Дугуйн спортын ОУХМ Доржпаламын Цолмон Москвагийн олимпод оролцож байсан нэгэн.
Мөн Эрхүүгийн болон Энхтайваны олон өдрийн уралдаанд амжилттай оролцож, эх
орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж явсан билээ. Түүнчлэн тэр 1982 онд Энэтхэгт
болсон Азийн наадамд IV байрт орсон багийн гишүүн. Мөн дугуйн УАШТ-д таван удаа
түрүүлж байжээ. Энэ мэтчилэн түүний амжилтыг тодотгох зүйл мундахгүй их.
Тэрбээр Улсын шигшээ багт 14 жил данстай явсан.
Энэ хугацаанд үе тэнгийн болон залгамж халаа залуу дугуйчидтайгаа дөрөө жийн
уралдаж байснаараа бахархдаг гэсэн. Д.Цолмон их спортоо орхисны дараа Германд
олон жил амьдарчээ. Харин энэ жилээс эх орондоо суурьшиж байгаа юм. Түүнийг
“ТЦ”-ийн хойморт урьж спорттой нөхөрлөж явсан залуу цагийн дурсамжаас нь хуваалцлаа.
-Хөвгүүд буугаар наадаж, дугуй унах дуртай байдаг. Та тэдний нэг байх. Чухам
хэзээ дугуй унаж сурсан юм бэ?
-Би багадаа дугуй унах дуртай хүүхэд байгаагүй. Харин найзууд маань намайг
дугуйнд дуртай болгосон юм. Гэхдээ би дугуйгаар нэлээд хожуу хичээллэсэн.
Наймдугаар ангид байхдаа дугуйчин болж байлаа. Тэр үед нийтийн биеийн тамир
эрчимтэй хөгжиж байсан цаг. Тиймээс спортын аль нэг төрлийг сонгон хичээллэх
хэрэгтэй болоход дугуйг сонгосон юм. 1973 онд “Залгамжлагч” сэтгүүлийн нэрэмжит
дугуйн тэмцээнд амжилттай оролцсоноо мартдаггүй. Үүний дараа жилээс би Улсын
хоёрдугаар шигшээ багийн тамирчин болсон.
-Тэр үед уралдааны дугуй аль зэрэг элбэг байсан бол…
-Одооных шиг элбэг байгаагүй. Бид өөрсдөө сэлбэг материалыг нь цуглуулж байж
дугуй босгодогсон. Ямартаа л манай нэг найз алдарт уяач ахынхаа хурдан хүлгийг
дугуйгаар арилжиж байх вэ. Харин Улсын шигшээ багт орсны дараа материал
хэрэглэл сайжирсан.
-Тэр үед олон дугуйчин тэмцээнд оролцдог байсан тухай та ярилаа. Энэ
хэмжээгээр өрсөлдөөн өрнөнө. Ингэхэд та чухам хэзээнээс хилийн чанадад хурд
сорих тамирчны бүрэлдэхүүнд орсон бэ?
-1974 онд Германд болсон залуучуудын ОУТ-д анх оролцож байлаа. Эндээс л гадны
тамирчидтай уралдах эхлэл тавигдсан. Мөн Эрхүүгийн олон өдрийн уралдаан гэж маш
сайхан тэмцээн болдог байлаа. 1300 км газрыг 16 өдрийн турш туулан уралддаг
байсан. Энэ тэмцээнд 2, 3 удаа түрүүлсэн. Монголын дугуйчид тэр үед тун сайн
байжээ. Эхний гурван байрыг бид гаднын тамирчдад алддаггүй байлаа.
-1980 он хүртэл таны амжилт ахисан нь мэдээж. Москвагийн олимпоос өмнө
томоохон тэмцээнд оролцож байв уу?
-1978 оны Азийн наадамд оролцохоор бэлтгэж байсан ч биднийг хасчихсан юм. Улс
төрийн товчоо ингэж шийдсэн байсан. Гэсэн ч бид Москвагийн олимпийн бэлтгэлээ
уйгагүй хийсэн.
-Та нар Москвагийн олимпийн нээлтийн ажиллагаанд оролцсон уу?
-Манай дугуйчид олимпийн нээлтэд багаараа оролцоогүй. Багийнхаа гишүүдээс
нэгийг нь сонгон нээлтэд явуулах бодоход энэ эрхэм үүрэг надад оногдсон.
Гадаадын тэмцээнд оролцохоор явахдаа Москвагаар дайрч л байдаг, тэнд нэг бус
удаа уралдаж байсан болохоор ЗХУ-ын нийслэл бидэнд маш дотно санагдсан. Гэсэн ч
олимпийн үеэр бидний сайн мэдэх Москва хот маш сайхан, сүр жавхлантай болсныг
хараад маш биширч билээ. ЗХУ социалист системийн хөгжлийг харуулахын тулд
олимпийг дээд зэргийн хэмжээнд зохион байгуулсан юм шүү.
-Олимпод хэдэн км-т уралдав даа?
-Багийн 100, хувийн 189 км-т уралдсан.
-Олимпийн уралдааны зам ямар байв?
-Москвагийн олимпийн дугуйн зам маш гайхалтай зам байсан. Дэлхийн алдарт
дугуйчид ч гайхаж байсан юм даа. Гэхдээ энэ замын сайхныг биш, хүнд хэцүүг
гайхаж байсан хэрэг. Эргэлт, огцом эргэлт, өгсөлт бүхий зам тамирчнаас ур
чадварыг их шаардаж байлаа. Харин “ах нар” өөрсдөө энэ зам дээр тун сайн
бэлдсэн байж билээ. Алтан медалийг ЗХУ-ын тамирчид хамсан. Дэлхийн гурван
удаагийн аварга, Польшийн дугуйчин М.Шухарик “Оросууд энэ чөтгөрийн замыг яаж
тавьсан юм бол” гэж дуу алдаж байсан.
Багийн уралдаанд бид замаа дуусгаж, түрүүлсэн багтай харьцуулахад 6 минут гаруй
хугацаагаар хоцорсон байлаа. Харин хувийн 189 км-т манай тамирчдаас хэн нь ч
замаа дуусгаж чадаагүй.
-Та нар олимпийн дугуйн уралдааны замд ЗХУ-ын тамирчидтай хамтран бэлтгэл
хийгээгүй юм уу?
-Үгүй. Бид Москвад олимп болохоос долоо хоногийн өмнө ирээд л замтайгаа
танилцсан. Гэхдээ бид тэнд удирдамжаа биелүүлж чадсан.
-Москвагаас ирээд та нар дараагийн олимпдоо бэлтгэж эхэлсэн үү?
-Би энэ дашрамд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Надтай хамт уралдаж байсан
олон сайхан дугуйчныг дурдалгүй өнгөрөөж боломгүй. Тэдний нэг нь ОУХМ
Д.Төмөрбаатар агсан юм. Бид хоёр хамтдаа олон ч тэмцээнд оролцож, бие биенийгээ
хурцалж явлаа. Бид хоёрын амжилтын түүх салшгүй холбоотой гэдгийг хэлмээр
байна.
Манай дугуйчид Москвагаас ирээд 1984 оны олимпод бэлтгэж эхэлсэн. Гэвч хоёр
системийн хагарлын улмаас социалист орнууд энэ олимпод оролцоогүй юм. Харин
1984 онд “Найрамдал-84” гэж болсон. Тэр наадамд бид оролцсон доо.
-Москвагийн олимп, “Найрамдал-84”-өөс гадна та ДАШТ, Азийн АШТ-д оролцож
байв уу?
-1982 оны Азийн наадамд оролцсон. Тэр үед бидний амжилт ч сайн байлаа. Манай
баг медаль хүртэх, бүр түрүүлэх боломжтой байсан ч, боломжоо алдчихсан. 25 км-т
бид тасархай түрүүлж байсан ч нэг нөхөр маань хол хоцорсноор хүрэл медалиас 0,6
секунд дутуугаар IV байрт орсон. Энэ нь дасгалжуулагч маань буруу сонголт
хийсэнтэй холбоотой. Үүнд маш их харамсч явдаг.
-Та спортоо орхиод яг хэдэн жил болж байна вэ?
-1986 онд би их спортоо орхисон. Миний амжилт муудсанаар би спортоо орхиогүй,
амьдралын шаардлага, бас бус асуудлаас болж ингэж шийдсэн. Гэхдээ дугуйн
спортод ямагт сэтгэл уяатай явдаг. Энэ спорт надад их зүйл өгсөн. Аливаа зүйлд
тууштай, тэсвэр хатуужилтай байх, зоримог, дайчин чанарыг суулгасан. Өөрөөр
хэлбэл, дугуйн спорт намайг амьдралд сургасан. Их спортоо орхиод би Германд
амьдарсан. Германд байхдаа би дугуйн тэмцээнийг үзээд сэтгэл хөдөлдөг байлаа.
Монголдоо ирээд хэд хэдэн тэмцээн үзсэн. Харамсалтай нь манайх цөөн дугуйчинтай
байна. Ийм байхад амжилт яаж дээшлэх юм бэ.
Б.Өлзийтогтох