gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Батдорж: Өлсгөлөнгийн үеэр гурав хоног Төрийн ордныг хамгаалсан (Төрийн тусгай хамгаалалтын 70 жилийн ойд)

Нийгэм
2008-05-27
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2008-05-27

Ардчилсан хувьсгал өр­нө­сөн 1990 онд тухайн үеийн Засгийн газрын орд­ны коминдатур буюу “Тө­рийн ордны хамгаалалтын албаны дарга”-аар ажил­лаж байсан. Өдгөө Төр, засгийн бэлгийн фондын эрхлэгч Ц.Батдорж­той болж өн­гөр­сөн үйл явд­лын талаар ярилцлаа.

-Төрийн ордны хам­гаа­­лал­тын албаны даргаар та 1988-1990 оныг дуустал ажил­лаж. Энэ он цаг өөрөө их онцлогтой. Та энэ албан ту­шаалд ямар шалгуураар томилогдсон хүн бэ?
-1967 онд цэ­рэгт татагдаж ирээд 05 дугаар ангид алба хаах болсноор хувь заяа минь НАХЯ-тай холбогдсон. Тэнд гурван жил алба хаах ёстой байсан. Гэтэл намайг хоёр жил бол­гоод ахлагч цолтой улираа­гаад авчихсан юм. Түүнээс хойш хоёр жи­лийн дараа Моск­вад КБГ-ийн сур­гуульд суралцаж төгс­сөн. Дархан хотын НАХГ (Нийг­мийг аюу­лаас хамгаа­лах газар)-ын орлогч даргаар таван жил ажиллаад, Өвөр­хан­гай айм­гийн НАХХ-ийн даргаар хоёр жил гаруй ажил­ласан. Амьд­ралын шаардла­гаар хань иж­лийн маань бие муудаж Улаанбаатар хот бараадсан даа. Энэ бол ма­най хэлтсийн ажил яамны хэмжээнд хоёр­дугаар бай­ранд ороод мандаж байсан үе. Сайн ажиллаж байсан хэлт­сийн даргыг орж ирэхээр томилох боломжийн орон тоо байдаггүй. Тэгээд “Чамайг Засгийн газрын ордны ко­миндатурын даргаар то­мил­но. Тэнд оч” гэсэн. “Тэнд би на­мынхаа батлахыг өгчихөөд хойшоо сургуульд явсан. Ирээд батлахаа авсан. Да­хиад тэр албандаа оч гэсэн. Би ажилд томилогдох гэж гурван удаа л орсон. Би ча­дахгүй” хэмээн үнэнээ хэл­сэн. Гэтэл намайг “Чи ко­миндатурт бай­сан” гэ­дэг юм. Тэгэхээр нь “Яамныхад бай­сан. Тэр том ордны комин­датурт байгаа­гүй” гэж хэлсэн, хэрэгсээгүй. “Чи дуугүй оч. Ямар ч байсан чамайг тэнд томилно. Тэнд сайхан за­луучууд бий. Чи залуу хүн. Одоо тэнд 60 гарчих­сан Чой­вандорж гэж хурандаа байгаа. Ажлыг нь ав” гэдэг юм.

-Энэ үүргийг танд хэн өгөөд байгаа билээ?
-Сайд Жамс­ранжав, нэг­дү­гээр орлогч сайд Цийрэгзэн хоёр надтай гур­вуулаа сууж байхдаа л хэ­лээд байгаа хэрэг. Тэнд бол залуу хүн хэрэгтэй. Тухайн үед өөрч­лөн бай­гуулалтын уур амьс­гал ор­чих­сон болохоор залуу­чуу­дыг дэвшүүлэх со­нир­хол их бай­сан. Тэгээд л надад ямар нэг шалгуур тавиагүй. Ажил­лаж байсан ажлын үр дүнг хараад л “Чи чад, мэд, сурснаа гарга” гээд л то­милсон. Хоёрдугаарт, ми­ний хань бөөрний хүнд өвчтэй байлаа. Ердөө 30 гаруйхан л нас­тай хүн шүү дээ. Даралт нь 180-200 хүрдэг. Тэгээд л II эмнэ­лэгт жил эмч­лүүлсэн. Миний ханийг их ч харж үзсэн. 1989 онд хань минь өөд бол­сон. Яам төрийн ордны ко­миндатурын хамт олны ачаар ханиа нэг жил авч явсан. Тэр үед ордны хам­гаалалт гэдэг лут ажлыг хамт олонтойгоо л хийсэн.

