Америкийн компани АПОФИЗ
солирийн хүчийг сааруулж, чиглэлийг нь өөрчилж чадах хүчин чадалтай сансарын
хөлөг бүтээх тендерт ялжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард АПОФИЗ аврага солир нь
дэлхийгээс хагас сая километрийн зайтай өнгөрсөн нь асар бага зай юм. Ийнхүү
гэнэтхэн ойртсон нь 2029-2036 он гэхэд энэ солир манай гаригтай тун ойртож,
улмаар дэлхий дээр унах аюул нүүрлэж байгааг харуулж байна хэмээн эрдэмтэд
мэдээллэсээр байна. АПОФИЗ-99942 аврага солир нь эрдэмтэдийн санаанаас зохиосон
зөгнөлт кино биш юм. Бодит аюул нүүрлүүлсэн АПОФИЗ нь эрдэмтэдийн хяналтанд
2004 онд оржээ. Мэргэжилтнүүд нэгэн дуугаар дэлхийг харийн хэн нэгэн аварч
чадахгүй, харин нөхцөл байдалтайгаа түргэн зохицдог, хурдан үйлдэлтэй, түргэн
сэтгэж шийдвэр гаргадаг робот л чадна гэж үзэж байна. Гэвч өдий болтол робот
сайн хөгжөөгүй. 2029 он гэхэд энэхүү түвшинд хүртэл хөгжиж амжих эсэхэд
эргэлзэж байна. Space Work Engineering компаний зохион бүтээсэн сансарын хөлөг
нь задгай талбайд АПОФИЗ солирийн хүндийн төврүү түлхэж чиглэлийг нь өөрчилөх
юм. Дараа нь байнгын хяналтанд авч, солирыг хэрхэн чиглэлээ өөрчлөхийг судлах
гэнэ. Сансарын хөлгөө 2012 онд хөөргөх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэр болтол
АПОФИЗ солирыг хянах юм. Харин эрдэмтэд нь өөр аргаар илүү их мэдээлэл авахыг
хичээж байгаа гэнэ. Эрдэмтэдээс олон санал гарч байгаа юм. Бас нэгэн боломжтой
санал нь АПОФИЗ солир руу чиглэлийг нь өөрчилж чадахаар хэд хэдэн газардагч
станц илгээж, солирыг эмтлэн задгай сансарт хаяж хүчийг сааруулах байжээ.