Франц улс АНУ-ын Тусгаар тогтнолын өдөрт нь зориулж хоёр дахь "Эрх чөлөөний хөшөөг" бэлэглэнэ. "Охин дүү" хэмээн нэрлэсэн уг хүрэл хөшөө нь Эрх чөлөөний арал дээр байрлах аварга хөшөөнөөс 16 дахин жижиг юм.
Хөшөөг өнгөрсөн даваа гарагт Парис дахь Үндэсний урлаг, гар урлалын музейгээс тусгай чингэлэгт ачсан ба хөшөө уг музейн цэцэрлэгт хүрээлэнд 2011 оноос хойш байсан юм.
"Охин дүү"-г долоодугаар сарын 1-5-ны хооронд Эрх чөлөөний арлын хажууханд байрлах Эллис арал дээр байршуулах аж.
450 кг жинтэй, 3 метр өндөртэй уг хөшөөг анх 2009 онд урлахдаа 1878 онд бүтээгдсэн анхны хөшөөний дуураймал болгон бүтээжээ.
Эрх чөлөөний хөшөөг 1886 онд Франц-Америкийн харилцаа тогтворгүй байх үед эв нэгдлийг бататгах зорилгоор бэлэглэж байсан билээ.
Эх сурвалж: CNN