-1988 он гэдэг одоогоос хорин жилийн өмнөх үе. Тэр үеийн Төрийн ордны хам­гаалалтын үйл ажилла­гаа ямар байсан бэ?
-Томилогдож ирээд ажил авахад Үйлчилгээ аж ахуйн даргаас эхлээд Сайд нарын Зөвлөлийн дарга Д.Содном, БНМАУ-ын Ардын их хурал (АИХ)-ын тэргүүлэгчдийн дар­га Ж.Батмөнх болон бүх дарга нарын өрөөнд оруулж намайг танилцуулж байсан. Харин Дэжид, Лувсангомбо гуай нар манай сайд байсан тул мэдэж байсан. Зарим нь баяр хүр­гэсэн. Ж.Батмөнх гуай “Цэ­лий­сэн талд байгаа ганц уул шиг байшин шүү. Үйлчилгээ аж ахуйнхантайгаа гар нийлж сайхан ажиллаа­рай. Ордныг ордон шиг байл­гана шүү“ гэж надад хэлсэн. Хам­гийн сүү­лийн хүнтэй уул­заж гарч ирж хамт олонтойгоо танилцаад л ажилдаа орсон. Тэгэхэд хам­гийн өндөр нас­тай нь 25 жил ажилласан хошууч цолтой Банди гэж хүн. Бусад нь дан­даа цэргийн алба хаасан 21-ээс 30 гаруй насны залуучууд байлаа.

-Засгийн газрын орд­ны коминдатурт ямар шал­гуу­раар ажилтан авдаг байв?
-Цэргийн алба хаасан за­луучуудыг авна. Гэхдээ жан­жин Сүхбаатарын нэрэм­жит одон тэмдэгт 05 дугаар ангид алба хаасан хүмүүсийг авдаг. Ерөөсөө НАХЯ-ны боловсон хүчний гол бааз нь тэр анги байсан. Тэр дэг сахилгатай сайн анги. Тэнд гурван жил нухлуулсан цэрэг энд ирээд ядрах даарахыг мэдэхгүй. Намайг ажилд авахад Төрийн ордны урд талын баруун, зүүн, төвийн хаал­га­ны пост өвлийн хүйтэн ес эхэлсэн үед шөнийн 11 ца­гаас хойш дах, дэгтий өмсдөг. Түүнээс өмнө цементэн дээр хайрагдчих гээд дэвхцээд зогсч байдаг байлаа. Ёстой л залуу насны аагаар зогсч байж. Түүнийг анх хараад би маш их гайхсан. Дах, дэгтий их сонин санагд­сан. Нөгөө хэдэн ахлагч “Та нар орж ирээд хурандаа цолоо зүү­гээд одон медаль авчихаад гар­даг. Бид бол бөгс, бөөрний өвчтэй болдог” гэж надад хэл­сэн. Тэдэнтэй илэн далангүй ярьсан. Тэгээд л эднийг пу­тик­тэй болгох ёстой юм байна гэж бодсон. Түүнийг ордны үйлчилгээ аж ахуйн барилгын ангиар хийлгэх гэтэл тэд “Танай юмыг бид хийхгүй” гэсэн. Гуравдугаар газрын барилгын анги гэж байсан. Тэднээр хийлгэх гэхээр” Наад дарга нар тань загнана” гээд зөвшөөрөөгүй. Сүүлд нь өөрийн багт байсан га­рын уртай Аварзэд, Цэнд гэж хоёр ахлагчаар хийлгэсэн. Тэдэнд өдөр шөнөгүй хоол зөөж өгч байгаад хоёр путук эхлээд хийлгэсэн. Гэтэл ма­най гене­рал Нацагдорж “Чи муухай царайтай юм хийлгэсэн бай­на. Таксфоны пүтик шиг сал­хи хаах юм хийсэнгүй” гээд загнасан. Бүх хэмжээг нь аваад хийлгэсэн тул гайхсан. Очоод хэмжээд үзтэл яг бай­даг. “Үүнийг өнгө үзэмжтэй болго гэсэн. Ордны Үйлчил­гээ аж ахуйн газрын дарга Болоод гэж хүн бий. Түүнд үзүүл, тэр хүн голох юм бол аюултай. Тэр хүн болж байна гэж хэл­бэл болох нь тэр” гэж ма­найхан надад хэлдэг юм. Тэгэхээр нь Бо­лоод гуай дээр ороод “Би нэг ийм юм хийлээ” гэж хэллээ.

