МОНГОЛ ОРНЫ ЦӨЛЖИЛТИЙН ЗУРГИЙГ 2020 ОНЫ БАЙДЛААР БОЛОВСРУУЛАН ГАРГАЛАА
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн БОАЖЯ-ны захиалгаар “Монгол улсын газрын доройтол, цөлжилтийн атлас зураглал хийх, тайлан гаргах” ажлыг нэг жилийн хугацаанд хийжээ. “Монгол орны цөлжилтийн атлас, 2020 он” бүтээлийг боловсруулан гаргасан байна.
Монгол орны цөлжилтийн байдлыг илтгэх нийт 30 гаруй үзүүлэлтийг тооцоолж, тэдгээрээс 18 үзүүлэлтийн сүүлийн 20-40 жилийн мэдээг нэгтгэн боловсруулж, цөлжилтийн зургийг гаргажээ.
Зургаас харвал 2020 оны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76,9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртсөн бөгөөд үүнээс
- 31.5 хувь нь сул,
- 22.1 хувь нь дунд,
- 18.6 хувь нь хүчтэй,
- 4.7 хувь нь нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байна.
Аймгийн дүнгээр авч үзвэл Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Дорноговь, Баянхонгор, Төв, Говь-Алтай, Өмнөговь аймгуудын нутаг цөлжилтөд илүү их өртжээ.