gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.31
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.31
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Батмөнх: Аялал бол хүн өдөр тутмын амьдралынхаа хэмнэлээс гарах сайхан боломж

Б.Нямдарь
Аялал
2021-07-25
2555
Twitter logo

Монголчууд, тэр дундаа нийслэлчүүд зуны саруудад амралт зугаалгаар явж, алжаалаа тайлах сонирхолтой байдаг. Гэвч иргэд аялал, зугаалгаар явахдаа хогоо ил задгай хаяж, орчноо бохирдуулан, унаган байгалиа талхалж нутгийн иргэд төдийгүй олны дургүйцлийг төрүүлэх нь сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Хариуцлагатай аялагч гэж чухам хэн бэ, бид аялахдаа юуг анхаарах ёстой болон аяллаа хэрхэн төлөвлөвөл зохистой талаар Overseas Adventure Travel компанийн аяллын ахлагч, хөтөч Б.Батмөнхтэй ярилцлаа.

"АЛИВАА АЯЛАЛ САЙХАН, АМЖИЛТТАЙ БОЛОХ ЭСЭХ НЬ БЭЛТГЭЛЭЭС ШАЛТГААЛДАГ"

- Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу.
- Би анх дөрөвдүгээр ангид байхдаа хөтөч хүний ажлын сайхныг олж хараад, хөтөч болох хүсэл мөрөөдөлтэйгөөр МУИС-ийн Аялал жуулчлалын ангид элсэн орж байсан. Оюутан байхаасаа хөтөч, орчуулагч, тайлбарлагч, аяллын ахлагч, менежер хийсээр энэхүү салбарт өдгөө 18 дахь жилдээ ажиллаж байна. Оюутан байхдаа музейн тайлбарлагч, морин аяллын хөтөч хийж мэргэжлийнхээ гарааг эхлүүлсэн. Дунд сургуульдаа англи, орос хэл сурсан. Дараа нь 2008 оноос эхлэн хятад хэлийг мөн сурч, 2010 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Харбины боловсролын их сургуульд дөрвөн жил сураад ирсэн. 2012 оноос хойш АНУ-ын Бостонд төв оффистой Overseas Adventure Travel компанид харьяалагдан, аяллын ахлагчаар ажиллаж байна. Мэдээж аялал багатай, завтай бол дотооддоо Нью Жуулчин Турс, Гоёо травел, Хаан Травел, мөн Тайланд болон Тайванийн өвлийн групп аялал, гадагшаа Хятад, Итгэлт хамба, Дубайн аяллаар монгол жуулчид авч явдаг.

- Жил бүрийн 7, 8-р сар ихэнхдээ иргэдийн амарч, аялж зугаалах үе байдаг. Энэ үед ер нь дотоодын аялал жуулчлалын хөдөлгөөн хэр өсдөг вэ?
- Дотоодын аялал жуулчлал нь манай салбарын нэг чухал хэсэг л дээ. Надтай санал нэгдэхгүй хүн байж магадгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд бид өөрсдөө, салбарын мэргэжлийн хүмүүс гаднаас жуулчин авахдаа л анхаарч дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх тал дээр орхигдуулсан юм уу даа хэмээн ялангуяа энэхүү цар тахлын үед бодогдож байна. Хил хаалттай, цар тахлын үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй өсөж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймагт 2018-2019 онуудад жилд 13 мянган дотоод аялагч хүлээн авсан бол энэ тоо 2020 онд 25 мянга болж хоёр дахин өссөн. Мөн Дорнод аймагт дотоодын аялагчдаас орж ирсэн орлого хоёр дахин өссөн гэсэн тоон үзүүлэлт байна. Мэдээж Өмнөговь, Хөвсгөл аймагт ч мөн өссөн.

Машинтайгаа өдөржин, шөнөжин давхиад согтууруулах ундаа ууж унтаад маргааш нь буцахыг аялал гэхэд хэцүү

Өсөлтийг дагаад асуудлууд гарч байгаа ч аялагчдаа шүүмжлэхээс илүүтэй бид тэдгээр аялагчдад зөв аялах боловсролыг хэр олгосон, тэднийг хэрхэн бэлдсэн болон дотоодын аялал жуулчлалдаа хэр анхаарал хандуулдаг вэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Энгийнээр тайлбарлахад иргэд зүгээр хамаг юмаа ачаад өдөр шөнөгүй “давхих” нь аялал уу, зугаалга уу гэдгийн ялгааг сайн тайлбарлаж, энэ талаарх ойлголтыг сайтар өгөөгүй юм болов уу гэж харагддаг.

