gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Оюун: Монголд дүрвэгсдийн хуаран байгуулахыг БНХАУ, БНАСАУ эсэргүүцдэг

Улс төр
2008-05-22
0
Twitter logo

Монгол Улс Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенцэд нэгдэн орох талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр 1999 оноос хэдэнтээ хэлэлцжээ. Конвенц, түүний протоколд нэгдэхийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас манай орны Засгийн газарт удаа дараалан уриалж байв. Нэгдсэн тохиолдолд тэдгээрийг хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах хэлэлцээр байгуулах ёстой аж.

Конвенцэд 142 орон нэгдэн оржээ. Харин Монголын төр засаг өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэрт хүрсэнгүй. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар уг Конвенц, Протоколд нэгдэх асуудлыг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ. УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд С.Оюунаас энэ талаар тодрууллаа.

-Дүрвэгсдийн конвенцэд элсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ. Ямар нэгэн шийдвэр гарав уу. Энэ асуудлыг 1999 оноос ярьж эхэлсэн шиг санах юм. Яагаад ингэж их хугацаа алдав аа?
-Дүрвэгсдийн асуудлыг зохицуулсан эрх зүйн орчин байх ёстой гэж үзсэн. Цаг алдсаны тухайд тодорхой хүчин зүйл байсан юм билээ. Хөрш хоёр орноос дүрвэгсэд олноор орж ирэх вий гэсэн болгоомжлол байж. Дүрвэгсэд ороод ирлээ гэхэд түүнийг зохицуулах харилцаа манайд байсангүй. Тийм учраас урьдчилан сэргийлэх боломжгүй. Цаашдаа ийм байдлыг зохицуулах, урьдчилан сэргийлэхийн тулд Дүрвэгсдийн эрх зүйн байдлын тухай конвенц түүний протоколд нэгдсэн байх шаардлагатай.

-Хоёр хөршөөсөө болгоомжлох шаардлага байсан уу?
-НҮБ-ын дэргэдэх Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын судалгаа байдаг. Тэнд дурдсанаар ОХУ, БНХАУ-д дүрвэгсэд бараг байдаггүй аж. Манай хоёр хөрш Дүрвэгсдийн конвенцэд нэгдсэн.

-Тэгвэл дүрвэгсэд ихтэй ямар улсууд байдаг бол?
-Афганистан, Судан, Бурунди, Конго, Палестин, Ирак, Вьетнам, Ливи, Ангол, Сомали улс дүрвэгсэд ихтэй. Цаашид ч эх орноосоо дүрвэгсдийн тоо өсөх хандлагатай байгаа гэсэн. Эдгээр улс газар зүйн байршлын хувьд Монголоос алслагдмал тул тэднээс дүрвэгсэд орж ирэх магадлал манай хувьд бага. Дүрвэхийн тулд заавал нэгээс хоёр орон дамжих болдог. Дамжин өнгөрөх улс нь бүгд 1951 оны конвенц, 1967 оны протоколд нэгдсэн учраас дүрвэгсэд тэдгээр улсад байрших боломж нь их юм. Манай улсын хувьд эрх зүйн орчноо боловсронгуй болгох талаар сайтар ажиллах ёстой. ҮАБЗ-өөр нухацтай хэлэлцээд дараагийн УИХ-аар ярилцах байх. ГХЯ, ХЗДХЯ, ТЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг нэлээд удаан хугацаанд ажиллаад Конвенцэд нэгдэх нь зүйтэй гэж үзсэн.

-Монгол Улс уг Конвенцэд элсэх асуудлаар олон жил ярилцаж байна. Энэ асуудалд гадаадын нөлөө бий гэж үздэг хүмүүс байдаг юм билээ. Ямар нэгэн хүчин зүйл бий юү?
-Тийм зүйл байхгүй. Монгол Улсыг НҮБ-ын Дүрвэгсдийн комиссарын газрынхан уг Конвенцэд нэгдэхийг байнга уриалдаг. Хамтран ажиллах хэлэлцээрийн төслөө 1999 онд манай улсад гардуулсан юм. Терроризм, хүмүүнлэг бус үйл ажиллагааны эсрэг эвсэлд нэгдэж байгаа орон бүр энэ Конвенцэд нэгдсэн учраас бид хоцрох ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Гадаад хэрэг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан Ажлын хэсгийнхэн ч дүгнэлтээ ингэж гаргасан. Дүрвэгсэдтэй тулгарах магадлал байхыг үгүйсгэхгүй. Тийм учраас Конвенцэд нэгдэж, эртнээс мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй. Мөн бусад улстай хамтран ажиллаж, туршлага судлах бололцоо нээгдэх юм.

-Дүрвэгсэд гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ?
-Арьс өнгө, шашин шүтлэг, нийгмийн ялгаварлал, ёс заншил, иргэний харъяалал, улс төрийн үзэл бодлоороо гадуурхагдан хавчигдсан хүмүүс өөр улсаас орогнол хүсэхийг хэлнэ. Орогнох эрхийг тэр бүр өгөөд байдаггүй. Гаргаж байгаа үндэслэл нь маш тодорхой байх ёстой юм билээ. Ямар тохиолдолд орогнол олгох талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагын тодорхой тайлбар бий.

-Дүрвэгсэд ерөнхийдөө ямар шалтгаанаар бусад улсаас орогнол хүсдэг юм бол?
-Янз бүр л юм билээ. Тухайлбал, Угандагийн дүрвэгсэд гэж байна. Олон жил иргэний дайн болж, түүний хөлөөс иргэд нь дайжсаар ирсэн. Дотооддоо дайн самуунтай улсын иргэд л бусад улсаас орогнол хүсдэг. Шашин шүтлэгээсээ болж дүрвэх хандлага бас гарна.

-Монголоос дүрвэсэн хүн байдаг уу?
-Зарим оронд очоод улс төрийн орогнол хүссэн тохиолдол нэлээд гардаг. Харин орогнох эрх өгсөн улс бараг байдаггүй. Монголыг дүрвэгсэдтэй улс гэж үздэггүй. НҮБ-ын шалгууруудад манайхыг багтаагаагүй.

-Тэгвэл манайд дүрвэгсэд орж ирэх тохиолдол хэр байна вэ?
-Манайд энэ талын эрх зүйн орчин байхгүй учраас тийм боломжгүй гэж болно. Тийм учраас зохицууллат хэрэгтэй. Конвенцэд нэгдлээ гэхэд дүрвэгсэд олноороо орж ирэх үндэслэл байхгүй гэж үздэг.

-Аливаа зүйл хоёр талтай. Конвенцэд нэгдсэнээс үүсэх сөрөг үр дагавар бий юү?
-Монгол Улс хоёр том гүрний дунд оршдог, өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д хөрш орноос дүрвэгсэд олноор орж ирэх нь оршин тогтнохын аюулгүй байдлыг хангахад сөргөөр нөлөөлж болох гадаад хүчин зүйлийн нэг гэж тусгасан байдаг. Дүрвэгсдэд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх эдийн засгийн чадамж бага. Тэдэнд туслах нь хүмүүнлэгийн үйл ажиллагаа боловч дүрвэгсдийн халхавчаар гадаадын тусгай албаны зүгээс тагнуул нэвтрүүлэх, террорист халдлага үйлдэж болох талтай.

-Дүрвэгсдийн хуаран гэж аюултай зүйл бий. Манай улсад ийм шахалт үзүүлсэн тохиолдол байдаг тухай нэг бус удаа сонссон юм байна?
-Конвенц, Протоколд нэгдсэн тохиолдолд зарим улс, олон улсын байгууллагын шахалтаар дүрвэгсдийн хуаран байгуулах асуудал тавигдаж болзошгүй. Хуаран байгуулахыг БНХАУ, БНАСАУ эсэргүүцдэг. Тийм учраас улс төрийн харилцаанд сөрөг хандлага, зөрчил үүсэж болзошгүй гэж үздэг. Гэхдээ Монгол Улс Конвенц, Протоколд элсэх нь илүү давуу талтай байхыг үгүйсгэхгүй.

Го.Энхтөр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан