөө доод хэсэгт шивээс хийлгэнэ. The Hu хамтлаг болон Монгол гэсэн агуулгаас санаа авсан, гоё зүйлийг хүсэж байна. Мөн Цоохор ирвэс байж магадгүй, учир нь тэд үргэлж миний хамгийн дуртай амьтан байсаар ирсэн.
- Та одоогоор хэдэн шивээстэй вэ?
- Хоёр гартаа тус бүр нь 15 цаг орчим хийсэн шивээс бий. Бүгдийг нь нэг дор суугаад хийлгээгүй учраас яг тоолоход хэцүү л дээ. Ихэвчлэн түүх өгүүлэх шивээснүүд буюу Робин Гуд, Дэвид Боуи, Оддын дайны Боба Феттийн шивээстэй. Сонирхуулахад, би мөн Оддын дайны шүтэн бишрэгч, Оддын дайнгүйгээр The Hu хамтлагийг олохгүй байсан байх. Тиймээс нэг сонирхол маань намайг нөгөөтэй нь танилцуулсанд талархдаг.
- Танд The Hu хамтлагтай холбоотой хэр их эд зүйл байдаг вэ? Таныг Монголын далбаатай масктай байхыг зургаас тань харсан.
- Тийм ээ, Олимп үзэж байхад надад энэ санаа төрсөн. The Hu-гийн тоглолтын тасалбарыг худалдаалах үед телевизээр Олимпын наадам гарч, тамирчид улсынхаа далбаан зурагтай маск зүүсэн байхыг харсан юм. Тэгээд Hu-гийн тоглолт үзэхдээ Монголын далбаатай масктай байвал илүү догь байх гэж бодоод eBay-ээс хайж захиалсан. Мэдээж надад бусад хүмүүсийн зүүдэг The Hu хамтлагийн маск байсан л даа. Гэхдээ би илүү онцгой байхыг хүссэн.
The Hu хамтлагийн ид шидийн мэт хөгжмөө фэнүүддээ олон жил хүргэсээр байгаасай
Мөн надад The Hu-гийн футболк, юүдэнтэй цамц бий. Тэднийг бараг долоо хоногийн ихэнх өдөр өмсдөг. Hunnu Fashion дэлгүүрээс гоёмсог модон хайрцагтай хамт бэлгэнд илгээсэн түлхүүрийн оосор, зүүлт бий. Энэ нь миний хувьд маш онцгой бэлэг. Би дэлгүүрт зарагддаг тэдний бүх зүйлийг нь авмаар байна. Тиймээс очиж үзэх боломжтой байгаа нь сайхан.
- Энэхүү ярилцлагаар дамжуулж та хамтлагийнханд юу хүсэх вэ?
- Тэднийг Америк дахь аялан тоглолтоо амжилттай хийхийг хүсэж байна. Аюулгүй аялж, дуу хөгжмөө улам олон хүнд хүргээсэй. Тэдний хоёр дахь цомог үнэхээр амжилттай болно гэдэгт итгэлтэй байна. Ирээдүйд тэдний арав дахь цомгийг ирэх оны эхээр гарах хоёр дахь цомогтой адил сэтгэл догдлон хүлээж байна гэж найдаж байна. The Hu хамтлагийнхан өөрсдийн хийж буй зүйлээсээ таашаал авч, ид шидийн мэт хөгжмөө фэнүүддээ олон жил хүргэсээр байгаасай. Тэдэнтэй холбоотой миний хамгийн том хүсэл бол тэднийг олон улсын хэмжээнд илүү том амжилтад хүрээсэй гэж боддог. Тэд эрүүл саруул байлж, бүтээлээ хамгийн сайнаараа туурвин, жаргалтай байхыг хүсэж байна.
- Ярилцсанд баярлалаа.