- Иргэд ихэвчлэн нутгийн аль хэсгээр аялах илүүтэй сонирхолтой байна вэ?
- Хүн бүр л өөр өөр газар нутгийг хэлэх байх. Гэхдээ миний анзаарснаар монголчууд устай, голтой, модтой газруудад очих дуртай. Говь болон тал нутаг төдийлөн олны сонирхлыг татахгүй байна уу гэж би хувьдаа ажигладаг. Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Завхан, Архангай гэх мэт уул ус, ой мод, гол нуур, рашаантай нутгуудаар нэлээн аялж байх шиг байна.

“ТА ТУХАЙН НУТГИЙН САЙХНЫГ ЯГ ТЭР ЧИГЭЭР НЬ ТААЛЖ, МЭДРЭЭД ЯГ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ”

- Иргэд аялахдаа юуг зайлшгүй авч явах шаардлагатай байдаг, ямар аюул ослоос хэрхэн хамгаалах гэх мэт анхаарах зүйлс юу байдаг вэ?
- Аялал ч гэлтгүй ажил, тэмцээн уралдаан гээд ер нь зорьж буй аливаа зүйл ажилттай болох эсэх нь бэлтгэлээс хамаардаг. Аялалд явахдаа тухайн газраа судлах хэрэгтэй. Гол ус, хур тунадас, зам нь хэр байгааг судлах, түүндээ тохируулж автомашинаа бэлдэх шаардлагатай. Аливаа аялал ямар нэгэн зорилготой, утга учиртай байх ёстой. Бөөнөөрөө машинтайгаа өдөржин, шөнөжин явж очоод майхнаа бариад согтууруулах ундаа ууж унтаад өглөө нь сэрээд буцахыг аялал гэж хэлэхэд хэцүү.  Тэгэхээр би энэ аяллаар юу олж мэдэж, шинэ зүйлтэй танилцах вэ, яагаад би энэ аяллаар явж байна вэ гэдэг зорилгоо сайтар мэдсэн байх шаардлагатай. Аялал бол хүн өдөр тутмынхаа амьдралын хэмнэлээс гарах нэг боломж шүү дээ. Аялал нь тухайн газрынхаа түүх, зан заншил, соёл, угсаатантай танилцаж судлах боломжийг олгодог учир танин мэдэхүйн ач холбогдолтой байдаг.

Түүнчлэн ул мөргүй аялах долоон зарчим гэж байдаг.

  1. Аяллаа урьдчилан төлөвлөж бэлдэх.
  2. Отоглож буудаллах газраа зөв сонгох. Манайхан голд хэтэрхий ойрхон буудгаас бол хүүхэд орж эндэх эрсдэлийг бий болгодог. Тиймээс голоос дор хаяж 70-100 метрийн зайд буудаллах хэрэгтэй. Ингэх нь мөн зураг авч, харагдах талаасаа ч ойрхон байснаасаа илүү сайхан харагддаг.
  3. Хогны асуудал жилийн жилд л яригддаг. Гялгар уут, архины шил, ундааны сав, 00-ын цаас, нойтон салфетка, хорхогны яс гээд төрөл бүрийн хогоо ил задгай хаядаг. Тиймээс аялагчид байгальд нэг ч хог үлдээлгүй, хогоо буцааж авч явах нь энэхүү долоон зарчмын нэг чухал хэсэг.
  4. Гал түлэхдээ анхаарал болгоомжтой байх. Ер нь аяллаар явахдаа заавал гал түлэх ёсгүй л дээ. Гэхдээ гал түлж, түүдэг асаасан тохиолдолд аюулгүй байдлыг сайн хангаж, гал алдахгүй байх хэрэгтэй. Бүлээн нурмыг орхиж явалгүй, усаар заавал хангалттай сайн шүршиж аюулгүй болгох ёстой.
  5. Байгалийн зүйлсийг байгальд нь үлдээ. Манайхан тухайн нутгийн чулууг дурсгал болгож авах, цэцэг түүх тохиолдол элбэг. Энэ нь ч буруу үйлдэл юм. Та тухайн нутгийн сайхныг яг тэр чигээр нь таалж, мэдрээд яг хэвээр нь буцаагаад үлдээх хэрэгтэй. Тэрхүү байгалийн гоо үзэсгэлэнг бид энэ насандаа хараад өнгөрөх зүйл биш юм. Энэ сайхан зүйлийг та бидний үр хүүхэд, ирээдүйд тэдний хүүхдүүд ч тэр хэвээр нь мөн харах ёстой. Тиймээс байгальд байгаа зүйлсийг тэр чигээр нь үлдээх нь маш чухал.
  6. Бусад аялагчдад хүндэтгэлтэй хандах. Та мэдээж тэнд ганцаараа очоогүй, өөр аялагчид бий. Тиймээс харилцан бие биеэ хүндэтгэх хэрэгтэй. Би л хээр байгаа гэсэн шиг орилж хашхиран, дуу хөгжим хангинуулах нь бусад аялагчдад тааламжгүй байдаг.
  7. Зэрлэг амьтдад ээлтэй хандах. Хэрэв зэрлэг амьтантай таарвал үргээхгүй байх, шархадсан амьтан байвал байгаль хамгаалагчид мэдэгдэх хэрэгтэй.

- Манайхан гэнэтийн шийдвэр гаргаж аялах тохиолдол их бий. Ер нь аяллыг урьдчилж хэдэн хоногийн өмнөөс төлөвлөж, бэлдэх ёстой вэ?
- Мэдээж эрт л тусмаа сайн. Гаднын жуулчид бол дор хаяж нэг жилийн өмнөөс бэлддэг. Очиж үзэхийг хүссэн улсынхаа жагсаалтыг жил жилээр нь гаргаад судалдаг. Монголд ирэх бол эндэхийн цаг агаар, үзэх газрыг мэдээж судална. “Би яагаад энэ газрыг үзэх ёстой вэ, тийшээ аялахын утга учир юу вэ” гэдгээ маш сайн тодорхойлсон байдаг. Аяллаа 6 сараас жилийн хугацаанд бэлдээд түүндээ таарсан төсвөө хуримтлуулж, аялдаг.

Хүүхэд аялахдаа өөрийн дасал болсон нийгэм, аж амьдралаасаа огт өөр хүмүүсийн аж байдал, соёлыг харж шинэ зүйлсийг танин мэддэг. 

Дотоодын аяллыг ч мөн ялгаагүй эртнээс бэлдвэл сайн. Энэ зуны ээлжийн амралтаараа би баруун таван аймгаар явна гэж төлөвлөсөн бол ямар тэргээр, аль замаар яваад юу, юу үзэх вэ, цаг уур нь ямар байдаг, хэчнээн төгрөгийн төсөв хэрэгтэй, өмнө нь явж байсан туршлагатай хүмүүсээс асуух гэх мэт аль болох эрт төлөвлөж л хийвэл аливаа аялал илүү амжилттай болно. Харин таны машины тос масло, эд анги хэвийн эсэх, цаг агаарын нөхцөл байдлаа сайн мэдээгүй байж “Маргааш явах уу” гээд л явчих аялал эрсдэлтэй. Тиймээс аяллыг хэдий чинээ эртнээс төлөвлөнө, төдий чинээ амжилттай, сайхан болдог.

- Хүүхдийн хүмүүжилд аялал хэр нөлөөтэй байдаг вэ?
- Хүүхдийн хүмүүжил, хөгжилд аяллыг маш чухал гэж би боддог. Сүүлийн жилүүдэд бид боловсролыг их чухалчилж ярих болсон. Гэхдээ ширээний ард суугаад багшийн заасныг л сурах нь боловсрол уу гэдгийг бас бодох л асуудал.

