gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“HealthTech Hackathon - Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” сэдэвт цахим хакатон боллоо

Бизнес
2021-06-22
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2021-06-22

Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн ил тод байдлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Стартап Монгол", "Анрид"-ийн баг Дэлхийн Банк, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “HealthTech Hackathon - Анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нь” цахим хакатоныг энэ сарын 18-20-нд амжилттай зохион байгууллаа. Уг хакатоноор дамжуулан Монгол Улсын өнцөг булан бүрд үйлчилгээ үзүүлж буй анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллийг ил тод, ээлтэй хэлбэрээр хүргэн, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, үнэлгээ өгөх боломж бүхий платформын загвар гаргахаар зорьжээ.

Эхний шатанд 130 гаруй оролцогч, 30 гаруй баг бүртгүүлснээс II шатны шалгаруулалтын дүнд шилдэг 20 багийн төлөөлөл 54 цагийн турш асуудлаа тодорхойлон, санаагаа хөгжүүлэн ажилласан байна. Технологи хөгжүүлэгч, дизайнер, эрүүл мэндийн салбарын мэргэжилтэн, судлаач, дата аналист, сонирхогчид гэхчлэн чиглэл чиглэлээр мэргэшсэн залуусаас бүрдсэн багууд өгөгдсөн сэдвийн хүрээнд шинэ санаа, шийдлээ уралдууллаа.

Хакатоны хаалтын үеэр Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер, Суурин төлөөлөгч Андрей Михнев “Монгол орны өнцөг булан бүрээс залуус оролцож, олон инновацлаг санааг уралдуулж, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах шийдлүүд танилцууллаа. Иргэдийн оролцоотойгоор төрийн үйлчилгээг сайжруулах, үр дүнтэй, чанартай төрийн үйлчилгээг хэвшүүлэхэд цахим шийдэл тун чухал. Энэхүү хакатоноос гарсан шийдлүүд нь иргэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй байгууллагууд болон төрд дуу хоолойгоо хүргэх суваг болж бодит биеллээ олно гэдэгт найдаж байна” гэв.  

Шүүгчид шилдэг гурван багийг шалгаруулснаас,“Chiron” баг гар утасны апп ашиглан урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эрт илрүүлэгийн талаар цогц дата мэдээллийг эрүүл мэндийн товлолын дагуу хүлээн авахаас гадна анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа холбогдох байгууллагад уламжлах боломжийг нээх шийдэл боловсруулснаар ялагч боллоо. Мөн хэрэглэгчийн үзлэгийн түүх, шинжилгээний хариу, эмийн жорын мэдээллийг архивлан хадгалж, өгөгдлийн дата сан бүрдүүлэх болон алслагдсан бүс нутагт, интернэтгүй үед ч ашиглаж болох боломж зэрэг давуу талуудаараа онцлог байв.

Харин эрт илрүүлэгийг чиглүүлэх алгоритм ашиглан өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, зөвлөмж хүргэх, газрын зураг ашиглан эмнэлгийн үйлчилгээний үнэлгээний систем боловсруулах шийдэл гаргасан “Хөөрхөн” баг II байрт шалгарсан байна. Тэдний санал болгосон шийдэл нь гар утсаар дамжуулан аливаа эмнэлгийн байршил, мэдээллийг сонгож, түүний үйлчилгээний чанар, мэргэжлийн ёс зүй, орчны тохижилт зэрэгт үнэлгээ өгч, улмаар санал хүсэлт илгээх болон хүлээн авах боломжтой систем аж.

Тэгвэл III байрт өрхийн эмнэлгийн ачааллыг бууруулах, өрхийн эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой шаардлагатай  мэдээлэл, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, эргэх холбоо тогтоох шийдэл дэвшүүлсэн “MyHealth” баг шалгарчээ. Хэрэглэгч гэр бүлийн бүртгэлийг үүсгэснээр, харьяа өрхийн эмнэлэгтэйгээ холбогдож эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, урьдчилсан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэг зэрэг үйлчилгээнд хамрагдах, тогтмол сонордуулга хүлээн авах боломжийг гар утасны аппаар дамжуулан олгох юм. Мөн өрхийн эмнэлгийн үйлчилгээ, чанартай холбоотой санал хүсэлтээ илгээх, эмчийн цаг авах, эмч ажилчдыг үнэлэх системийг боловсруулжээ.

Тус хакатоныг Швейцарын хөгжлийн агентлаг, Нийгмийн эгэх хариуцлагын дэлхийн түншлэл (GPSA)-ийн санхүүжилтээр Дэлхийн Банкнаас хэрэгжүүлж буй "Монгол Улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлж ил тод байдал, оролцоог нэмэгдүүлэх төсөл"-ийн хоёрдугаар шатны хүрээнд хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд хакатоноор гарсан шилдэг шийдлүүдийг бодит хэрэглээнд нэвтрүүлэх, холбогдох чадавх бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.  

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

https://www.facebook.com/events/558930068825088

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан