Монголбанк үйл ажиллагаагаа олон нийтэд таниулах, санхүүгийн боловсролыг түгээх зорилгын хүрээнд Банкны ажилтны өдрийг угтан “Эрдэнэсийн сан”-гийн дэргэд “Мөнгөн тэмдэгтийн танхим”-ыг нээлээ.
Энэ талаар Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа “Дэлхийн 170 орчим улсын Төв банкнуудын дэргэд “Мөнгөн тэмдэгтийн музей” гэж байдаг. Бид Банкны ажилтны өдрийг угтан, цаашдаа олон нийтэд нээлттэйгээр үзүүлэх үүднээс музейн том танхимыг дэглэж, сүүлийн үеийн дижитал төхөөрөмжүүдээр баяжуулсан.
Үнэт металиуд ямар, ямар хэлбэртэй байдаг, яаж төлбөрийн хэрэгсэл болдог, гүйлгээнд хэрхэн ордог, гадаад валютын нөөцийг яаж нэмэгдүүлдэг вэ зэрэг агуулгыг хүүхдүүдэд хүргэхээр дижитал орчинд бэлдсэн. Цаашдаа үүнийг 21 аймгийн хэмжээнд хүртээмжтэй байлгахаар төлөвлөсөн.
Эрдэнэсийн сангийн тухай хуулиар Эрдэнэсийн сан төрийн тусгай хамгаалалтад байдаг ба бүртгэл нь нууцлалын зэрэгт харьяалагддаг. Үүний дагуу музейн үзмэрийн дэглэлт, тээвэрлэлтийг зохицуулдаг. Монголбанкны үйл ажиллагааг таниулах үүднээс үзмэрүүдийг нээлттэйгээр үнэ төлбөргүй дэлгэх юм” хэмээлээ.
“Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүдийг хадгалдаг. Тухайлбал, 20 кг хунз цай, Манж Чин улсын үе, 1926 оноос өнөөг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан зоосон мөнгө, төлбөрийн хэрэгслүүдийн иж бүрэн цуглуулгыг нэрлэж болох юм.
Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг олон нийтэд харуулах энэхүү танхимд сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж "Холограмм угтагч, хөтөч", "6D хэмжээст хөдөлгөөн мэдрэгчид суурилсан боловсрол, сургалт, танин мэдэхүйн контент”, интерактив самбар болон АR дэлгэцэд суурилсан "Санхүүгийн боловсрол, мультимедиа контентын үндсэн аппликейшн" зэргийг нэвтрүүлсэн бөгөөд үүгээр дамжуулан төлбөрийн хэрэгслийн мэдээллийг илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар хүргэх юм.