УИХ-ын өнөөдрийн чуулганаар Монгол Улсын иргэн бүрт газар өмчлүүлэх тухай хууль батлагдлаа. Энэхүү хууль батлагдахаас өмнө нийслэлд амьдарч байгаа өрх бүр 0,07 га, аймагт 0.35 га, сумдад 0,5 га газар өмчлөх эрхтэй байсан бол энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсын иргэн бүр дээрх хэмжээгээр газар өмчлөх эрхтэй болж байна. Иргэн бүр газар өмчлөх хуульд мөн өмнөхтэй адил таван жилийн хугацаатай байхаар заажээ.
Хэрвээ та өрхийн мэдэлдээ өмнөх хуулийн дагуу газар өмчлилсөн бол одоо тэр газраа гэр бүлийнхээ нэг гишүүнд шилжүүлж болох аж. Ингэж танай гэр бүлийн насанд хүрсэн бүх гишүүн газар өмчлөх боломжтой боллоо.
Мөн дээрх хуульд зааснаар зам дагуух улсын чанартай газрыг өмчлөх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Ч.Болор