Гаднын аялагчид хүүхдүүдтэйгээ их аялдаг. Анх харахад их тээртэй байдаг байсан. Гэхдээ тэдгээр хүүхдүүд цэцэрлэг, сургууль, ном, зурагтаас сурах боломжгүй энгийн зүйлсийг байгалиас, аяллаас сурч байдаг. Өөрийн дасал болсон нийгэм, аж амьдралаасаа огт өөр хүмүүсийн аж байдал, соёлыг харж шинэ зүйлсийг танин мэддэг. Жишээ нь бүх зүйлийг амархнаар төсөөлж байсан бол хүн малаа өсгөж, мах хүнсээ хэрхэн бэлддэгийг харж байгаа юм. Би паартай байшинд, тухтай ариун цэврийн өрөө хэрэглэдэг бол эндэхийн хүмүүс ийм 00-д ордог юм байна гэж бодно. Гэх мэтчилэн хүүхэд өмнө нь өөрийн үнэлээгүй зүйлсийг өөр газрын ялгаатай зүйлтэй жишиж, танин мэдсэнээр аливааг илүү сайн ойлгож эхэлдэг юм шиг санагддаг. Ялангуяа аяллын үед хүүхэд маш олон зүйл асуудаг. Энэ нь тэд орчлон хорвоотой танилцаж буй нэг хэлбэр шүү дээ. Тэгэхээр ёстой жинхэнэ “Юм үзэж нүд тайлна” гэдэг нь л болдог.

- Манайхан найзуудаараа төдийгүй гэр бүлийн найзуудаараа их аялдаг.  Энэ үед юуг анхаарах вэ?
- Мэдээж дээр дурдсанчлан аяллаа маш сайн төлөвлөх хэрэгтэй. Зөвхөн найзууд ч бай, гэр бүлийн найзуудтайгаа явах байсан ч тухайн аяллаа урьдчилан маш сайн судлаад төсвөө хоорондоо ярилцах хэрэгтэй. Жишээ нь гурван гэр бүлийн найзууд, гурван машинтай явъя гэж бодоход замдаа нэмэлт хүнс авахдаа нэг гэр бүл нь даачхаад дараа нь дахиад ямар нэгэн худалдан авалт хийх болоход “Бид өмнө нь төлсөн учир, одоо танай гэр бүлийн ээлж” гэх маягтай хандлага нь үл ойлголцлыг бий болгодог мэт санагддаг. Иймэрхүү хөндий, дүлгэнэсэн, тодорхой бус байдал аяллын уур амьсгалыг таагүй болгож, цаашлаад нөхөрлөлд сөргөөр нөлөөлдөг.  Тиймээс аялал эхлэхээс өмнө гарах зардлаа судлаад, гэр бүлүүд хоорондоо ярилцаад дундын төсөв бий болгож түүнээсээ зарцуулах нь оновчтой юм. Тухайн төсвөө нэг нь бариад өнөөдөр тийм зүйлд төчнөөн төгрөг зарцууллаа, үлдэгдэл нь тэд байна, тийм зүйлдээ зарцуулъя гэх мэтээр нээлттэй мэдээлээд байхад илүүдэхгүй.

Түүнээс гадна аялалд явахдаа архи согтууруулах ундааг тааруулж хэрэглээсэй гэж хүсдэг. Ялангуяа хүүхэдтэйгээ явж байгаа хүмүүс. Мэдээж би ажлынхаа хүрээнд ажиглаж, анзаарч байдаг зүйлсээ л хэлж байгаа юм. Аяллаар явж байхдаа “тасраад” өөр нутагт очсон хойноо хүүхдээ орхисноо санасан хэрэг гарсан. Энэ бол бүр байж боломгүй зүйл. Мэдээж найз нөхдөөрөө суугаад орой юм ярингаа ганц нэг хатуу юм тойруулж ууж болно, энэ бол байдаг л соёл. Гэхдээ хэм хэмжээг нь тааруулаад хяналтаа алдахгүй явах нь чухал гэдгийг онцгойлон хүсмээр байна.

"АЯЛАХ НИЙТ ӨДРИЙНХӨӨ 30-ААС ИХГҮЙ ХУВИЙГ ЗАМДАА ӨНГӨРӨӨХӨД АЯЛЛЫН АЧААЛАЛ БАГА БАЙДАГ"

- Аяллаар явж амрах гэсэн биш бүр ядраад гэртээ ирэх тохиолдол цөөнгүй. Тэгвэл ядрахгүйгээр хэрхэн сайхан аяллыг бий болгох талаар энгийн зөвлөгөө өгөөч.
- Дэлхийн аялал жуулчлалын холбооноос гаргасан зөвлөгөөгөөр та аялахаар товлосон нийт өдрийнхөө 30-аас ихгүй хувийг замдаа өнгөрөөх нь аяллыг тав тухтай байхад нөлөөлдөг гэж үздэг. Жишээ нь та долоо хоног буюу нийт 168 цаг аялахаар төлөвлөсөн бол 50,4-аас ихгүй цагийг л замдаа явж өнгөрөөвөл аялал ачаалалгүй, тухтай болно гэсэн үг. Хэрэв 30 хувиас илүү болоод эхлэхээр ядарна, аяллын ачааллыг нэмж байдаг. Ядарснаас үүдэн жолооч үүрэглэх, хурдтай явснаас үүдэн осол гаргах эрсдэлтэй.  Тэгэхээр нөгөө газраа хурдан хүрэхээр яарч эсвэл нэг гарсных олон газар үзнэ гээд учир утгагүй давхиад байх хэрэггүй л гэсэн үг. Өдөртөө 5-6 цаг явахад л ер нь хангалттай.

GPS-ийг ашиглаад сурчих юм бол маш хэрэгтэй, магадгүй таны амийг ч аврах эд юм 

- Иргэд ой модонд төөрөх явдал их тохиолддог. Ер нь ойд төөрвөл хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?
- Төөрсөн үед яах ёстой талаар мэдээлэл өгөх надаас илүү туршлагатай хүмүүс бий. Гэхдээ өөрийн туршлагаасаа хуваалцахад эхлээд өндөрлөг газар гарч газрынхаа баримжааг мэдэж авах нь чухал юм. Хүн төөрөхөөрөө харсан чигтээ урагшаа л яваад байдаг. Харин үүний оронд тухайн уулын оргил дээр гарч өөрийнхөө байршлын баримжааг мэдэх хэрэгтэй. Мөн ой модонд ганцаараа явахгүй, хамт яваа хүмүүсээсээ тасарч явахгүй байхыг зөвлөдөг. Хүн төөрөхөөрөө сандраад хэвийн сэтгэхээ больж эхэлдэг. Тиймээс тайван байж, аль болох өндөрлөг газар гарч газрын баримжаагаа аваад дараагийн алхамд юу хийхээ шийднэ гэсэн үг.

- Аялалд ер нь ямар зүйлсийг зайлшгүй авч явах шаардлагатай байдаг вэ?
- Мэдээж ямар аялалд явах гэж буйгаас шалтгаална. Өмнө нь дурдсанчлан аяллын бэлтгэлтэй шууд холбоотой.  Уулын явган аялалд явах гэж байгаа бол мэдээж сайн газрын зураг, луужин, GPS байх ёстой. Хэрэв аялалд явах гэж л байгаа бол заавал GPS-тэй явахыг би зөвлөмөөр санагддаг. Ашиглаад сурчих юм бол маш хэрэгтэй, магадгүй таны амийг ч аврах эд юм. Мөн чүдэнз, эмийн сан маш чухал. Манайхан бүх төрлийн анхны тусламж үзүүлэх хэрэгсэл бүхий эмийн санг заавал авч явах хэрэгтэй. Аялалд явдаг хүмүүс гэлтгүй байгууллагууд ажилтнууддаа анхны тусламжийн сургалтад заавал хамруулахыг уриалмаар байдаг. Хүнд зөвхөн аяллын үед ч биш хэзээ ч юу ч тохиолдож болно.

Түлэгдсэн үед, хүүхэд хахах үед, хиймэл амьсгалыг хэрхэн хийх, түргэн тусламж иртэл ямар арга хэмжээ авах зэргийг сураад авахад илүүдэхгүй. Гэхдээ сурсан зүйлээ жил бүр сэргээж байвал хүн илүү сайн тогтоодог. Ганц удаа сураад өнгөрөх зүйл биш юм. Тиймээс албан байгууллагууд жил бүр энэ төрлийн сургалтаар ажилтнууддаа мэдээлэл өгч байгаасай гэж хүсдэг. Анхны тусламжийн сургалтын үр дүнг нэг удаа өөр дээрээ мэдэрсэн. Охин минь гялгар уутанд хахахад сургалтаар зааж байсны дагуу арга хэмжээг авч, тусламж үзүүлж байсан. Тэгэхээр зөвхөн аялалд гэхгүй өдөр тутмын амьдралд ч хэрэг болдог учир үүнд албан байгууллагууд ач холбогдол өгөөсэй гэж боддог доо.

Аялал жуулчлал бол хамгийн түрүүнд уналтад орж, хамгийн сүүлд сэргэдэг салбар

- Манай аялал жуулчлалын салбар ковидоос үүдэн уналтад орсон, ойрын хэдэн жилдээ нөхөхөд бэрх байгаа талаар салбарынхан ерөнхий сайдтай уулзах үеэрээ хэлж байсан. Салбарын хүний хувьд, таны бодлоор хэзээ сэргэх боломжтой вэ?
- Монгол Улс 2019 онд өмнөхөөсөө харьцангуй олон жуулчин хүлээн авсан. Аялал жуулчлал өөрөө их мэдрэг салбар л даа. Хамгийн түрүүнд уналтад орж, хамгийн сүүлд сэргэдэг салбар. Цар тахал гайгүй болохоор аялагчид яг л өмнөх шигээ дэлхийгээр аялахаар гэрээсээ гарна гэж бодохгүй байна. Тэдэнд одоо болгоомжлол үүссэн. Бид өмнө нь дотроо халдвар алдаагүй байхад Монголыг зорих жуулчдын тоо ихэснэ гэх зэрэг зүйлс яриад их бардам байлаа шүү дээ. Гэтэл одоо бид дотооддоо халдвараа нэгэнт алдсан учир Австрали, Америк зэрэг улсууд аялахгүй байх орны жагсаалтдаа Монголыг оруулсан байна.

Ковидын үед аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийлээ. Миний хамгийн ихээр санаа зовж байгаа зүйл бол боловсон хүчнүүд маань уул уурхай, боловсрол гээд өөр салбар руу орж эхэлсэн. Тэднийг дахиад бий болгоход маш их хөрөнгө хүч, цаг хугацаа шаардагдана. Ганц хоёр жилийн ч асуудал биш. Нэг жуулчин ирэхэд жолооч, тогооч, баазын ажилтнууд гээд 15-20 ажлын байр хэрэгтэй болдог. Миний бодлоор аялал жуулчлалын салбар 2024 оноос сэргэнэ. 2023 онд үл ялиг сэргээд, 2024 онд өмнөх шигээ хэмжээнд хүрэх байх гэж таамаглаж байна. Гэхдээ ковидын дараа аялал жуулчлалын салбарын бүхий л үйлчилгээний стандарт ариутгал, халдваргүйтгэлээс шалтгаалж арай өөр түвшинд хүрч өөрчлөгдөнө. Мөн өмнө нь автобус дүүрэн масс жуулчин ирж болдог байсан, хүн хоорондын зайнаас шалтгаалж мөн өөрчлөгдөх байх. Цаашлаад нэг жуулчиндаа хүрэх үнэ өртөг ч хувьсана.

- Танд хамгийн сайхан санагдсан эсвэл адал явдалтай аяллын түүхээсээ хуваалцаач?
- Адал явдалтай аялал маш олон бий. Гэхдээ санаанаас гардаггүй сайхан аяллаа 2018 онд хийж байсан. Ирландын алдартай зохиолч, аялагч Колин Тубронтой хамт Онон мөрнийг дагаж мориор 14 хоног аялах завшаан олдсон. Колин Туброн аялахдаа тэндхийн ургамал, ан амьтны судалгааг хийж, нутгийн иргэдтэй уулзан уул усны домгийг сонсож байв. Энэхүү аялал миний нүдийг арай өөрөөр нээсэн гэж би боддог.

Бид аяллынхаа хугацаанд ачаагаа голд урсгасан, хоол хүнс дуусахад юмхнаар юм хийж идсэн, нэг удаа шөнө бидний майхны тойроод чонон сүрэг улилдаж байсан гээд адал явдалтай аялсан. Бид хоёр шөнө галаа тойрч суугаад бараг унтаж чадаагүй. /инээв/ Нэг өглөө майхнаасаа гартал баавгайн мөр байхыг олж хараад бас их айж билээ. Тэр аялал мартагдашгүй сайхан санагддаг юм. Зохиолч энэхүү аяллынхаа талаар өгүүлсэн номоо бичиж байгаа ба удахгүй хэвлэгдэх байх.

Мөн Английн аялагч, түүх судлаач, зохиолч Жон Мэнтэй хамт Архангайд аялж байсан. Тэрээр Хүннү гүрний эртний булшийг судалж, аялсан. Тэрээр цар тахал намжихаар Халх голоор аялж, судалгааны ажлаа хийн номоо бичихээр төлөвлөж байгаа.

- Аялал жуулчлалын салбарт хөл тавьж байгаа залуу боловсон хүчинд та юуг зөвлөх вэ?
- Бид зөвхөн өөрсдөө ажиллаад байх биш залгамж, залуу үеэ хэрхэн бэлдэх талаар бас бодолцох хэрэгтэй юм билээ. Аялал жуулчлалын салбарт бэлтгэгдэж байгаа залуу үеийнхэндээ хандаж хэлэхэд мэргэжилдээ дурлаж, тууштай байх хэрэгтэй. Тэгж байж мэдээж амжилтад хүрнэ. Хоёрдугаарт, гадаад хэлээ сайн эзэмшээрэй. Гадаад хэл бол маш чухал. Их сургуульдаа хэлээ сайн сураагүйн улмаас тус салбарт тэнцэхгүй, өөр салбар руу орох тохиолдол цөөнгүй байдаг. Англи хэл мэдээж номер нэгт, түүнээс гадна дахиад нэг хэл сураарай. Япон, Солонгос эсвэл европын улсын нэг хэл байж болно шүү дээ. Түүнээс гадна түүхээ сайн мэддэг байх хэрэгтэй. Заримдаа дөрвөн жил юу сурсан юм бол гэмээр хүүхдүүдтэй таардаг. Тиймээс энэ өгөгдсөн хугацаандаа хэл, ёс заншил, түүх, маркетинг, менежментээ сурчихсан байхад онолоо практик дээр хөгжүүлэхэд амархан шүү дээ.

- Манай аялал жуулчлалын салбар хөгжихөд ямар хөшүүрэг хэрэгтэй гэж та боддог вэ?
- Аялал жуулчлалын салбар өөрөө маш олон салбарын уялдаа холбоог шаарддаг. Агаарын тээвэр, аяллын компани, хөтөч компани, зочид буудал, жуулчны бааз, малчин айл гээд олон сегмент рүү ордог цогц салбар. Тэгэхээр уялдаа холбоо маш чухал байдаг. Жишээ дурдахад, одоогоос хэдэн жилийн өмнө Хөвсгөлд мөсний баяр болохтой зэрэгцээд Өмнөговьд Тэмээний баяр, Баян-Өлгийд Бүргэдийн баяр болж байсан. Тэдгээр баярын өдрүүд дараалаад зохион байгуулагдахаар Хөвсгөлд байсан жуулчин яаж ч хичээсэн Бүргэдийн баяр эсвэл Тэмээний баярыг үзэх боломжгүй болчхож байгаа юм. Тэгэхээр аяллын компани, тухайн арга хэмжээг зохион байгуулж байгаа газар, авиа компаниуд хоорондоо ярилцаад арга хэмжээ хоорондын хугацааг уялдуулж болно. Хэрэв тэгвэл нэгэнт ирсэн жуулчин ядаж хоёр арга хэмжээг үзэхийг бодно шүү дээ. Нэг үгээр бидэнд нөөц, жуулчинд мөнгө нь байгаа ч бидний хоорондын уялдаа холбоо алга.  

Ямар нэгэн томоохон уулзалт бүр дээр л жилд нэг сая жуулчин хүлээн авна гэдгээ 15 жилийн турш ярьж байна, одоо ч ярьсаар байгаа ч бид нэг сая жуулчнаа аваагүй л байна. 

