Монголын ардчилсан сонгуулийн түүхэнд таван эвсэл “амьдарч” үзжээ. Улс төрийн
намуудын эвссэн бас бутарсан, бужигнасан түүх шинэ үеийнхэнд нь яагаад ч юм гашуун
дурсамжийг сануулдаг. Тиймээс ч 2008 оны УИХ-ын сонгуульд өөр хоорондоо эвсэх
хувилбараас татгалзсан нам олон. Тэр тусмаа эвсэх тал дээр нэлээд туршлагатай
АН энэ удаа эвслийн элдэв асуудлаас болгоомжлов.
Харин гуравдагч хүчний бусад намд хүссэн хүсээгүй эвсэх, эсвэл нэгдэх гэсэн
гарц үлдсэн. Гэхдээ л тэдний дунд “Хэрэв эвсэл тарчихвал…” гэх айдас хурсан
хэвээр. Сонгуулийн тухай хууль эвсэгчдэд бүр “эмзэг” тусаад буйг ч хэлэх үү.
Ямартай ч Иргэний эвсэл, Гуравдагч хүчний холбоо гэсэн албан ба бус хоёр эвсэл
сонгуулийн гараан дээр тодроод байна.
Эвсэл яагаад болгоомжлол дагуулах болов
Дүү нараа айхад хүргэсэн эвслүүдийн түүхийг сонирхъё. 1992 онд шинэ Үндсэн
хуулийн дагуу олон мандаттай тойргоор зохион байгуулсан сонгуульд 20 гаруй улс
төрийн нам, хүчин оролцсон аж. Эдгээрээс Монголын үндэсний дэвшлийн нам /
МҮДН/, Монголын ардчилсан нам /МоАН/ анхны эвслийг байгуулсан түүхтэй. Тэд
сонгуульд 46 хүнээ сойсон ч дөрөвхөн суудал л авчээ.
Удаах “Ардчилсан холбоо” эвслийг 1996 онд НН, МҮАН, Монголын социал демократ
нам /МСДН/, Монголын ардчилсан сэргэн мандлын нам /МАСМН/-ууд байгуулсан.
Дөрвөн намын эвсэл парламентад 50 суудал авчээ. Энэ үеэр “Ардчилсан төр” эвсэл
сонгогчдын дөрөв хүрэхгүй хувийн саналыг л авсан юм байна. Тэгвэл 2000 онд
шинээр байгуулагдсан ИЗН, НН хоёрын “Ногоон нам-Иргэний эвсэл”-ээс ганц С.Оюун
сонгогдсон. Үүний дараагийн сонгуулиар байгуулагдсан “Эх орон-Ардчилал”
эвслийг бид сайн мэднэ. ИЗН, АН, Монголын ардчилсан шинэ социалист нам
/одоогийн Эх орон нам/ эл эвслийг байгуулсан билээ.
Хэдийгээр улс төрийн намуудын үе үеийн сонгуульд эвсэж оролцсон байдал
тогтворгүй байсан ч эхний үеийнхэн нь бүрэн эрхийн хугацаагаа дуустал “тэсэж”
чаджээ. 1996 оны “Ардчилсан холбоо эвслийн” үед Монгол Улс түүхэндээ анх удаа
Засгийн газраа хэд хэдэн удаа сольж, хэдэн ч Ерөнхий сайдын нүүр үзсэн. Түүхнээ
хамгийн тогтворгүй үе болон тэмдэглэгдсэн эл үйл явдлын шалтгааныг эрээвэр
хураавар олон нам нэг эвсэл болж парламентад орсонтой холбодог. Өөрөөр хэлбэл,
олон өөр үзэл бодолтой намын төлөөлөл албан тушаал булаацалдан дотроо
хагаралджээ. Гэвч хуульд эвсэл тарах тухай заалт байхгүйгээс тэд арга буюу
бүрэн эрхийн хугацаагаа дуустал гаднаа бүтэн ч дотроо хагаралтай явсан байна.
Тэдний “шийрийг хатаасан” эвсэл 2004 онд гарч ирсэн. Энэ нь мэдээж “Эх
орон-Ардчилал”. Эвслүүдийн түүхнээ анх удаа хэрхэн салан бутрахыг үзүүлсэн
тэдний гунигт түүх одоо ч гуравдагч хүчний намуудыг хамгийн их айлгадаг. Үүнээс
болоод энэ удаагийн сонгуульд “эвсэх” хувилбараас нэлээд жийрхэж, нэгдэх, эсвэл
тойргийн тохироо хийх албан бус холбоо гэх мэт өөр арга гарц хайсан. “Алдарт”
эвсэл парламентын тал суудлыг авсан. Харамсалтай нь олон намаас бүрдсэн эвсэл
удалгүй тангараг тасарч, АН, ИЗН, Эх орон хэмээн хуваагдаж, бас ҮШН, АТН гэсэн
шинэ нам “төрөхөд” хүргэв. “Эх орон-Ардчилал” эвслийг бүрдүүлэгч Эх орон намаас
Засгийн газарт орсон Батлан хамгаалахын сайд Б.Эрдэнэбат, Мэргэжлийн хяналтын
асуудал эрхэлсэн сайд И.Эрдэнэбаатар нарыг эвслийн гэрээ зөрчин танхимаас
“хөөснөөр” эл будилаан эхэлсэн гэдэг. Мөн АН-ын гишүүд МАХН-д “урваж”, “62-ын
бүлэг”-ийг байгуулснаар задралыг идэвхжүүлж, бүрмөсөн тарав.
Гуравдагч хүчний холбоо
ҮШН, БНН, Эх орон намаас бүрдэх “Гуравдагч хүчний холбоо” албан бус эвслийн
статустай. Тэд албан ёсны эвсэл биш. Бас нэг нам болж нэгдсэн ч юм биш.
Сонгуульд оролцохдоо бие биетэйгээ тойрог давхцуулахгүй байх болзол дээр
холбооны зарчим оршино. Тэгсэн хэрнээ тэд сонгуулийн нэг мөрийн хөтөлбөртэй
байх учиртай. Гэтэл өнгөрсөн долоо хоногт ҮШН мөрийн хөтөлбөрөө танилцуулав.
Энэ нь “нэг тугийн дор жагсахгүй ч нэг мөрийн хөтөлбөртэй байна” гэсэн холбооны
зарчмыг алдагдуулж, нийгэмд “Гуравдагч хүчний холбоо байгуулагдаж амжилгүй
тарах нь” гэсэн мэдээлэл цацаж орхижээ.
Учрыг Эх орон намын албан тушаалтнаас лавлахад “Бид нар албан ёсны эвсэл биш
шүү дээ. Хүүхэд бүрт сард 20 мянган төгрөг олгох, архи, спиртийн
үйлдвэрийг төрийн мэдэлд авах, үндэсний нөөцтэй болох гэх мэт есөн зүйлийг
гурван нам мөрийн хөтөлбөртөө багтаах юм. Бидний мөрийн хөтөлбөрт ийм ижил
агуулга тусна гэсэн утгаар “нэг хөтөлбөртэй байна” гэж хэлсэн. Түүнээс биш тус
тусдаа хөтөлбөрөө боловсруулна” гэлээ. Өмнөх намуудын эвслийн түүхээс суралцсан
учраас тэд дараа нь задарна гэх аюулгүй эл хувилбарыг сонгосон гэнэ.
Иргэний эвсэл
Түүхийг “сөрж” Иргэний эвсэл байгуулсан Иргэний хөдөлгөөний нам /ИХН/,
НН, МСДН, Монголын либерал нам /МЛН/-ын байдал “эмзэг” болоход ойрхон байна.
Сонгуулийн тухай шинэ хуулиар эвслийг бүрдүүлэгчдээс нэг нам нь гарахад л тарах
учиртай. Ногоон намын дотоод бужигнаан бусдадаа ийм айдас төрүүлж буй.
Тус нам дотор Иргэний эвсэлд орохыг эсэргүүцсэн нэг хэсэг байгаа аж. Тэдний
түрүүч, “Ногоон хөдөлгөөний тэргүүн” О.Бум-Ялагч чухам энэ шалтгааны улмаас бие
даан сонгуульд өрсөлдөх гэж буй юм билээ. Мөн НН-ын шинэ дарга Д.Энхбат
ганцаарчилсан тоглолт хийгээд буй учраас гишүүд нь түүнийг “авч хаях” тухай
яриа нэг хэсэг цацагдсан. Уг нь тэд анх эвсэл байгуулахдаа өмнөх алдааг
давтахгүйн тулд хашир үзэж, сонгуулийн дараа нэг нам болох баталгааг нэгнээсээ
гаргуулсан байдаг.
Сонгууль болоход сар гаруйн хугацаа үлдлээ. Гуравдагч хүчний намуудын эвсэх,
нэгдэх бодлого хэрхэн өрнөхийг бид харах л үлдэв.
Эх орон нам Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Төв аймаг,
нийслэлийн Хан-Уул, Баянзүрх дүүргийг, ҮШН Архангай, Дундговь аймаг, нийслэлийн
2-3 дүүрэг, БНН Булган, Дорнод, Сонгинохайрхайн дүүргийг тус тус “авахаар”
тохироогоо хийсэн билээ.
С.Туул