2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа өнөөдөр дуусна. Харин АН-ын зүгээс хоёр нэр дэвшигчийн материал ирүүлсэн тул хоёуланг нь буцааж, АН-ын нэг нэр дэвшигчийн материалыг хүргүүлбэл хүлээн авахаа мэдэгдсэн.
Гэвч УИХ дахь АН-ын бүлэг үүнийг эсэргүүцэн Төв талбайд суулт, өлсгөлөн зарлалаа. Өлсгөлөн зарласантай холбоотой УИХ-ын гишүүд болон цагдаа нарын дунд маргаан үүссэн юм.
УИХ-ын Н.Алтанхуяг үүссэн нөхцөл байдалтай холбоотой тэмцэл хийж байгаа тул зөвшөөрөл авах шаардлагагүй хэмээсэн бол цагдаагийн байгууллагаас хөл хориотой, цар тахлын үед жагсаал цуглаан зохион байгуулах нь эрсдэл үүсгэнэ гэсэн тайлбарыг өгсөн юм.