Нөгөөтээгүүр салбарын хэмжээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээ, чуулганд яг жуулчидтай тулж харьцаж, “тогоонд” нь ажилладаг, сайн мууг нь мэддэг ажилтнуудын үгийг сонсох хэрэгтэй мэт санагддаг. Дарга нар мэдээж жуулчинтай тулж харьцахгүй, асуудлыг нарийн мэдэхгүй. Тэргүүн эгнээнд ажилладаг тогооч, хөтөч, жолооч нарт тулгарч байгаа бэрхшээлийг сонсох хэрэгтэй. Ямар нэгэн томоохон уулзалт бүр дээр л нэг сая жуулчин хүлээн авна гэдгээ 15 жилийн турш ярьж байна, одоо ч ярьсаар байгаа ч бид нэг сая жуулчнаа аваагүй л байна. Салбарын удирдлагууд, төрийн шийдвэр гаргагчид сайн, муутай нь тулж ажиллаж байгаа хүмүүсийнхээ үгийг илүүтэй сонсвол амьдралд илүү ойр шийдвэр гарах юм болов уу гэж боддог. Нөгөөтээгүүр, аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн даатгалын асуудал жилийн жилд л яригддаг. Улирлын шинж чанартай учир ямар нэгэн зээлд хамрагдаж, эрүүл мэндийн үзлэг, хөнгөлөлт ч авч чаддаггүй.  Энэ нь эмэгтэйчүүдэд бүр хэцүү, бие давхар болоход декрет буюу жирэмсний цалинтай амралтаа авч чаддаггүй. Гэтэл бид цалингаасаа суутгуулж, татвараа төлдөг ч аливаа хөнгөлөлт, зээлд хамрагдах гэхээр улирлын шинж чанартай гээд боломжгүй байдаг. Үүнийг шийдэх уян хатан бодлого маш чухал байна.

- Таныг мөн аяллын сонирхолтой FREEM подкаст хөтөлдгийг зарим уншигчид маань мэдэх байх. Жишээ нь гадаадын аяллын адал явдал, харамсалтай мэт боловч сургамжтай аяллуудын талаарх подкастууд тань их сонирхолтой. Подкастаа хэдийнээс, ямар зорилгоор хөтлөх болов?
- Баярлалаа. Бид энэ оны гуравдугаар сараас эхлэн FREEM  подкастаа хөтлөн явуулж байна. Энэ маань ашгийн төлөө бус үйл ажиллагаа. Бид салбартаа тодорхой хугацаанд ажиллалаа, одоо нийгэмдээ арай өөр хэлбэрээр хүрье гэж шийдээд эхлүүлсэн.

Бид хүмүүст сонирхолтой мэдээллийг хүргэхээс гадна аяллаа төлөвлөх, хөнгөн хийсвэр хандаж болохгүйг сануулж, аяллаа судлахад нь сургамж болох юм болов уу гэсэн үүднээс подкастаа хөтөлдөг.

Подкастаа бид гурван төрлөөр хүргэдэг. Жуулчин хүлээн авч морь унуулаад таван төгрөг авахыг аялал жуулчлал гэж зарим нь ойлгоод байна. Тиймээс аялал жуулчлалын талаарх нарийн ойлголтыг өгөх зорилготой. Уул уурхай л гээд байдаг болохоос биш аялал жуулчлал бол манай улсын эдийн засгийн гурав дахь голлох салбар юм. 2019 онд аялал жуулчлалын салбараас улсад нэг тэрбум ам.доллар орж ирсэн гэсэн судалгаа бий.

Хоёрдугаарт, танин мэдэхүйн мэдээлэл хүргэх зорилготой. Түүхэн үйл явдал, хүмүүсийн талаарх мэдээллийг хүргэдэг. Гуравдугаарт, аяллын үед тохиолдсон хачин жигтэй явдлуудын талаарх  мэдээлэл багтдаг. Энэ нь хүмүүст сонирхолтой мэдээллийг хүргэхээс гадна мөн аяллаа төлөвлөх, хөнгөн хийсвэр хандаж болохгүйг сануулж, аяллаа сайтар судлахад нь сургамж болох юм болов уу гэсэн үүднээс хүргэдэг юм.

- Ярилцсанд баярлалаа.
- Та бүхэнд ч бас маш их баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан