gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хорт хавдартай хүүхдийн дийлэнх нь эрэгтэй байдаг

Эрүүл мэнд
2008-05-26
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2008-05-26

Монголд хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн дий­лэнх нь цус, тархи, ясны хорт хавдартай аж. Тиймээс хорт хавдартай хүүхдүүдэд тус­лах зорилгоор Б.Батзолбоо “Эрүүл хүүхэд, ирээдүй” ний­гэмлэгийг жилийн өмнө бай­гуулжээ.

Б.Батзолбоо одоо­гоос гурван жилийн өмнө буюу 17-хон настайдаа өнчин тархины хавдартай болох нь оношлогдож байсан гэдэг. Харин сайн санаат герман хүмүүсийн ачаар ХБНГУ-д эмчлүүлээд ирсэн юм байна. Өдгөө тэрээр МУИС-ийн оюу­тан. Түүний байгуулсан ний­гэмлэг өнгөр­сөн баасан га­ригт анхны аж­лаа зохион бай­гуулав. “Эрүүл хүүхэд, бид­ний саруул ирээ­дүй” сэдэвт ду­гуй ширээний ярилцлагад Хавдар судлалын үндэсний төвийн дүрс онош­ло­гооны их эмч Р.Асай, ЭНЭШТ-ийн хүүх­дийн клини­кийн гема­тологич их эмч А.Пүрэвсүрэн, Нэгдсэн III эмнэлгийн мэс заслын тас­гийн эрхлэгч Х.Ху­саян зэрэг хүүхдийн хорт хавд­рын өвч­ний чиглэлээр манайдаа мэр­гэшсэн хүмүү­сийг урьжээ. Мөн Эрүүл мэн­дийн яамны төлөөлөгч ч ирсэн байв. Ярилцлагын гол сэдэв нь Монголд эмчилж чадахгүй байгаа хорт хавдрыг эмчил­дэг болъё. Ингэхийн тулд онош­­­логоо, эмчилгээний то­ног төхөөрөмжийг сайж­руу­лах шаардлагатай байгаа тухай байсан юм. Сүүлийн үед улам залуужиж буй хорт хавдраас хувь хүн өөрөө урьдчилан сэргийлэх өвчнөө эрт үедээ оношлуулж байх нь чухлыг онцолж байлаа. Өнөө­дөр Монголын эрүүл мэндийн байгууллагуудад гадныхны хандиваар олгож буй тоног төхөөрөмжийн нэлээд хэсэг нь тухайн орондоо хэрэглээд удчихсан байдаг гэнэ. Харам­салтай нь, хандиваар ирсэн то­ног төхөөрөмж дээр ажил­лах мэргэжилтнийг гадаадад мэргэжил дээшлүүлээд ирэх үед өнөө багажнуудынх нь ажиллах хугацаа дуусгавар болчихдог. Тиймээс эхлээд эмч, мэргэжилтнүүдээ гадны хөгжилтэй улсад бэлтгэсний дараа тухайн хүн ямар онош­логооны аппаратыг авчрахаа ший­­дэх хэрэгтэй зэргийг ярилц­­лагад оролцогчид санал болгож байв. Хүнсний чанар­гүй бүтээгдэхүүн олширч, эко­логийн тэнцвэрт байдал алдагдаж байгаа өнөө үед манай улсад хорт хавдрын өвчлөл ихсэх хандлагатайг дурдаж байлаа. “Эрүүл хүү­хэд ирээдүй” нийгэмлэгийн Удир­дах зөвлөлийн дарга, Б.Бат­золбоогийн ээж Д.На­ранчимэг “Би таван хүүгийн ээж. Миний хоёр дахь хүү Батзолбоо өнчин тархины хорт хавдраар өвчилсөн. Гэтэл Монголд эмчлэх бо­ломжгүй учраас гадаадад эмчлүүлэх шаард­ла­гатай болсон. Ингээд энд тэн­дээс хандив тусламж гуйж, өр шир тавьсны эцэст Германд эмч­лүүлсэн л дээ. Харамсалтай нь, өнөөдөр биднээс дор, ядуу амьдралтай айлын хүүхдүүд хорт хавд­раар өвчилсөн то­хиолдолд үхлээ хү­лээх л үл­дээд байгаа юм. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг. Тий­мээс миний хүү өөрөө санаа­чилга гаргаж энэ нийгэмлэ­гийг байгуулж, өвчинд шанал­сан хүүхэд, тэдний эцэг, эхэд сэтгэлийн дэм хайрлаж, ядаж ганц нэгийг нь Монголдоо эмчилье гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Мөн Монголд эрүүл мэндийн даатгал хүүх­дүүдэд наалдаж, нялзаж бай­гаа нь ховор. Тэгэхээр хүүх­дийн эрүүл мэндийн асуу­далд төрийн оролцоог сайжруулъя гэсэн уриа дэвшүүлсэн. Гад­ны орнуудад хүүхдийг 16 нас хүртэл эрүүл мэндийн үйлчил­гээний зардлыг нь 100 хувь төрөөс даадаг юм билээ. Хүүг минь Германд эмчлүүлэ­хэд нийт 200 гаруй сая төгрөг зарцуулсан. Энэ их мөнгийг манай гэр бүл дангаараа гар­гаа­гүй. Би өөрөө гадаадад су­ралцаж байсан учраас эзэмш­сэн хэлнийхээ мэдлэ­гийг ашиг­­­­лаж, интернэт ухаж байж, гер­ман хүмүүстэй хол­боо тог­тоосноор хүүгээ эмч­лүүлсэн. Одоо ч миний хүү­гийн хоёр нүд хараагүй. Ба­руун нүд нь таг хараагүй, зүүн нүд нь бүдэг хардаг. Гэхдээ биеийн байдал нь дажгүй. Нийгэмлэгийнхээ үйл ажил­ла­гааг өргөжүүлж, эрүүл мэн­дийн салбарын мэргэ­жилт­нүүдийн үнэтэй саналыг сонсч, цаашид хамт­ран ажиллах зорилгоор энэ уулзалтыг зо­хион байгуулж байгаа юм“ хэмээн хурлын үеэр хэлж байв.

Энэ үеэр Хавдар судла­лын үндэсний төвийн дүрс, оношлогооны их эмч Р.Асай­гаас Монголд хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдийн өнөө­гийн байдлын талаар тод­руулга авсан юм.

-Монголд хүүхдийн хорт хавдрын өвчлөлд зон­хилж буй өвчин нь юу бай­гаа бол?
-Сүүлийн таван жилийн дүн бүртгэлийн судалгаагаар хорт хавдрын өвчлөлийн хам­гийн эхний байранд цусны хорт хавдар орж байна. Дараа нь тархины хавдрын өвчлөл байгаа.

-Хорт хавдрын шалт­гаан нь юу байна?
-Хүүхдийн цус, тархины хорт хавдар төрөлхийн бай­даг. Удамшлын болон төрө­хийн гаж хөгжлөөс болж хорт хав­дар үүсээд байна. Тий­мээс жирэмсэн эхчүүд хоол тэ­жээл болон эрүүл саруул хүү­хэд төрүүлэх бүхий л нөхцөлийг хангах шаардлагатай.

-Монголд хүүхдийн хорт хавдрын эмчилгээ ямар түвшинд байгаа вэ?
-Бид бүх бололцоогоороо л хорт хавдартай хүүхдүү­дийг эмчилж байгаа. Эмчил­гээ үр дүнгүй болж байгаагийн учир нь хорт хавдрын онош оройтож тогтоогдсоноос бол­дог. Мөн цусны хорт хавдрыг эмчлэхэд асар үнэтэй эм тариа хэрэгтэй. Эдгээр хүчин зүйлээс болж хорт хавдрын эмчилгээ манайд тиймхэн байна. Хорт хавдрыг эмчлэх гурван төрлийн эмчилгээ бий л дээ. Мэс засал, химийн болон туяа эмчилгээ, хав­сарсан эмчил­гээ гэж байна. Одоо манайд химийн эмчил­гээг л түлхүү хийдэг.

-Ер нь хүүхдийн хорт хавдар эдгэх үү?
-Олдмол хавдар бол эхэн үедээ эдгэрнэ л дээ. Гэхдээ төрөлхийн хавдар хэцүү.

-Дээр дурдсан хорт хавд­раар өвчилсөн хүүх­дийн тоо Монголд хэд хү­рээд байна?
-Цусны хавдрыг Эх нял­хаст, тархины хавдрыг Гу­равдугаар эмнэлэгт эмчил­дэг. Нэгдсэн дүнгээр жилд 40-50 хүүхэд дээрх төрлийн хавдраар өвчилж байгаа гэ­сэн тоо гарсан.

-Хорт хавдраар өвч­лөгс­дийг хүйсээр нь аваад үзвэл?
-Ер нь хорт хавдартай хүүхдүүдийн дийлэнх нь эрэг­тэй байдаг. Насны хувьд 10-15 насныхан байна.

-Онош нь оройтож тог­тоогдсон хорт хавдартай хүүхэд хэдий хугацаанд амьдардаг бол?
-0-6 сарын хугацаанд амьд­арна.

Я.М
өнгөнцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан