Улсын Их Хурлын зарим гишүүн боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцав.
Тэд өчигдөр (2021.08.05) Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажиллажээ. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван гишүүдэд товч мэдээлэл өгөв.
Тус газар 2012 онд байгуулагдсан, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжих төсөл, арга хэмжээг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй.
Тус газарт зохион байгуулж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нийт 283 байна, төсөвт өртөг нь 67.4 тэрбум төгрөг. Үүнээс гэрээ хийгдсэн 92, гэрээ байгуулах эрх олгосон 26, тендерийн үнэлгээ хийж байгаа 74, тендерийн материал хүлээн авч байгаа 76 арга хэмжээ байгаа бол тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 6, зураг, төсөв ажлын даалгавар байхгүй 9 ажил байна.
Хөрөнгө оруулалтын ажил удаашралтай байна.
Газрын дарга Г.Энхтайван боловсролын салбарын худалдан авах ажиллагааны мэдээг энэ сарын 03-ны өдрийн байдлаар танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрх шилжсэн нийт 31 ажил байгаа, төсөв өртөг нь 19.8 тэрбум төгрөг юм байна. Үүнээс 9 ажилд гэрээ байгуулах эрх олгож, 3 ажилд гэрээ хийгдэж, 14 ажилд тендерийн материал хүлээн авч байгаа бол үнэлгээ хийгдэж байгаа 5 ажил байна.
Төрлөөр нь авч үзвэл сургууль, цэцэрлэгийн засвар 13, тоног төхөөрөмж худалдан авалт 5, сургуулийн барилга 1, цэцэрлэгийн барилга 4, сургуулийн өргөтгөл 1, сургуулийн автобус 1 буюу дийлэнх нь засварын ажил байгааг танилцууллаа.
Тэрбээр мөн хөрөнгө оруулалтын ажил удаашралтай байгаа талаар онцоллоо. Худалдан авах ажиллагаа удааширч буй шалтгаан нь төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөв батлагдсанаас хойш 10 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлэхээр хуульд заасан.
Гэвч нийслэлийн хэмжээнд зураг төсөв, ажлын даалгавар хүргүүлж байгаа дундаж хугацаа нь Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш 28.5 хоногт хэрэгждэг байна. Мөн зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр төсөв баталдаг, байршил тодорхойгүй, газрын асуудал шийдэгдээгүй, мэргэжлийн бус байгууллага хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг (нийт төсөл, арга хэмжээний 60-70 хувийг харъяа бусад байгууллага зохион байгуулдаг), захиалагч байгууллага зураг төсөв, ажлын даалгаврыг хуулийн хугацаанд хүргүүлдэггүй зэрэг шалтгаанаар худалдан авах ажиллагаа удааширдаг байна.
Сургууль, цэцэрлэгийн барилгын бараг 20-иод төсөл гацаанд оржээ.
Түүнчлэн, энэ онд барилгын гол нэрийн материалын үнэ нэмэгдсэн нь барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэгч олдохгүй, хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсгэж буй талаар онцоллоо.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван тулгамдаад байгаа асуудал болох барааны үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас оролцогч байхгүй төсөл, арга хэмжээг явуулах гол гарц, шийдлийн талаар хууль тогтоох байгууллага, Засгийн газрын түвшинд чиглэл өгөх шаардлагатайг хэллээ.
Мөн судалгаагүйгээр, эсвэл олон жилийн өмнөх төсвийн тооцооллоор тооцож тавьсан бага үнийн дүнтэй төсөл, арга хэмжээг шийдвэрлэх шаардлагатайг хэлэв. Тухайлбал, сургуулийн барилгын дээвэр, гал тогоо, шалны их засварын төсөвт өртөг 70 сая, сургуулийн автобус худалдан авах төсөвт өртөг 60 саяар тусгасан нь хэт бага үнийн дүнтэйд тооцогдож, оролцогч материал ирүүлэхгүй байгаа талаар ярилаа.
Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажилласныхаа дараа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг юуны өмнө худалдан авалттай холбоотой төрийн бүх байгууллагын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай нь харагдаж байна. Мөн эхлээд гацаанд орсон концессын ажлууд байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын бараг 20-иод төсөл гацаанд оржээ. Газрын асуудал нь шийдэгдчихсэн, бага хувьтай гэлтгүй гүйцэтгэл хийгдчихсэн хэрнээ гацчихсан төслүүдийг нэн түрүүнд дуусгах нь бидний зорилгын нэг болж харагдлаа.
Түүнчлэн, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор төсөл, арга хэмжээ удааширсан буюу гацсан байна. Цар тахлаас шалтгаалж үнийн өсөлт аль аль барилгын материалд нөлөөлж байгаа юм, аль нь тээврээс болж саатаж байна гэдгийг судалж, ирэх жилийн төсвүүдэд хэрхэн, яаж төсвөө зоох вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай нь эндээс харагдлаа. Мөн хэт бага төсөв тавьснаас ажил нь гацсан төсөл, арга хэмжээнүүд нэлээд байна. Эдгээр төсөл, арга хэмжээнээс аль нь хэрэгжих боломжтой, аль нь хэрэгжих боломжгүй гэдгийг захиалагчтай нь ярилцсанаар хасах бол хасаад, ажлыг нь багасгах бол багасгаад яаралтай дуусгах, шийдвэрлэх чиглэлийг Байнгын хорооны тогтоолоор холбогдох байгууллагуудад өгнө гэв.
Ажлын хэсэг үргэлжлүүлэн ирэх долоо хоногт ажил нь эхэлчихсэн хэрнээ гацаанд орсон төслүүдийг газар дээр нь үзэж танилцахаар төлөвлөсөн байна Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.