“Жигүүр гранд” группийн дэргэдэх “Гранд” хамтлаг байгуулагдаад хоёрхон жил болж байгаа ч,“Гоо бүсгүй”, “Амьдрал” “Үнэнч хайр”, “Хардалт” зэрэг аялгуулаг сайхан дуунууд нь хэдийнээ ХИТ болсон. Харин тэд дан хамтлагаараа уран бүтээл хийхийг хүсээгүй бололтой. Одоо “Уран бүтээлийн Гранд нэгдэл” гэдэг том баг болжээ.
Тус нэгдэлд нугараач охид, Морин хуурч, уртын дуучнаас гадна, Араб бүжгийн гайхамшгийг үзүүлдэг авьяаслаг уран бүтээлчид нэгдсэн гэнэ.
Хамтлагийн гоцлол дуучин В.Гантулгын ярианд анхаарлаа хандуулна уу. Бид хөдөөгийн буйд алсаас, хотын том эрхэмд хоолойныхоо чадлаар “олзлогдож ирсэн” энэ шавилхан залуугийн анхын ярилцлагыг хүргэж байсан. Харин өдгөө түүний дуулах ур чадвар, амьдралын хэв маяг, харилцаа, баримтлах зарчим гээд олон зүйл дээр өөрчлөлт орсон нь анзаарагдсан.
-“Гранд”
хамтлаг, “Гранд уран бүтээлийн нэгдэл” болон өргөжиж зүүн бүсийн аймгуудаар тоглоод
иржээ. Аялалын сониноос дуулгаач?
-Манай
продюсер Баттөр ахын маань уран бүтээлийн тоглолт 11 сард Улаанбаатарт болсныг уншигчид
санаж байгаа байх. Тэрхүү “Амьдрал” тоглолтоо хөдөө орон нутгийнхандаа толилуулсан.
Бид “Гранд уран бүтээлийн нэгдэл” болон өргөжиж, хорь гаруй уран бүтээлчтэй томоохон
бүрэлдэхүүн явснаараа онцлог байлаа. Хөдөө орон нутгийн үзэгчид сонсогчид маань
“Гранд” хамтлагийг, манай продюсер Баттөр ахын сайхан аялгуутай бүтээлүүдийг маш
сайн мэддэг болсон байна лээ. Хамтдаа дуулаад сайхан байсан. Хөдөө орон нутагт бид
амьд тоглолт хийхийн тулд бүх техник хэрэгслээ аваад их нүсэр бүрэлдэхүүнтэй явсан.
Түүнийг маань ч үзэгчид мэдэрч, ойрын хэдэн жил ийм тоглолт ирээгүй гэж байсан.
Би хөдөө 15-16 дуугаа бүгдийг нь амьд хөгжимтэй дуулсан. Тэгэхдээ хоолой маань ядарч
сөөх болов уу гэж их санаа зовж байсан. Хэрвээ тэгвэл шинэ залуу дуучны хувьд үзэгчид
нэг ёсондоо хүлээж авахгүй байсан байх. Харин Гавьяат Сараа эгч Ариунаа эгчийн хоолой
өвдчихсөн байвал нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн том дуучинд учраас ойлгох байх. Тэгэхээр
би алдах эрхгүй л гэж бодож байсан. Гэхдээ хоолой нэг их ядраагүй ээ.
-Гранд
уран бүтээлийн нэгдэлд ямар уран бүтээлчид шинээр оров. Багийн бүтцийн талаар?
-Манай
нэгдэлд “Гранд” хамтлагийн үндсэн уран бүтээлчдээс гадна үндэсний язгуур урлагийн
уран бүтээлчид орсон. Тухайлбал ардын бүжиг хийдэг бүжигчин, хос уран нугараачид,
морин хуурч зэрэг урлагийн бусад салбараас төлөөллүүд багтсан. Хэрлэн ах, “New
star” студын продюссор Гантөр ах маань манай хамтлагт байгаа. Мөн Никитон хамтлагийн
бөмбөрчин байсан Золбоо ах маань, мөн басс гитарчин байсан Цогоо ах бүгд манай мэргэжлийн
хөгжимчид юм. Манайд үнэхээр мэргэжлийн урдаа барьдаг сайн хөгжимчид цугласан. Миний
хувьд эдгээр ах эгч нараасаа суралцсаар л явна даа.
-“Гранд
уран бүтээлийн нэгдэл”-ийг байгуулах болсон шалтгаан нь юу юм бэ? “Уран бүтээлийн
нэгдүгээр нэгдэл” гээд л хэсэг залуус нэгдсэн. Тэрийг дуурайчихсан юм шиг, нэр нь
ч?
-Дуурайх
юу байхав дээ. Манай нэгдэлд олон салбарын уран бүтээлчид ажиллах боллоо. Анх Монголын
урлагийн холбооноос Итали, Австри, Германд тоглох хүсэлт тавиад, манай продюсер
Баттөр ахыг зохион байгуулж өгөөч гэсэн. Тэгээд л зөвхөн “Гранд” хамтлаг дангаараа
явснаас үндэсний урлагаа гадаадад сурталчилах баг бүрдүүлж явья гэсэн үүднээс анх
энэ бүрэлдэхүүн бий болсон юм. Сая хөдөө явахад энэ нэгдлээс маань хос уран нугараач
Ансуяа, Дулмаа гэж эгч дүү хоёр явсан. Тэд маань гайхалтай авьяастай, уран нугаралтын
үзүүлбэрээс гадна үндэсний бүжиг, араб бүсгүйн биелгээ зэргийг хийж олны талархлыг
хүлээж байлаа. Түүнчлэн “Miss
Mongolia-2007”-гийн “Фото мисс” Ариун-Учрал, “Инээмсэглэл мисс” Баасанжаргал гэж
хоёр бүсгүй явж “Гоо бүсгүй” дууг дуулах үед сайхан монгол бүсгүйн намба төрхийг
харуулж сюрприз барьсан.
-Таны
хувьд хоёр жилийн өмнө анх хотод орж ирсэн. Эргээд харахад энэ хугацаанд уран бүтээлийн
тухайд болон хувь хүнийхээ зүгээс хэр өөрчлөгдөв?
-2006
онд манай хамтлаг байгуулагдсан. Миний хувьд маш их зүйл өөрчлөгдсөн. Үүнд хамгийн
түрүүнд манай Баттөр ахын нөлөө, хамтлагийн ах эгч нарын маань тус дэм, гуравдугаарт
миний өөрийн хичээл зүтгэл нөлөөлсөн болов уу гэж боддог. Энэ дашрамд эдгээр хүмүүстээ
маш их баярлаж явдгаа танай сониноор дамжуулж хэлмээр байна.
-Таны
дуулсан “Амьдрал” дууг ихэнх хүмүүс сайхан дуу гэдэг. Таны бодлоор яг юугаараа мундаг
дуу юм бэ. Сонсогчдод юу нь илүү таалагддаг гэж боддог вэ?
-Би энэ
дууг үнэхээр гайхалтай уран бүтээл гэж боддог. Мориор бол уяа сойлго нь таарсан
гэдэг шүү дээ. Үг, ая, хөгжим гурав маш сайн зохицож, нэг нэгэндээ ууссан тийм л
дуу. Тэгээд ч энэ уран бүтээлийг хийсэн Баттөр ах маань дотоод сэтгэлдээ амьдралын
эрээн барааныг эргэцүүлж олон жил төсөөлж хадгалж явсан гэдэг. Клип нь ч сайн уялдаж
чадсанаараа олон хүнд хүрсэн болов уу. Анх энэ дууг надад өгөхөд би дуулж амьдруулж
чадах болов уу гэж их эмээж, өөртөө итгэлгүй, шантрах ч үе гарч байсан. Гэсэн ч
Баттөр ахтайгаа энэ дуун дээр маш удаан ажилласан. Надад амьдралын талаар төсөөлөөд
дуундаа орж дуулахыг л их зөвлөж байсан.
-Клипний
тухайд Баттөр захирлын өөрийнх нь амьдралаас сэдэвлэсэн гэх яриа гарч байсан. Энэ
тал дээр хариулт өгөөч?
-Зохиолыг
нь Баттөр ах өөрөө бичиж, Zaya Sh студийн Даваахай ах хийсэн. Яг бодит байдал дээр
бол энэ яриа худлаа л даа. Манай Баттөр ахын хамгийн ойр дотно хүн болох бүр багынх
нь найз Одсайхан гэж ах байдаг. Тэр хүний туулсан амьдралаас сэдэвлэсэн гэдэг. Одсайхан
ах маань одоо “Жигүүр гранд” группдээ Баттөр ахтай хамт ажилладаг. За энэ клипний
эргэлзээ ингэж тайлагдлаа.
-Гранд
хамтлагийг зөвхөн продюсерийнхоо л зохиосон
дууг дуулдаг гэсэн ойлголт олны дунд төрж байна. “Нэг тогоочийн хоолны амт адил”
гэдэг шиг уран бүтээлүүд тань нэг хэлбэрт орчихож байгаа юм биш үү. Өөр уран бүтээлчидтэй
хамтарч ажиллах уу?
-Тийм
ээ. Манай продюссор Баттөр ах аяа зохиодог, үгээ ч зохиодог. Мөн Хүрлээ ах маань
ая зохиодог шүү дээ. Хамтлаг дотроосоо л өөрсдийнхөө уран бүтээлийг гаргана гэсэн
зорилготой байдаг. Одоохондоо адил төстэй болоод байна гэсэн шүүжлэл бидэнд сонсогдоогүй
л байгаа.
-Тэгвэл
шинэ уран бүтээлүүдээс нь өөр өнгө аяс харагдах байх. Өөр сонин сайхан юу байна?
-Бид
6-р сард юм уу, наадмын дараа баруун бүсийн аймгуудаар тоглох төлөвлөгөөтэй. “Амьдрал”
тоглолтын маань DVD бараг бэлэн болж байгаа. Мөн поп, классик, уянгын чиглэлийн
шинэ уран бүтээлүүдээрээ цомог гаргахаар ажиллаж байна. 6-р сарын сүүлээр худалдаанд
гарчих болов уу.
-Танайх
том группийн дэргэдэх хамтлаг. Уран бүтээлчид үндсэн цалинтай байдаг уу. Эсвэл тоглолтын
ашгаасаа хувь авдаг юм уу?
-Бид
үндсэн цалин авдаг. Энд тэндээс бидэнд урилга ирдэг л дээ. Манай продюссортой тохироод,
бид тоглодог. Тэр үед бид орлогоо өөрсдөө л авдаг.
-Одоо
сонгуулийн ажил эхлэж байна. Сурталчилгаанд дуулуулах санал хүсэлт их ирж байна
уу?
-Нуулгүй
хэлэхэд “Чи ганцаараа ирээд дуулаад өгөөч ээ” энэ тэр гэсэн санал ил, далд их ирж
байна. Энд албан ёсоор хариулахад би яагаад ч ганцаараа очиж дуулж чадахгүй. Энэ
дан ганц миний уран бүтэл биш, ард маань маш олон хүнтэй баг ажиллаж байдаг. Би
тэднийхээ хөдөлмөрийг хэдхээн цааснаас арилжиж чадахгүй ээ. Ганцаараа бол би хаашаа
ч хөдлөхгүй. Явбал продюсерийнхоо зөвшөөрлөөр хамтлагаараа л очино. Бид тэр хүний
удирдлага дор ажилладаг учраас дангаараа том толгой гаргах боломж байхгүй. Мөн хонхны
баяр болж байна гээд найзуудаас их санал ирлээ. Гэхдээ би тэндэнд энэ байдлыг ойлгуулахыг
хичээдэг. Манай найзууд ч ойлгож байгаа байх.
-Зарим
хүн “Гранд” хамтлагийнхан их хатуу гэрээтэй ажлладаг юм байна гэж ойлгож байгаа
байх?
-Би үүнийг
ажил бол ажил, хувийн асуудал бол хувийн асуудал л гэж хэлмээр байна.
-Нутаг
руугаа явж байна уу, аав ээж нь хаана байгаа вэ?
-Нэг
сард яваад ирсэн. Аав ээж маань нутагтаа байгаа.
-Мэргэжил
боловсролын тал дээр ямар шийдэлд хүрч байна?
-Залуу
хүний хувьд мэргэжил боловсролын тал дээр маш их анхаарах хэрэгтэй гэж боддог болсон.
Дуулахын хажуугаар хэл сурах гэж үзэж байна. Түүнчлэн дуулах сургуулилтаа хийж МУГЖ
Насантогтох багшийнхаа удирдлаганд гамм уншаад, Хэрлэн ахаараа ч их зүйл заалгаж
байгаа.
-Ажилтайгаа
ойрхон амьдардаг уу?
-Үгүй,
ТБД андууд орчимд.
-Танай
бэлтгэл хийдэг газар нэлээд зайтай байх аа, унаатай болсон уу?
-Болоогүй
ээ.
-Жолоо
төгсөөгүй юм уу?
-Харин
тийм, удахгүй унаатай болно доо.
-Найз
бүсгүйтэй болж амжив уу. Хайр сэтгэлийн тухайд ямар бодолтой явна даа?
-Өдөр
болгон гоё хайртай учрахсан гэж боддог. Одоохондоо найз охингүй, ганцаараа л байна.
Гэхдээ манай Монголд сайхан охид зөндөө байна. Гоё гоё бүсгүйчүүдийг эргэж харахгүй
байхын аргагүй шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.