Төв талбайд Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж байна.
Цагаан зүсмийн адууны дэлээр хийдэг учир Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд залдаг бөгөөд жил бүр баяр наадмын талбайн хойморт залж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.
Монголчууд 1206 оны зун Чингис хааныг Их Монгол Улсын хаан ширээнд өргөмжлөхдөө есөн хөлт Цагаан тугаа босгож, их эзэн хаан туг сүлдэндээ мөргөн ёсолж байжээ. Энэ үеэс Цагаан туг нь Монгол Улсын төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болон төрийн орд өргөөнөө залагдсаар ирсэн түүхтэй.