Гэтэл “Будаж өнгө үзэмж оруулаагүй болохоос хөөрхөн юм хийсэн байна. Чи манайх­наас будаг шунх аваад бу­дуул. Зөв шүү дээ. Ингээд л юм хий” гэх нь тэр. Тэндээс ордны өнгөтэй ижил саарал будаг гаргуулаад буд­сан. Да­раа нь Болоод гуай дээр очоод “Одоо ингээд тавилаа. Улс төрийн товчоо­ныхны өрөөнд байдаг шиг том радиото­роосоо тавьж өгөөч“ гэж гуйсан. Надад “Би ойл­го­лоо” гэсэн. Тэгээд таван халаагуур өгсөн. Ордны гад­на талд цагдаа формтой, дотор талд нь аюулаас хам­гаа­лахын формтой хүн жи­жүүрт гардаг байсан. Ийм их сонин ялгаа байсан. Гадна талын цагдаа ордны гуанзанд орж болдог­гүй. Яагаад вэ гэхээр ордноор нэг цагдаа бужигналаа гэх.

Гэтэл нөгөөдүүл чинь үүргээ гүйцэтгээд байдаг. Путук бариад орхитол нөгөө­дүүл чинь “Одоо гадна, дотно гэхгүйгээр бүгд нэг болно” гээд хувцсаа сольж байсан. Нөхцөл сайжирчихаар дотор байсан залуучууд гадаа гарч байгаа юм. Харин дах дэгтийтэй зогсдог байхад дотор талын залуу юу гэж гадаа гарна гэх вэ дээ. Ингэж л ордны хамгаалалтын дотно, гадна гэдэг ялгаа арилсан юм. Түүнд манай хэдэн ахлагчийн баярласан гэдэг жигтэйхэн. Ердөө л шинэчлэл болсон. Өмнөх хүмүүс хийж сэтгэж чадаагүй болохоос амархан зүйл шүү дээ. “Энэ бол Өвөр­хангайд аж ахуйн ажил хийж гарын уртай хүмүүсээр юм хийлгэж байсны үр дүн. Та нар тэдэнд баярлаарай” гэсэн.

-Төрийн ордон гэдэгт баригдаад өөрчилж чадах­гүй байсан хэрэг үү?
-Түүнийг хийхэд л хэн юу гэх бол гээд болгоомжлоод байгаа байхгүй юу. Түүнийг хийсний дараа Дэжид, Лув­сан­гомбо гуай нар ирээд “Зүйтэй миний хүүхдүүд ингэ­чих байсан юм. Та нар овоо” гэсэн гэж байгаа. Ж.Батмөнх, Ламжав гуай хоёр харж харж байгаад орчихсон юм билээ. Цаанаа бол болоо ш дээ гэсэн байх. Балай юм ав гэсэн бол гүйцээ. Содном дарга бол буучихаад очиж хаалгыг нь онгойлгож харчихаад “Овоо шүү дээ, та нар” гэсэн гэж байгаа юм.

-Таны хувьд хоёр жил ажиллаад коминдатурын ажил гарт тань ороод ир­жээ. Гэтэл 1990 он бол нийгмийг үндсээр нь өөр­чилсөн том үйл явдал бол­сон. Тэр үед төрийн хам­гаа­лалтын албанд ямар бэрх­шээл гарсан бэ?
-Бидэнд урьд өмнө үзээ­гүй сонин юм их гарч ирсэн. Ерөөсөө нийгэм солигдсон. Өдөр тутмын удирдлагаар хангадаг гуравдугаар газар татан буугдсан. Ингээд л бүх хамгаалалт ганцхан коминда­тур, дарга дээр нь буусан. Тухайлбал ор­донд ажилладаг АИХ-ын тэр­гүү­лэгчдийн га­зар, МАХН-ын төв хорооны ерөнхий хэлтэс, Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх га­зар хүн ороход өгдөг зөв­шөөрлөөсөө тат­галз­сан. Тэд бид нөгөө бай­гууллагын до­тоод ажилд орол­цохгүй. Хүн оруулж гар­га­хыг та нар өөрс­дөө хий гэсэн. Тэгээд л толгой дааж шийдэхээс өөр аргагүй бол­сон. Хүн болгоныг оруу­лахаар ордон үймүүлсэн болох гээд байдаг. Орж ирж байгаа хү­мүүс энд тэнд ха­жуу­гаар бохио наана. Хашги­чиж гүйнэ их хэцүү. Нөгөө нэг намуухан орчныг эвдчих гээд байдаг. Хүмүүсийг оруу­лах­гүй гэхээр “Чи муу ерөөсөө До яамны ногоон малгайт. Тэр МАХН-аа гарга. Чи ордны ганц эзэн нь, чи л мэдэж байгаа гэнэ. Байгууллагыг гаргаж оруулах нь өөр жур­маар явдаг байлгүй дээ гэх мэт тайлбар өгнө.

-Хуучин цагт ордон тийм их намуухан байсан хэрэг үү?
-Хачин намуухан. Ороод ирэхээр хүмүүс нь толгой дохиод л өнгөрнө. Ерөөсөө л тийм намуухан. Би хөдөө гадаа ажиллаж байсан боло­хоор сайн байна уу гээд гар барьчихаж болдоггүй юм байх­ даа гэж бодож байсан.

-Таны ажиллаж байсан хугацааны хамгийн ээдрээ­тэй үе хэзээ байсан гэж боддог вэ?
-1990 он­той золгосон. Түүнээс өмнө Ленин, Стали­ны хөшөө рүү будаг цацсан. Манай ордон руу цацах гээд байсан. Үгүй дээ л гэхэд ирж ордон руу морь харна. Сэт­гэ­лийн гом­дол­той улс тань жаахан хал­чи­хаараа хэцүү. Бид морь харах гэсэн хүн зөндөө барьсан. Тэр байтугай нэг нөхөр бунхны дэргэд хүн­дэр­сэн. Түүнийг барьж аваад “Яаж байгаа юм бэ” гэсэн байна. Гэтэл “Би энэ муу яргачдаас өшөөгөө авч бай­гаа юм. Миний аав ээжийг Чойбалсан хэлмэгдүүлсэн” гэж. Чи тэгээд “Бие засч өшөөгөө авна гэж ямар юм байдаг юм бэ. Энэ баас, шээсээ чи цэвэрлэ үгүй юм бол цагдаад өгнө” гэж л дээ. Гэтэл тэр нөхөр цэвэр­лэх юм олдохгүй болохоор цамцаа тайлж арччихаад яваад өгсөн байдаг. Хүний баас, шээсийг бид арил­галтай биш өөрөөр нь арилгуулахаас өөр яах юм бэ. Ийм сонин үеийг тууллаа.

Тэр пижигнээн жагсаал цуглаан болоход хамгаа­лал­тынхан алсаас хараад л бай­лаа. Нэг онцлог юм бол тал­бай дээр ямар нэг үйл ажил­лагаа зохион байгуулахад Засгийн ордны коминдатурын дарга зөвшөөрөл өгдөг бай­сан.

-Тэр 1990 оны гурав­ду­гаар сарын 7, 8-ны жаг­саал, цуглаан өлсгөлөн танаас зөвшөөрөл авсан уу?
-Юу гэж авах вэ. До яам­ныхан та нар мэддэг цаг өнгөрсөн л гэнэ шүү дээ. Талбайн зүүн талд өлсгөлөн зарлана, суулт хий­нэ л гээд байсан. Бид ямар өлсгөлөн мэдэх биш. Одоо яадаг юм бол доо. Ордон руу дайрвал хамгаална гээд л хараад зогссон. Гуравдугаар сарын 7-ны өглөө талбай дээр үстэй дээл өмссөн хүн яваад байна гэлээ. Залуучууд бөөг­нөр­лөө л гэнэ. Бүр ийм, ийм залуус ирлээ гэх. Гэтэл 14 цагт суулт эхэлсэн. Бид хараад л бай­лаа. Тэгтэл гурван тугны суурин дээр хэсэг улс очоод суулаа. Ингэж суудаг юм байх гэж бодлоо. Тэднийг ордон руу дайрна гэж яаж мэдэх вэ дээ. Ерөнхийд нь хараад л байлаа. Хүмүүс ирлээ. Шаваад л байгаа. Хо­но­лоо. Тэд чанга яригчаар юм ярина. Бид тойроод л… Гэтэл хөхөө өвлийн хүйтэнд улс орноо гэсэн залуус дороосоо хайрагдаж өвчтэй болох нь, тусална гээд нэг хүн навтас авчирч өглөө л гэнэ. Тэр нь эсгий, эсгий гутлаар өргөжлөө л гэнэ. Дах дэгтий ирлээ л болсон. Ингээд унахаар тань “Нөгөө хүнийг сайхан сэт­гэлтэй хүн байна” гээд шуу­гисан. Ингэсээр байгаад орой боллоо. Бүр шөнө бол­лоо. Ингэсээр байгаад чимээгүй болсон. За ийм юм болдог юм байна гэж бодож байлаа. Гэ­тэл маргааш өглөө нь хүмүүс ирээд л, үзээд л, шаваад л. Автобусаар явж байгаа хүн шууд буугаад тэднийг хардаг. Хар­сан хүн явна гэж байхгүй зогсчихно. Ингээд л талбай пиг дүүрсэн. Гэтэл нэг жаг­саал орж ирлээ гэдэг юм байна. Энэ юу юм бол гэтэл “Зоос гоёл”-ын ажилчдын жагсаал гэнэ. Тэд хашгирч ордныг нэг тойрлоо. “Зоос гоёл”-ын жагс­даг нь ямар хачин юм бэ гэсэн тань, тэнд Төмөрхуяг гэж жинхэнэ ард­чи­лагч бай­даг. Тэр нөхөр зохион бай­гуулсан байдаг байгаа. Ер нь байгууллагын хамгийн анхны жагсаал тэр байсан шүү. Баасангийн зохион бай­гуул­сан лам нарын жагсаал түү­ний дараа шүү дээ. Лам нар талбай дээр ном уншсан чинь тийм юм үзээгүй хүмүүс улам бүр шавсан. Олны анхаар­лын төвд орсон. Тэр үед ма­най ордны комин­датурынхны үгэнд ордог ч хүн гэж байхгүй. Харвал л дотоод яамны но­гоон малгайтнууд. Тэнд ирсэн хүмүүс бидэн рүү дайрна, муу хэлнэ.

-Тэр үед ордонд ямар бүрэлдэхүүн байсан юм бэ?
-Ордны үйлчилгээний ээл­жийн сантехникч, хам­гаа­лалтынхан л байсан. Нэг аюул­тай нь нөгөөдүүл дөрөв, гурван давхрын цонхоор харна. Онолтын Пүрэв гэдэг өндөр нуруутай сантех­ник­чийг харчихаад “Тэр өндөр хүн Ламжав байна. Чи муу хулгайч гараад ир”. Түүнээс намхан бүдүүн биетэй хүнийг харчихаад “Дэжид байна. Гараад ир” гэх жишээтэй. Дараа нь цонхон дээр зогсч үймүүлж болохгүй гэдгийг ордныхонд хэлсэн. Тэгээд л цонхны чүүл, хөшгийг та­туулж авсан. Контороороо орж гардаг том дарга нар эхний үед байгаагүй. Харин ганц нэг хүн өрөөгөөрөө гарч орж байсан. Гуравдугаар сарын 8-нд пи­жиг­нээн ширүүссэн чинь гар­даг, ордог хүн огт байхгүй болсон. Тангараг өргөсөн цэргийн хүн тул манай ахлагч нар л бүгд хүрээд ирсэн.

-Талбай, ордон бүгд таны мэдэлд байжээ. Гэтэл нөгөө талд өлсгөлөн болж байгаа. Түүнийг зохион байгуулж байгаа хүмүүс би шүү дээ. Тэдний хэнтэй нь болж байгаа үйл явдлыг зохицуулах талаар ярилцаж байв?
-Үйл явдлыг зохион бай­гуулж байгаа хүмүүс бол Ц.Элбэгдорж, С.Зориг нар. Харин бидэн рүү турхирч байгаа хүн бол “Монел Очир­бат”. Тэр хэдтэй ярина. 1990 оны гуравдугаар сарын 8-ны орой 19-20 цагийн хооронд ордны зүүн урд хаалга руу дайрсан. Би цонхоор харж байгаад тийшээ 12 ахлагчийг яв гэсэн. Тэднийг дийлэхгүй болохоор гүйгээд очсон. Өн­гөн талд нь Ц.Элбэг­дорж ха­рагдана. Түүний га­раас барьж аваад “Залуу минь эцэст нь ордон эвдэж, дайрч хэмхчих юм бол ча­майг барьж авна” гэсэн. Гэтэл тэр хажуугийн чанга яригчаа аваад “Ингэвэл тус биш, ус болно шүү” гээд л хэлсэн. Түүний үгийг тоож байгаа хүн ч алга, дайраад байдаг. Гэтэл С.Зориг жанжны хөшөөний хажууханд шатан дээр гараад чанга яригчаар “ Та нарт сонин шинэ мэдээ дуулгана” гэсэн. Түүнийг сонссон хү­мүүс дайралтаа орхичихоод л талбай руу гүйсэн. Тэгж нэг түр амс­хийсэн.Тэр хооронд хоорон­доо одоо тэгнэ ингэнэ гээд л яах тухайгаа ярина. Болж байгаа үйл явдал биднийг ч бас л шинэ юманд сургаад байгаа нь л тэр шүү дээ.

Энэ ордныг бариулсан анхны коминдатурын дарга Гомбо гэж хүн байжээ. Тэр хүн үгүй мөн их ухаантай хүн байсан байна. Өгсүүр үүдтэй байшин хамгаалалт хийхэд тун хялбар. Доороос тавин хүн зүтгэхэд дээрээс нь та­ван хүн түлхээд хүч нь саар­даг. Яг эгц байвал таван хүн зогсч байхад арван хүн дэлбэ дайраад орно. Сүм хийд өг­сүүр хормойтой байдаг нь хамгаалалтынх байсан байна. Түүнийг би тэгэхэд ойлгосон.

-Ордны хамгаалалт нэг иймэрхүү. Талбай дүүрэн хүмүүс цугласан байхад тэр үед төрийн удирдлагууд мэ­дээл­лийг яаж авч байсан бэ?
-Батмөнх дарга, сайд Жамс­ранжав нар надтай шууд утсаар ярьж байсан. Намайг утсаар ярьж байтал ээлжийн ахлагч “Таныг утсаа чөлөөтэй байлга гэж сайд хэлж байна” гэдэг юм байна. Тэгэхээр нь юу болсон юм бол гээд гадуур утсаараа сайд руу залгалаа. Гэтэл юугаа яриад байгаа юм бэ гэсэн. Ж.Батмөнх дарга ярьж байна гэлээ. Тэгтэл эргээд залгаарай гээд утсаа тавь­сан. Тэгээд Ж.Батмөнх даргад “Сайд ярих гээд байна. Танд надаас асуух өөр зүйл байна уу” гэж асуусан. Эхний хоёр өдөр хамгаалаад үзээд л байлаа. Есөнд дарга нар ирэх юм боллоо. Тэгтэл Содном дарга манай өрөөгөөр ороод ирлээ. Та нар яаж байна гэлээ. Манай хүмүүс хоолгүй хоёр хонолоо. Энэ хүмүүс өлсч байна. Хоол идүүлчих­мээр байх юм гэлээ. Миний санаа бол товчооны юм уу, ордны гуанзанд хоол идүүлье гэж гуйх гээд байгаа. Түүний­гээ хэллээ. Тэгэлгүй яах вэ гэсэн. Тэгээд хэдхэн мину­тын дараа товчооны гуанз ямар хоол идэх вэ л гэж байна. Лавшаа л гэсэн. Тэнд тав таваар нь оруулж хооллож байлаа. Содном дарга “Гадаа Хомын талын 50 саяыг ярьж байна. Яадаг юм бэ. Би гарна” л гэж байна. Дарга руу дайр­вал яах юм болохгүй гээд хамгаалалтынхан зөв­шөө­рөөгүй. Намсрай дарга эд нарыг яаж ийж бултуулж бай­гаад оруулаад ирлээ. Урдаас Батмөнх даргыг оруулах гэ­тэл нөгөөдүүл чинь хаанаас ч дуулсан юм бэ, замыг нь отоод зогсчихлоо. Хам­гаа­лалтынхантай нь ярьж бай­гаад сүр бараа бололгүйхэн явж байгаад МУИС-ийн ур­дуур урсгал сөрүүлээд л хойд аркаар оруулсан. Түүнийг бас тэд мэдчихэж “Ж.Батмөнх ирсэн байна. Та муусайн хулгайчууд ийм шүү дээ” гээд л бидэн рүү дайрна. Дээр хуралдаж байгаад огцорлоо л гэсэн. Түүнийг би бол яаж мэдэх вэ дээ. Тэгээд радио, телевизээр ярьсан. Талбай дээрх хүмүүс явдаггүй. Сүүл­чийн хүн 24 цагийн орчимд явлаа. Түүний дараа өөрс­нийхөө хүмүүсийг явуулсан. Тэдэнд “Бэлэн байдалд бай­гаа­рай. Би цаг хэлэхгүй. Харь, дугхий” гэсэн. Маргааш өглөө 8:30 цагт манайхан ирсэн л байсан.

-Улс төрийн товчоо ог­цорсон. Өлсгөлөн буучих­сан. Сүүлчийн хүмүүс ява­хад талбай ямар байдалтай үлдэж байв?
-Тэгээд л удирдлагад тал­байд маш их чулуу байна гэж хэлсэн. Гэтэл наадахаа маш хурдан цэвэрлүүл гэсэн. Хот тохижуулах руу ярилаа. Тэн­дээс хүмүүс ирээд цэвэрлээд нэг тэвш чулуу ачаад дуу­сахад өглөөний 05 цаг болж байсан.

-Жагсагсад чулуугаар зэвсэглэсэн байжээ. Тэд­нийг чулуугаар нүүлгээд эхэлсэн бол та нар яах байв. Тухайлбал буу хэрэг­лэх тухай ярьж байсан уу?
-Галт зэвсгийн хувьд маш их анхааруулсан. Гэхдээ ямар нөхцөлд хэрэглэх та­лаар ярьсан. Ийм яриа гарах гол нөхцөл нь залуу хүмүүс цочирдож мэднэ гэдэг үүднээс хэрхэн яаж, ямар нөхцөлд хэрэглэх талаар нэгдсэн ойлголтод хүрсэн. Ерөөсөө ганцхан миний зөв­шөөрлөөр хэрэглэнэ. Гэхдээ дарга нар утсаар байнга мэ­дээлэл авч байгаа тул өрөө­нөөсөө гарах боломжгүй. Утсаар би галт зэвсэг хэ­рэглэх дохио өгнө гээд л албаных­ныхаа чихэнд өөрийн­хөө дууг хоног­шуулсан. Би өөрөө жаахан шулга. Энэ нь их содон бай­сан тул өөрөө хариуц­лагаа хүлээх үүднээс миний дохио­гоор шүү гэж хэлсэн юм. Гэхдээ ийм байдалд хүрээгүй. Энэ бол том зүйл. Хэрэв бид буруу хамгаалалт хийсэн бол эвгүйтэх байжээ гэж тэр чу­лууг хараад бодсон. Гэхдээ бидний хамгаалсан жагсаалууд бүгд л муу юм үзэлгүй салсан.

-Улс төрийн товчоо ог­цорсны дараа хүмүүсийн зан харилцаа өөрчлөгдөх юм уу?
-Улс төрийн товчоо байж байх үед иргэд тэдний замыг нь тосоод хоргоочихдог бай­сан. Сүүлдээ бид Улс төрийн товчооны гишүүдийн гарах хаалгыг зааж өгдөг болсон. Урд жагсаалтай бол хойгуур гэх мэт. Тэднийг хүмүүс бүслээд авсан ч зоддоггүй юм. Гэхдээ огт явуулахгүй. Юм асуугаад зогсчихдог.

-Тэднээс хэн нь иргэдэд их ороогдож байв?
-Хамгийн олон бүслүүл­сэн нь Моломжамц гуай. Дамдин гуай нэг баригдсан. Сүүлдээ томчууд явах боло­хоор туслахаа дагуулаад миний өрөөнд ороод ирдэг. Бид хамгаалах үүрэгтэй юм чинь нэг ахлагч авч гаргаад машинд нь суулгана. Огцор­сон. Тэд ч гутарсан юм байх­гүй. Надтай бол хэн ч таар­хаа­раа сайхан харилцдаг. Одоо байгаа ахмадууд Бат­дорж оо миний хүү л гэдэг юм.

-Та дээр жагсагсад дот­роос Ц.Элбэгдоржийг барьж аваад чамтай л ха­риуц­лага тооцно гэж хэл­сэн гэсэн шүү дээ. Өнгөр­сөн хугацаанд 1990 онд ордон руу дайрах жагсаа­лыг зохион байгуулж бай­сан тэр хүмүүс ард түмний сонголтоор төрийн эрх барихаар ордонд орж ир­сэн. Энэ үед тэдэнтэй 1990 оны гуравдугаар сарын 7,8,9-ний өдрийн жагсаа­лын тухай ярьж үзэв үү?
-Орж ирээд “Өө, Батдорж гуай юу” гээд л инээж байдаг юм. Чи тэгж байсан гэж тэр улс хэлдэггүй. Ц.Элбэг­дорж хоёр удаа Ерөнхий сайдаар томилогдсон. Миний одоогийн ажил Ерөнхий сай­дад үйлчлэх үүрэгтэй. Яг энэ талаар ярьж үзээгүй. Гэхдээ бие биеэ мэднэ л дээ.

Г.Эрдэнэбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан