-Ингэхэд
таныг сүүлийн үед дуучин болж зав зай муутай яваа сурагтай байсан. Шинэ CD
гаргаж байгаа гэл үү?
-Аа
сонссон уу. Яг дуучин болчихсон гэж худлаа яриад яахав. Гэхдээ хэдий би
жүжигчин ч бас ч үгүй хэдэн жил “нууцхан” дуулаад явж байсан болохоор өөрийн
гэсэн дууны CD бас урд нь яруу найргийн CD гаргах гээд ойрдоо завгүй л явна.
Хүн завгүй явах тусам илүү их зүйлийг хийж бүтээж чаддаг юм байна. Урд нь
богино өгүүллэгийн наадамд уншиж байсан өгүүллэгүүд болон монголынхоо нэртэй,
цуутай уран бүтээлчдийн яруу найргийг уншиж уншигчиддаа хүргэе. Тэгээд ч бие
даан ганцаарчлан уран бүтээл хийнэ гэдэг тухайн хүнээс асар их хариуцлага
авьяас чадвар шаардсан ажил. Уншлагын CD маань удахгүй хэвлэлтээс ирнэ. Харин
дууны CD-гээ эх үрсийн баяраар гаргахаар төлөвлөж байна.
-Хуучны
дуунуудыг сэргээн дуулж байгаа юм уу?
-Энэ
CD-нд Чуулгын хөгжимчин Эрдэнэ эгчийн минь “Отгонтэнгэр хайрхан”, “Булган
хангай” гэх мэтийн зөвхөн надад зориулж зохиосон шинэ дуунууд дээр нь нийтийн
болон монгол ардын уртын, богинын дуунууд орсон байгаа. Ардын богино дууг би
нэлээн эртнээс сонирхон Америкт байхдаа дуулж сурталчилж явсан болохоор CD-ндээ
оруулах нь зүйн хэрэг гэж бодсон.
-Таныг
уртын дуу дуулна гэхээр нэг л санаанд багтахгүй юм. Үзэгчид хэр хүлээн авах
бол?
-Дуулж
чаддаггүй жүжигчин гэж байдаг юм уу. Манай алтан үеийнхэн бүгд л “Учиртай
гурван толгой”-г дуулж урлагт хөл тавьж байсан. Одоо уран бүтээл хийгээд явж
байгаа жүжигчид бүгд л сайхан дуулдаг шүү дээ. Би багшийн дээдийн кино драмын
ангид сурч байхдаа Норовбанзад багшаар дуулах ур зүйн хичээл заалгаж уртын
дууны ур ухааны зах зухаас нь жаахан ч гэсэн суралцсан их азтай хүн. Мөн өөр
олон алдартай сайхан дуучидтай хамтран дуулж тэднээс их суралцсан даа. Миний
дуулдаг 10 гаруй уртын дуу бий. Бага зэрэг авьяас чадвар дээрээ сурч мэдснээ
бас сонирхолоо нэмээд дуулж байна.
-Нэг
бус жүжигчид дуулснаар мэргэжлийн дуучдын хоолыг булааж идлээ гэх хатуухан
шүүмжлэлд өртөж хэл ам таталж байсан шүү дээ?
-Хүмүүсийн
юу гэж хэлж хүлээн авч байгаа нь надад огт хамаагүй. Жүжигчин хүн заавал дуулдаг
байх ёстой гэсэн жишиг дэлхий нийтэд ч байдаг. Дуучид дууныхаа клипэнд тоглоод
жүжигчин болчихсон явж байдагтай адилхан л зүйл. Гэтэл яагаад дуучид дууг
минийх гэж өмчлөөд бусдыг буруутгаад яриад байгаа юм. Хамгийн гол нь тухайн хүн
мэргэжлийн түвшинд дуулж жүжиглэж чадаж байна уу гэдэг .чухал. Үнэхээр чадаж
байгаа бол дуулж болохгүй гэх зүйл хаана байна. Жүжигчин Нармандах эгчээс илүү
жүжгийн дууг амьдруулдаг дуучин бараг алга. Бас Сосорбарам ах байна. Хамгийн
сүүлд Баярмагнай ятгын концерт бичүүлсэн байсан. Миний CD симфони оркестр,
морин хуур, ардын цөөхүүл хөгжим, орчин үеийн найруулгатай ч байгаа. Одоохондоо
“Сэтгэлээс эгшиглэсэн дуунууд” гэсэн нэр өгчихөөд байна.
-Та
“Өнгөт инээд” хамтлагт гэрээгээр ажилладаг уу. Ер нь манай хошин шогийн
жүжигчид хамтлаг хэсэх дуртай болчихсон юм уу даа?
-Би
“Өнгөт инээд” хамтлагийн ууган гишүүдийн нэг. УДЭТ-т байхдаа энэ хамтлагийг
хамтран байгуулалцаж ажиллаж байсан болохоор одоо ч гэсэн үндсэн гишүүн гэж
явдаг. 2002 онд Америк явахдаа хамтлагаасаа гараад 2006 онд буцаж орсон.
Тэрнээс биш хамтлаг хэсээд байгаа юм алга. Ямар ч уран бүтээлч хүн өөрийн
бүтээсэн дүр, туршлага чадвараар тодорхой хүндлэл, орон зайг эзэлдэг болохоос
хэн нэгэнд зиндаархаад, үнэд ороод байх утгагүй. Би докторантурт сураад, СУИС-д
багшлаад, кинонд тоглоод, хамтлагтаа ажиллаад явж байгаа болохоор хийсэн бүхнээ
хангалттай үнэлүүлдэг. Хийж чадаж байгаа юм чинь тэрнийхээ хэрээр цалин хөлсөө
авах нь мэдээж.
-Таныг
Америкаас ирээд ” Гэрэгэ ” продакшныг байгуулсан болохоор ажил хийгээд их
мөнгөтэй ирсэн гэх хүн олон байсан. Үнэхээр та тэнд мөнгө хурааж чадсан уу?
-Би
тэнд сураад бас ажиллаад нэг их гийгүүлсэн зүйл байхгүй. Чикаго хотод Монголыг
сурталчлах соёлын нийгэмлэгийг байгуулсан ноён Жангри түүний эхнэр Батцэнгэл
хоёртой хамтран эх орноо сурталчлан мэргэжлийнхээ ажлыг хийж байгаад ирсэн.
Тэнд манай олон сайхан уран бүтээлчид гэрээгээр ажилладаг. Тогтоосон хувиарын
дагуу сардаа хэдэн тоглолт хийнэ. Тэнд байхдаа эндээс Сосорбарам ах Чаминчулуун
Ааяа нарыг урьж бас Өлзийхүү Эрдэнэзаан нарыг урьж хоёр удаа тоглолт зохион
байгуулсан. Ажил хийсэн хүн тэрнийхээ хөлсийг л авсан тэрнээс биш сонин
хэвлэлээр яриад байсан шиг аяга таваг угаагаад хар ажил хийгээд бас харлаад
зугатаад байсан зүйл байхгүй. Тэгээд ч хүний хэтэвч рүү хэтэрхий өнгийгөөд байх
нь тийм ч таатай санагддаггүй.
-Уг
нь та “Гэрэгэ” продакшны тамга тэмдэг өвөртөлсөн захирал хүн шүү дээ?
-Ямар
ч зүйл цаг хугацаанаас хамаараад хувьсан өөрчлөгдөн шалгаралд шүүгдэж байдаг.
Одоогоор Гэрэгэ хамтлаг түр зуур тарсан байгаа. Анх Ааяа, Дооёо бид хэд тал
талаас хувь нийлүүлээд байгуулсан. Тарахад нь бас л хувиа аваад л тарцгаасан.
Ярилцаад би захирлаар нь томилогдсон болохоос би байгуулчихаагүй юм. Хүмүүс
буруугаар ойлгоод байдаг юм шиг байна. Тарсан гэдэг нь ч тийм их эмзэглээд байх
зүйл биш. Гэхдээ нэг их удалгүй нэгдэж хошин урлагаар бус тайз дэлгэцийн төрөлд
шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа. Одоогоор хошин урлагт маш олон
хамтлаг, өрсөлдөөн байгаа болохоор тэдний дундаас шалгараад гараад ирнэ гэдэг
амар зүйл биш. Харин өөр төрлөөр бол магадгүй.
-Таныг
бүтээсэн хадам ээжийн дүр одоо болтол мартагдаагүй л явна. Эндээс харахад танд
эмэгтэй дүр илүү зохидог юм уу даа?
-Тэр
дүрийг би 1996 онд бүтээсэн ч одоо болтол хүмүүс их сайн санадаг юм билээ.
Эмэгтэй дүр бүтэдэг манай олон сайхан жүжигчид байца л даа. Жүжигчин хүн ямар ч
дүрд хувирч тоглож байна гэдэг агуу зүйл. Сая л гэхэд би хүүхдийн дүр бүтээсэн
чинь үзэгчид сайхан л хүлээж авч байна лээ. Гэхдээ биднийг тайзан дээрээс
хараад инээгээд сурчихсан үзэгчид түүхэн кинон дээрээс хараад их л гайхах байх
даа. “Чингис хаан” кинон дээр би Нялх Сэнгүмийн дүрд тоглосон. Уг нь мэргэжлийн
хүмүүс хяналтын бичлэгийг нь хараад “Сайхан болсон байна. Чамаас ийм дүр гарна
гэж бодсонгүй” гэж байсан. Харин үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэхээс жаахан
айж байна.
-Таныг
дахин шинээр амьдрал зохиоход хүмүүс янз бүрээр л ярьсан. Тэр бүхэнд та нэг ч
хариулт өгөөгүй?
-Уг
нь энэ чинь олон жилийн өмнөх явдал ш дээ. Гэтэл хүмүүс өчигдөр салаад өнөөдөр
нийлчихсэн юм шиг яриад л байх юм. Аль хоёрдох гуравдахь амьдралаа зохиосон
хүнийг тэр гэхэв дээ. Тэгэд ч хүний амьдралд юу тохиохыг хэн мэдлээ. Залуу
омголон ч явж. Үзэл бодол санаа сэтгэл нийлээгүй болоод л хоёр тийшээ болсон.
Тэглээ гээд хоёр охиндоо аав ээж нь хэвээрээ байгаа болохоор тэдэндээ их
анхаарал тавьдаг. Охидын минь ээж ч гэсэн өөрийн амьдралтай болсон учир энэ
тухай үг үсэггүй ярих нь утгагүй зүйл. Охидынхоо амьдрал, хичээл сурлага гээд
үргэлж холбоотой байдаг.
-Саяхан
шинэ хүнтэй болсон гэл үү. Хэр сайн халамжтай аав байж чадаж байна даа?
-Миний
хүү одоо 6 сартай. Ер нь хүүхэд гэдэг чинь айл гэрийг аз жаргалтай, гэр дүүрээд
их сайхан байдаг ш дээ. Эхэндээ даавууг ч нэлээн угаасан шүү. Одоо бараг
манцуйнаас гарч байгаа болохоор тэгээд ч ах эгч нар нь угаагаад завтай байна.
Гэхдээ гэрлүүгээ яараад л байдаг болчихож. Манайх дөрвөн хүүхэдтэй. Том хүү
Билгүүн 93-р сургуульд, хоёр охин Тольт дунд сургуульд, бага хүү маань 6 сартай
. Миний ханийг Хонгорзул гэдэг. Яг үнэнийг хэлэхэд миний анхны хайр минь шүү
дээ. Анх оюутан байхдаа САА-д намрын ажлын үеэр танилцаж байсан ч тэр үед манай
сургууль хөвгүүд нь гэрлэж, охид нь хүүхэд төрүүлж болохгүй тиймээс үерхэж ч
болохгүй гэсэн их хатуу дүрэмтэй байсан болохоор хайр дурлалаа орхихоос аргагүй
болсон. Гэхдээ хүн учрах хувьтай бол хэзээ нэгэн цагт заавал учирдаг гэдэг нь
үнэн юм билээ. Хожуу ч гэсэн учраад ханилан суугаад амьдран жаргаж байна даа.
Хэдийгээр амьдралдаа өчнөөн сайн муу зүйлсийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж
амьдарна гэдэг хэцүү ч хүний амьдрал асар их тэвчээр, ухаан хоёр дээр тогтдог
юм байна. Мөрөөрөө амьдарья гэхээр хажуугаас янз бүрийн хүний яриа, хатгаас
гараад л ирдэг. Энэ бүхэнд миний хань харьцангуй ухаалаг хандаж чаддаг болохор
эмэгтэй хүний ухаан амьдралд үнэхээр их хэрэгтэй юм байна гэдгийг их ойлгосон.
-Өнгөрсөн
бас алдсан амьдралдаа та харамсдаг уу?
-Өөрийн
амьдралдаа бол харамсаад байх зүйл алга. Өнөөдөр би аз жаргалтай сэтгэл
хангалуун хэн нэгэн хүнээс хараат бус, эрх чөлөөтэй бас хэнээс ч хамааралгүй
амьдарч байгаа болохоор сайхан байна. Харин эрт хэл сураагүйдээ.бас зөвхөн уран
бүтээлийн төлөө явсаар нэг зүйлийг хоёр болгох зах зээлийн амьдрах ухаанд
суралцаагүйдээ их харамсдаг. Даанч бидэнд тийм сэтгэл зүрх бодол байгаагүй юм.
Хичнээн бодоод хүчлээд чадахгүй л явна. Тэгээд бодоход зөвхөн уран бүтээлийн
төлөө л төрсөн юм шиг байна. Гэхдээ юм өсгөж үржүүлэхээсээ илүү уран бүтээлээ
сайн хийж, өөрийнхөө авьяасыг бренд болгож чадвал урлагаар амьдралын баталгаа
хийгээд явах боломж гараад ирлээ. Бидний мэргэжил урт настай ч гэсэн цаг
хугацаатай уралдаж амьдрахгүй бол болохоо байгаад байна. Ямартаа хотод байгаа
настай аав ээж хоёртоо очиж чадахгүй cap болчихож байхав дээ. Амьдралаа бус ажлаа нэгдүгээрт тавиад
тэдэндээ их л арчаагүй хүү нь болж байх шиг байна. Гэхдээ үүнийг ойлгодог гэр
бүлтэйдээ их баярлах юм даа.
-Хөгшрөх
тухай хэр их бодож байна. Төсөөлж үзсэн үү?
-Энэ
тухай харин ч хамгийн ихээр боддог. Тэртээ тэргүй хүн мөнхрөх биш дээ.
Минийхээр бол Дэмидээ хөгшин нэг сайхан агаартай газар ногоо тарьсан шигээ бас
жаахан хувийн фермер ажиллуулсан тийм л хүн байх болов уу.
Ярилцсанд баярлалаа