БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн систем”-ийн серверийн өрөөний шинэчлэлийг хийж гүйцэтгэжээ.
Тус улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн системийг хөгжүүлэх төсөл-2020”-ийн сүүлийн шатны үйл ажиллагааны хэрэгжиж буй.
Тодруулбал, 1.79 сая америк доллартай тэнцэх хэмжээний буюу 2.05 тэрбум вонийг дээрх төслийн сүүлийн шатны үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад зориулан буцалтгүй тусламж хэлбэрээр зарцуулахаар болсон. Энэхүү хөрөнгөөр “Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн систем”-ийг хөгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг худалдан авах, Монгол Улсад хүргүүлж суурилуулах, холбогдох программ хангамжийг хөгжүүлж хүлээлгэн өгөх, ажилтан, албан хаагчдыг бэлтгэж чадавхжуулах зэрэг ажлыг санхүүжүүлэх юм.
Төслийн хүрээнд мэдээллийн системийг хөгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг БНСУ-аас Монгол Улсад энэ оны 5 дугаар сарын 2-ны өдөр тээвэрлэн ирүүлжээ.
“Монгол Улсын төрийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний мэдээллийн систем”-ийн шинэчлэл хийгдсэнээр Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн тоон судалгаа, мэдээ, тайлангийн чанар сайжирч, ажил олгогч болон ажил хайгчдын хоорондын хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааны хурд, хүртээмж, чанар, үр дүн нэмэгдэх боломжтой болно. Төслийн хүрээнд мэдээллийн системийг хөгжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг БНСУ-аас Монгол Улсад энэ оны 5 дугаар сарын 2-ны өдөр тээвэрлэн ирүүлжээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт байрлах энэхүү серверийн өрөө болон мониторингийн өрөөний иж бүрэн шийдлийг стандарт шаардлагад нийцсэн даацын шал, тааз, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, хяналтын камер, интернэт сүлжээ, галын дохиоллын системийн угсралт болон бусад тохижилтын ажлыг “Хайтеч солушн” ХХК болон “Жи коммуникейшн” ХХК хамтран гүйцэтгэсэн.
Мөн энэ ажлын хүрээнд шинээр 3 серверийн зогсуур, 11 ширхэг сервер, 22 ширхэг сүлжээний тоног төхөөрөмжийг гэрээнд заасан загвар, үзүүлэлтийн дагуу хүлээн авч суурилуулалт, холболтын ажлыг гүйцэтгэн сервер, сүлжээний төхөөрөмжүүдэд үйлдлийн систем, сервисүүдийг суулгаж, аюулгүй байдлын тохиргоог хийн системийг ажиллуулахад бэлэн болгоод байна.
Одоо мэдээллийн системийн программ хангамжийг хөгжүүлэх, ажилтан албан хаагчдыг бэлтгэн чадавхжуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэх ба мэдээллийн системийг энэ оны 3 дугаар улиралд багтаан хүлээн авч, үйл ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна гэж ХНХЯ-наас мэдээллээ.